"Та хоёр үнэхээр мэдэхгүй байгаа юм уу?" Дара тэднээс асуун,тэд толгой дохив."Онни,бид энэ талаар одоо яримааргүй байна.Өөр зүйлийн талаар ярилцацгаая" Ёнмиг хэлэхэд Дара ойлгонгүй толгой дохилоо.
Өглөөний цайны дараа Тэхён гэрээс яван Сэүн,Нана нар ч хаа нэг тийшээ явж Ёнми,Дара хоёр Ёнминий өрөөнд байх ажээ.Ёнмиг усанд орох зуур Дара өрөөг бага зэрэг цэвэрлэж байв.
Ёнми уснаас гараад өрөөндөө орж ирэн хэвтлээ.Түүний толгой хөнгөхөн өвдөж байсан болохоор тэрээр амрахыг хүссэн юм."Ёнми,Тэхёны хэлсэн бүх зүйл үнэн үү?"
"Тийм ээ онни.Үнэн.Та одоо ч Тэхёнд сайн юм уу?"
"Үгүй ээ,би найз залуутай.Би чамд зургийг нь харуулна аа"
Тэд өдрийг хамтдаа ярилцаж,хөгжилдөж өнгөрөөсөн юм.Ёнми сургууль дээр нүүр тулах асуудлуудыг мартчихсан нь харамсалтай нь.
Дараа өдөр нь Ёнми Виннерийн залуустай сургууль руугаа ороход л асуудал эхлэх нь тэр.
"Тийм ээ,тэр үнэхээр хоёр явдалтай байх.Тэр үргэлж л Тэхёнтэй байдаг.Бас зургууд нь түүний ямар завхай гэдгийг нь батлаж байгаа юм" хэмээн Ёнми хэдэн охидын шивнэхийг сонслоо.Тэрээр тэр охидын яриад байгаа зургийг юу гэдгийг мэдсэнгүй.
Сынюн,Тэхён Ёнми нарыг ангид ирэхэд хэдэн охид самбар дээр ямар нэгэн зүйл бичиж байв.Ёнми анхаарлаа хандуулалгүй,суудал руугаа явлаа.
Түүний утсанд мессеж ирэн үзвэл танихгүй дугаараас ийнхүү мессеж ирсэн байх аж.Энэ Ёнминий,Тэхёнтэй унтсан зураг байв.Тэрээр нүд нь томрон,Тэхён руу харвал тэр ч бас утас руугаа харж байлаа.
"Яа,я"нхан минь.Энэ арай дэндэхгүй байна уу? чи ийм зүйл хийхээр бидний Сэүн убба чамд юу хийсэн юм?" нэгэн охин хэлэх ажээ.Ёнми хариулж чадахгүй,нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.Яагаад Сэүн надад ингэж байгаа юм? Бас одоо Тэхён убба ч дээрхлүүлж байна
Тэхён суудалдаа ирэн суулаа.Тэрээр өмнөө байх самбар руу ширтсээр Ёнмитэй ярисангүй."Убба,намайг уучлаарай" Ёнми чимээгүйхэн хэлэх ажээ.
"Зүгээр ээ,чи уучлалт гуйх хэрэггүй" хэмээн хэлэхдээ уурандаа гар зангидаж байв.Гэнэт нэгэн охин тэдний ширээн дээр ирэн"Тэхён убба,надтай ч бас хайрыг бүтээгээч" хэмээн хэлэх нь тэр.
"Убба,надтай ч бас" өөр нэгэн хэлэв.Ёнми тэдэн рүү муухай харна."Үүпс уучлаарай Ёнминаа.Бид чамайг тэнд байгааг харсангүй.Найз залууг чинь хуваалцвал дургүйцэх үү?"
"Тэр миний найз залуу биш" Ёнми хэллээ.
"Тэгээд юу юм? Ашигтай сайн найзууд юм уу? Сэүн убба чамд хангалттай биш байна уу?" охин өгүүлбэрээ дуусгасаар хэн нэгэн Ёнминий толгой руу өндөг шидэн,онох нь тэр.
