"Чи Солонгосд байна.Тэгэхээр Солонгосоор ярь!!"
"Ойлголлоо,новшоо!" Тэрээр сүүлийн хараалын үгээ англиар хэлэх нь тэр."Яа,чи сая намайг хараасан тийм үү?" Сэүн хэллээ."Тийм ээ,тэгээд юу гэж?" Сынхүн хэлэн,Сэүнийг хариулахаас өмнө ангийн багш нь орж ирэн,ярьж эхэллээ.
Олон хичээлийн дараа Сынхүн,Тэхён,Ёнми нар хамтдааөдрийн цайндаа орохоор явлаа.
"Анги чинь ямар байна?" Ёнми Минугаас асуух ажээ.
"Миний хажууд Сынюн суудаг болохоор зүгээр ээ.Харин Жинүгийн хажууд Каи суудаг" Мину хэлэв.
"Тэр намайг охин гэж дуудаж байгаа.Гэхдээ би аль хэдийн үсний засалтаа өөрчилж,abs-тэй болох гэж дасгал хийсэн.Би хараал идсэн энэний төлөө л дасгал хийсэн " Жинү хүмүүсийн анхаарлыг татахаар чангаар хараах нь тэр.
"Яа,Ким Жинү хараал хэлсэн үү?" "Тэр өөрчлөгдчихэж.Түүнийг хар л даа,тэр хараал хэлсэн" Хаа нэгтэйгээс шивнэлдэх дуу гарах ажээ."Юу? Би ч бас хараал хэлж болохгүй юм уу? Би ч бас эрэгтэй хүн" Жинү чангаар хэлэх ажээ.
"Тэр энэ жил алдартай болох байх"Ёнми хэлэх ажээ.
"Би ч бас тэгэж бодож байна" Сынюн нэмэн хэлэв.Тэд хоолоо идэж эхэллээ.
"Убба,би угаалгийн өрөө явлаа.Би шууд анги руу явна аа тэгэхээр та нар ч бас явж болно за юу?" Ёнми ийнхүү хэлээд бослоо.
"Үгүй ээ,хүлээ! Бид хамт явна" Тэхён хэлэн,бослоо.Хэдэн сурагч тэднийг сонсох ажээ.
"Тэгэхээр Сэүний зөв юм байна" Энэ л Ёнми болоод Виннерийн залуусын зүйл бөгөөд Ёнми үл тоон,Тэхёнтэй хамт цайны газраас гаран явав.
Тэхён Ёнминийг гарч ирэхийг нь хүлээн,угаалгийн өрөөний үүдэнд зогсох ажээ.Ёнми дуусаад гараа угаагаахаар явав."Пак Ёнми,цуурхал үнэн үү?" Жиён түүнээс асуух ажээ.
"Юун цуурхал?"
"Чи Сэүнтэй явсан бал сараараа Тэхён та хоёр унтсан гэсэн цуурхал"
"Юу?" Ёнми түүнээс асуулаа.
"Чи яагаад бидний Сэүн уббаг өвтгөж байгаа юм?" Жиён түүнээс хариу асуулаа.
"Би Тэхён уббатай унтаагүй бас хэзээ ч Сэүнийг өвтгөөгүй"
"Хэн ч энэнд чинь итгэхгүй.Чи сургууль дээр ирсэнээсээ хойш Сэүн уббатай ганц удаа ч яриагүй,байнга Тэхёнтэй байгаа бас Тэхёныг убба гэж дууддаг мөртлөө нөхрөө нэрээр нь дууддаг.Чи угаалгийн өрөөнд Тэхёнтэй ирсэн,одоо хэн ч чамд итгэхгүй"
"Чи яагаад надад сайхан хандаад байгаа юм?"
"Би чамд юу болсоныг мэднэ ээ.Чамайг Тэхёнтэй унтаагүй гэдгийг Сэүн,Виннпр бас зөвхөн би л мэднэ.Хүмүүс чамайг Тэхёнтэй унтсан гэдэгт итгэчихсэн байгаа" Жиён хэллээ.
"Гэхдээ хэн энэ цуурхалыг тараасан юм?"
"Би өглөө Сэүн чамайг Тэхёнтэй унтсан,өөрийг нь хуурсан гэж Нанад хэлж байхыг нь сонссон юм.Тэгэхээр цуурхлыг тараасан хүн Нана гэж бодож байна" Жиён ийнхүү хэлээд дахин үргэжлүүллээ."Ёнми,өмнө нь чамайг дээрхлэдэг байсанд уучлаарай.Бас өнөөдрөөс чи мөсөн хатан биш болно.Бас Сэүн чамд ямар нэгэн зүйл хийвэл би чамд туслах гэж хичээнэ ээ" хэмээн явах гэхэд "Гэхдээ чи яаж бүх зүйлийг мэдэж байгаа юм?" Гэх Ёнминий хоолойг түүнийг зогсоолоо.
"Би Сэүнтэй унтсан.Тэр согтуу байхдаа надад бүх зүйлээ хэлсэн юм.Чамайг эмнэлэгт хэвтсэн шөнө.Би чамд дараа бүх зүйлийг хэлнэ ээ одоо анги руу яв! Бас Тэхён та хоёр болгоомжтой байгаарай" Жиён ийнхүү хэлсээр цааш явлаа.
Ёнми угаалгийн өрөөнөөс гаран Тэхён дээр очлоо.Тэрээр Тэхён рүү инээмсэглээд тэднийг явах гэхэд хэдэн охид мөргөх нь тэр.
"Омо,угаалгийн өрөөнөөс хамтдаа гарч ирсэн юм уу?" Нэгэн охин хэллээ.Тэхён охин руу гайхсаар харав."Тэгэхээр цуурхал үнэн юм байна" өөр нэг охин хэлэв."Пак Ёнми,У Ёнми болох эрхгүй.Тэр бол я*нхан" гурав дахь охин ийнхүү хэлээд Ёнминийг алгадах нь тэр.Тэхён мөрөөр нь тэврээд юу хийхээ мэдсэнгүй.
Ёнми уруулаа хазан Сэүн эдгээр цуурхлыг тараасан.Энэ түүний намайг зовооно гэж хэлсэн үг үү?
VOCÊ ESTÁ LENDO
잘못된 사람 "COMPLETE"
FanficПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY ONE
Começar do início
