Түүнийг сургуулийн хаалган дээр ирэхэд Тэхён болоод Виннерийн залуус ирсэн байх аж.Сэүн,Каи хоёр ирсэн байх бөгөөд Тау,Ди.ө хоёртой зогсож байв.

Сурагчид Ёнмиг яагаад ганцаараа ирсэнийг шивнэлдэнэ."Ёнми,чамд юу болсон юм? Чи сургууль руу гүйсэн юм уу?" Сынхүн түүнээс асуух ажээ.Ёнми амьсгалаа барих гэж хичээсээр,толгой дохилоо.

"Чи түүнд ямар нэг идэх зүйл авч өг.Тэр өлсөж үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна" Жинү Тэхёнд хэлэв."За,та нар ангиа харж бай! Би Ёнмид идэх зүйл авч өгөөд очъё" Тэхён залуусд хэлэхэд тэд толгой дохиод явлаа.

"Явцгаая! Би чамд идэх зүйл авч өгье" Тэхён түүнд хэлээд,Ёнми толгой дохин түүний араас явлаа.

Тэхён Ёнмид талх болоод шоколадтай сүү авч өгөв."Чи өглөөний цайгаа уугаагүй юм уу?" Тэхён түүнээс асуулаа.

"Хмм.Гэрт хүнс байхгүй"

"Бид өнөөдөр хүнс цуглуулахаар явах хэрэгтэй юу? Дара нүүна өнөөдрөөс танайд байна гэж сонссон"

"Тийм ээ,явах хэрэгтэй юм байна" Ёнми хэллээ.

Тэд сургуулийн хонгилоор явсаар Виннерийнхэн тэдэнтэй уулзлаа."Бид нэг анги байна уу?" Тэхён тэднээс асуулаа.

"Үгүй ээ.Чи,Ёнми,Сынхүн нар нэг анги.Бид 3 дараагийн анги нь.Бас Сэүн ч бас танай анги" Сынюн хэллээ.

"Бас Каи манай анги" Жинү дургүйцсэн царай гарган хэллээ.Ёнми инээн,түүнийг эгдүүтэй гэж бодох ажээ.

Ёнми,Тэхён,Сынхүн нар ангидаа ороход Сэүн аль хэдийн суудалдаа суун,нэг охинтой ярих ажээ.Гэхдээ тэрэнд суудлын хамтрагч байхгүй."Тэхён,битгий санаа зов доо! Би Сэүний хажууд сууна.Та хоёр хамтдаа сууж болно" Сынхүн ийнхүү хэлээд Сэүний хажуугийн суудал руу явлаа.

"Убба өнөөдөр үйлдэл хийж байх чинь" Ёнми Сынхүний талаар ярьж байв."Тэд Сэүний чамд юу хийсэнийг мэдэж байгаа.Тийм болохоор л тэд чамд сайхан хандаж байгаа юм" Тэд суудалдаа суусаныхаа дараа Тэхён ийнхүү хэлэв.

"Яа,тэр Сэүнтэй хамт байх ёстой биш билүү? Тэр үнэхээр я*нхан юм аа.Түүний талд манай сургуулийн хоёр царайлаг залуу байна" Ёнми охидын ярихыг сонсож байлаа.Тэхён ч бас сонссон бөгөөд Ёнми хуурамч инээмсэглэл тодруулна."Яа,тэдэнд битгий анхаарлаа хандуул! Тэд юу ч мэдэхгүй" хэмээн Тэхён Ёнмид хэлэх ажээ.

"Чи яагаад энд сууж байгаа юм?" Сэүн Сынхүнээс асуулаа."Яасан? Энэ бүх суудлийг чи эзэмшдэг юм уу?" Сынхүн англиар чөлөөтэй ярин,Сэүний уурыг хүргэж байлаа.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now