"Бид хаана уулзах юм?" Ёнми түүнээс асуулаа.Дара тэдний гэрээс нүүснээс хойш тэд нэгнээ хараагүй болохоор Ёнми Даратай уулзахыг хүсэж байв.
"Жэвон хёны гэрийн ойролцоо байдаг кафе"
"Юу? чи болзоо гэж хэлсэн" Ёнми хэлэх ажээ.
"Чи энийг болзоо болгохыг хүсэж байна уу?" Тэхён тоглож байлаа.
Ёнми улайн,дээврээс гүйн гарлаа."Чи Сэүнээс өшөө авах хэрэггүй ээ.Би чамайг өөрийн болгоход л өшөө авалт дуусна" хэмээн Тэхён онгорхой хаалга руу харах хоорондоо хэллээ.
"Яагаад Тэхён убба ингээд байгаа юм бол?" Ёнми анги руугаа алхсаар өөр өөртэйгээ ярих ажээ.Тэхён түүний ард явах бөгөөд түүнээс хэдэн метрийн зайд байв.
Ёнми хаалганы хажууд ирэн уучлалт хүсэн "У Ёнми,чи өнгөрсөн цагт хаана байсан юм? Бас яагаад та хоёр хамт явсан Нам Тэхён" тэд хаалганы хажууд бөхийсөөр химийн багш хэлэх ажээ.
"Үнэхээр уучлаарай ноён Жон.Дахиад ийм зүйл болохгүй ээ" Ёнми хэлэн,бөхийлөө."Ёнми,чи ангидаа орж болно.Тэхён чамайг миний хичээлд дургүй гэдгийг би анзаарсан бас миний шилдэг сурагчийг авч явсан.Тэгэхээр хичээл дуустал гадаа бай" ноён Жон хэлэх нь тэр.
"Ноён Жон,Тэхёныг авч явсан хүн нь би.Тэгэхээр намайг ч бас гаргачих" хэмээн Ёнми,Тэхёныг өмөөрөх ажээ."Тийм үү? тэгвэл би та хоёрт ганц боломж өгч байна.Бас Тэхён чи сургуулийн дараа миний өрөөнд надтай уулзаарай.Одоо суудал руугаа яв" Ноён Жоныг хэлэхэд тэд бөхийгөөд суудал руугаа явлаа.
Ёнминийг алхаж байх хооронд нэг залуу хөлөө тавин Ёнми түүний хөлөнд тээглэн унах гэж байхад ард нь байсан Тэхён унахаас нь өмнө барин авлаа."Ёнми,болгоомжтой бай" ноён Жон хэлээд үргэжлүүлэн хичээлээ заав.
Тэхён өнөөх залуу руу муухай хараад "Би дараа нь чамтай тооцоотой шүү" хэмээн залууд шивнээд суудал руугаа явлаа.Би Ёнминий төлөө хүмүүстэй тэмцэх хэрэгтэй
Тэхён хэзээ ч муу залуу байгаагүй.Тэр бас хачин ч залуу байгаагүй.Гэхдээ тэр Ёнминий төлөө юу ч хамаагүй хийнэ.Юу ч хамаагүй.Бас тэр дахин Сэүнийг Ёнминийг өвтгөхгүй.Тэхёнд Ёнмиг өөрийн болгож,Сэүнийг харамсуулах төлөвлөгөө байсан юм.
Тэхён,Ёнми хоёр бусадтай уулзахаар такси барилаа.Ёнми дээрхлүүлэхийг болиулахыг л хүсэж байв.Тэрээр Тэхён болоод Сэүний фэн охидуудаас болоод зовсон.Өмнө нь сэтгэлээ илчилдэг байсан залуус нь одоо түүнийг дээрхлэдэг болсон.Ангид болсон жижиг ослын дараа Тэхён дээрхлүүлээгүй нь аз.Гэхдээ Тэхёны зовлон ингээд дуусахгүй гэдэгт Ёнми итгэлтэй байсан юм.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY FOUR
Start from the beginning