"Цохичихлоо" залуус орилолдон,Сынюн өндөг шидсэн залуугийн энгэрээс нь зууран авлаа.Тэхён Ёнминий гарнаас нь чирэн,ангиас гаран тэднийг хонгилоор явж байхад зарим нэгэн шивнэлдээнийг сонсож байв.Тэхён түүнийг угаалгийн өрөөнд авчирах бөгөөд тэрээр Ёнминий гарнаас дэндүү чанга атгажээ.Тэхён уурандаа шатаж байв.Энэ Ёнминий харсан Тэхёны нэг шинэ тал байсан юм.
"Убба,өвдөж байна" Ёнми хэлэх ажээ.Тэхён түүнийг угаалгийн өрөө рүү оруулаад "Нүүрээ угаа" хүйтнээр хэлэх аж.Ёнми шүлсээ залгиад нүүрнээ угаахад Тэхён түүнд алчуураа өглөө.
"Анги руугаа явцгаая" Тэхён дахин хүйтэн хэлэх нь тэр.
"Убба,яагаад уурлаад байгаа юм?"
"Би яагаад уурлаж байгаа юм? намайг яагаад уурласаныг асууж байгаа юм уу?" Тэхён Ёнми руу орилон,Ёнми цочиж орхилоо."Сэүн бидэнд энийг хийж байгаа.Зураг сургуулиар тархчихсан.Бид тэр шөнө юу болсоныг мэдэхгүй.Энэ зураг сургуулиас гарчихвал яах юм? чи орон даяар танигдаж,гэр бүлийн чинь нэр хүн муудна.Тэгвэл чи юу хийх юм? Нотолгой байгаа болохоор эцэг эх чинь чамд итгэхгүй.Чи өнгөрсөн шөнө юу болсоныг мэдэхгүй гэж хэлсэн ч хэн ч чамд итгэхгүй.Юу болсоныг зөвхөн чи бид хоёр л мэднэ.Өмнө нь Сэүн чамд юу хийсэнийг л бид хэлэх ёстой байсан юм.Гэтэл чамаас болоод би амаа хамхиад Сэүний хийж байгаа зүйлд чиний зовж байгааг харж байна.Харин одоо зовох хүн нь чи бид хоёр" хэмээн Тэхён Ёнми руу орилох нь тэр.
"Убба,би энийг хийж чад-"
Тэхён түүний яриаг таслан "Чи одоо ч Сэүнд хайртай болохоор энийг хийж чадахгүй.Тэр мэдрэмжийг чинь хараал идэг Ёнми би чиний тэр сайн новшоос чинь болж чамайг зовж байгааг харж чадахгүй"
Тэр үнэхээр надад сайн юм байна.Гэхдээ би түүнд сайн болж чадахгүй хэмээн Ёнми уйлсаар бодох ажээ."Яагаад уйлаад байгаа юм?" Тэхён түүнээс асуун,Ёнми хариуж чадахгүй үргэжлүүлэн уйлж байв.
"Яа,намайг уучлаарай Ёнми.Би зүгээр л уураа барьж чадсангүй" Тэхён сандарч орхих нь тэр.Тэр өмнө хэзээ ч охин хүүхдийг уйлуулж байгаагүй.Ёнми одоо ч уйлах бөгөөд Тэхён юу хийхээ мэдэхгүй зүгээр л тэврэн авлаа.
"Убба,үнэхээр уучлаарай" Ёнми түүний цээжинд уйлж байлаа."Зүгээр ээ,одоо уйлахаа болиод анги руу явцгаая" Тэхён түүн рүү орилсоноос болоод уйлсан уйлж байгаа гэж бодсон юм гэхдээ түүний уйлж буй шалтгаан биш шүү дээ.
Намайг үнэхээр уучлаарай убба.Би одоохондоо танд сайн болж чадахгүй
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY THREE
Start from the beginning
