Өнгөрсөн шөнө юу болсон юм бол? Яагаад миний хажууд Ёнми байгаа юм? яагаад бид нүцгэн байгаа юм бол? бид өнгөрсөн шөнө хийчихсэн юм уу? үгүй ээ,үгүй би хэзээ ч Ёнмид тийм зүйл хийхгүй. хэмээн Тэхёныг бодох зуур Ёнми сэрлээ.
Тэрээр босон суугаад түүнийг харах хүн Тэхён гэдгийг анзаарлаа.Ёнми нүцгэн байгаагаа мэдэн,шууд л биеээ хөнжилөөр нуун "Убба,та энд юу хийж байгаа юм? яагаад бид нүцгэн байгаа юм?" Ёнми түүнээс асуух аж.
"Б.би мэдэхгүй байна"
"Бид яг одоо эндээс гарах хэрэгтэй.Ямар нэг зүйл буруу болоод байгаа би мэдрээд байна" Ёнми хэлэн,орноос босон газар тарааж хаясан хувцасаа аван өмслөө.
Тэхён ч мөн адил хувцасаа өмсөөд Ёнмитэй цуг буудлаас гарах ажээ.
"Бид хаана байгаа юм?" Тэхён Ёнмигээс асуулаа.
"Энэ Жэвон уббагийн гэрийн ойролцоо байдаг буудал биш үү?"
"Тийм ээ,бид гэртээ харих хэрэгтэй.Чи ийм юм өмсчихсөн болохоор хүмүүс биднийг ширтээд байна" Тэхён хэлэн,Ёнминий бариу даашинз руу заавал Ёнми толгойд дохиод такси барихаар явлаа.
Тэд өнгөрсөн шөнө болсон зүйлээ санахгүй байлаа."Убба,миний санаж байгаагаар Сэүн надад уух зүйл өгч байсан.Тэгээд би түүнийг ийм зүйл хийсэн гэж бодож байна" тэднийг такси барихад Ёнми ийнхүү хэлэв.
"Бас Нана надтай өнгөрсөн шөнө ярьж байгаад уух зүйл санал болгосон.Би юу ч сэжиглээгүй уучихсан юм" Тэхён санасан зүйлээ хэллээ.
Тэд Ёнминий гэрт ирэн дотогш орвол Сэүн,Нана хоёр том өрөөнд үнсэлцэн,Дара тэднийг гал тогооноос харан зэвүүцэн зогсох аж
Сэүн,Нана хоёр хийж байгаа зүйлээ зогсоон орж ирэх тэдэн лүү харлаа.Дара том өрөөнд орж ирэн "Ёнми,чи хаана байсан юм? би чамд санаа зовсон гэдгийг мэдэж байна уу?" Дара санаа нь зовсоор тэднээс асуув.
"Онни,би дараа бүх зүйлийг тайлбарлана аа.Тэхён бид хоёр өглөөний цай ууж болох уу? бид үнэхээр өлсөж байна" Ёнми хэлэх ажээ.
"За,хоолны өрөөнд ороод ир.Би Тэхён та хоёрт өглөөний цай хийсэн" Дара хэлээд буйдан дээр суух Нана,Сэүн хоёр руу муухай харах нь тэр.Ёнми,Тэхён нар түүний араас даган оров.
"Та хоёрт юу болсон юм?" Дара тэдний өмнө суун,ийнхүү асуулаа.
"Сэүн,Нана хоёр өнгөрсөн шөнө бид хоёрт дотор нь ямар нэг зүйл хийчихсэн юм өгсөн.Тэгээд бид юу болсоныг мэдэхгүй байна,өглөө сэрэхэд бид хамтдаа нэг оронд сэрсэн" хэмээн Тэхён тайлбарлах ажээ.Тэрээр ичиж байсан болохоор нүцгэн байсанаа алгасан юм.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY THREE
Start from the beginning
