"Ммм болгоомжтой байгаарай!" Хэмээн Тэхён хэлэн,түүнийг явуулаад залуустай юм уухаар дотогш орлоо.

"Ёнми,чи өнөөдөр орой гайхалтай харагдаж байна.Явж,юм ууцгаая! Охидуудаа та нар хамтдаа явж болно.Би Ёнмитэй байна" Жиён хэлэн Ёнминийг аван явах нь тэр.

"Жиён-ши,бид хаашаа явж байгаа юм?" Ёнми түүнээс асуулаа.

"Намайг онни гэж дууд! Би чамаас ах бас бид уух зүйл авахаар явж байна.Аан бас Сэүн ирсэн үү?" Жиён түүнээс асуун,Ёнми толгой дохилоо.

Жиён ширээн дээр өрөөтэй байх уух зүйлс рүү яван,бүжгийн талбай битүү хүнтэй байлаа.

Тэр хооронд Тэхён болоод Виннерийн залуус цагийг сайхан өнгөрөөж байх ажээ.Охидын харц Тэхён дээр тусч байхыг эс тооцвол тэр үдэшлэгт дуртай байлаа.Гэхдээ тэр одоо ч Ёнмид санаа зовж байв.Түүний дотоод хоолой түүнд Ёнмиг хай гэж хэлэн,тэрээр залуусыг орхин явлаа

Тэр Жиён,Ёнми нарыг уух зүйлийн ширээний хажууд зогсож байхыг харан очих гэхэд Нана гартаа хоёр уух зүйл барисаар Тэхёныг зогсоох нь тэр."Чи юу хийгээд байгаа юм?" Тэхён дургүй нь хүрсэн байртай асуулаа.

"Чи өөрийгөө секси,царайлаг өөр бас баян гэдгээ мэднэ.Охидын хүсдэг бүх зүйл.Гэтэл яагаад Ёнми гэж? тэр аль хэдийн хүсдэг залуугаа авчихсан.Гэтэл яагаад тэр гэж?

"Яагаад надаас энийг асуугаад байгаа юм? Чи ч бас аль хэдийн хүсдэг залуугаа авчихсан." Тэхён ийнхүү хэлээд,Нана болоод Сэүн нарын болзож байгааг бодлоо.

"Чи Сэүнийг хэлээд байна уу? Тэр миний хүсдэг залуу биш! Бид зүгээр л с*ксийн хамтрагчид" Нана хэлэн,түүний нүдний будаг түүнийг өмнөхөөсөө ч илүү bitch шиг харагдуулж байлаа.

"Би чамаас асуугаагүй бас энэ чиний хэрэг биш"

"Энэ л асуудал.Би энийг хүсэж байгаа ч энэ чамд хамаагүй байдаг"

"Юу гэсэн үг юм?" Тэхён Нанагаас асуулаа.

"Миний хүсдэг залуу бол чи! Сэүнийг нэмээд миний унтсан залуус миний хувьд юу ч биш.Миний хайртай хүн бол чи! Би чамайг харсанаасаа хойш хайртай болсон.Гэтэл чи тэр хоёр нүүртэй г*чийд хайртай" Нана Ёнмиг дурдан хэллээ.

"Битгий түүнийг тэгэж дууд!! Ёнми бид хоёрыг хамт унтаагүй гэдгийг чи сайн мэдэж байгаа.Тэр цуурхалыг чи тараасан.Би яг одоо завгүй байна,тэгэхээр холд!!!" Тэхён түүн орилон авлаа.

"Би тэр цуурхалыг тараагаагүй.Тэхён,би та хоёрыг дээрхлүүлэхийг болиулж,Ёнминий амьдралыг энэнээс ч дээр болгож чадна.Зүгээр л өнөөдөр орой надтай үлд!!"

"Юу гэсэн үг юм? Чи миний нүдэнд я*хан шиг харагдаж байгаа болохоор би чамтай үлдэхгүй" Хэмээн Тэхён хэлэхдээ уурандаа гар зангидаж байлаа.

"Тэхён,миний хэлсэнээр хий! Тэгвэл би цуурхалыг зогсоож,Сэүн Ёнмиг хуурсан,Ёнми биш гэж хүмүүсд хэлж чадна" Нана тайвнаар хэлэв.

"Би юу хийх хэрэгтэй вэ?" Тэхён түүнээс асуух нь тэр.Тэр зөвхөн Ёнмид туслах арга л бодож байлаа.

"Намайг дагаад яв!" Нанаг хэлэхэд Тэхён,Ёнми,Жиён хоёр руу хараад Нанагийн араас явлаа.

Нөгөө талд Сэүн хоёр уух зүйл барисаар Жиён,Ёнми хоёр руу очлоо."Ёнми,би чамтай ярилцаж болох уу?" Түүнийг ийнхүү асуухад Ёнми Жиён рүү харан,юу гэж хариулахаа мэдсэнгүй.

"Ёнми,гуйя.Энэ чухал.Чиний эцэг эхийн бизнесийн тухай" Сэүнийг ийнхүү Ёнминий эцэг эхийн тухай дурдахад Ёнми түүнтэй ярилцахаар шийдсэн юм.Ёнми Жиёнд удахгүй эргэж ирнэ гэж хэлээд Сэүнийг даган явлаа.

Сэүн түүнийг нэг ширээн дээр авчиран суулгалаа."Чи юу ярихыг хүссэн юм?" Ёнми түүнээс хүйтнээр асуух ажээ.

"Эхлээд энийг уучих!" Сэүн хэлэн,түүнд хундагатай зүйлээ өглөө.

"Миний ам цангаагүй байна"

"Миний чамд хэлэх мэдээ цочирдуулам мэдээ.Зүгээр л энийг уучих" Сэүн poker face гаргахад Ёнми түүнийг нухацтай байгааг мэдэв.Ёнми үүнийг нь уугаад түүнээс юу болсоныг нь асуулаа.

"Ёнми,бидний харилцааны тухайд.Эцэг эх чинь миний чамайг хуурсан гэдгийг мэдэх хэрэггүй" хэмээн Сэүн хэлэх нь тэр.

"Юу? Би чамайг манай эцэг эхийн бизнесийн талаар ярилцахыг хүссэн гэж бодсон"

"Би чамд тэгэж хэлвэл л чи надтай явна шүү дээ бас бүх зүйлийг эс тооцон чи надад одоо ч надад сайн юм шиг байна"

Ёнми уурандаа хахан босохдоо гэнэт толгой нь өвдөн,буцан суулаа."Сэүн,чи миний уух зүйлд юу хийчихсэн юм?" Ёнми ийнхүү асуугаад түүний өмнө ухаан алдан унах нь тэр.Сэүн ёжтой инээмсэглээд түүнийг машин руугаа авч явах нь тэр.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now