"Юу?" Бүгд орилох нь тэр.

"Бурхан минь,би тэднийг доодхыг нь тасламаар байна" Дара хэлэх ажээ.

"Ёнми,битгий санаа зов доо.Бид чамд туслана" Жэхён хэллээ."Я.яаж?" Ёнми түүнээс хариу асуув."Сэжүн хэсэг зуур гэрт чинь амьдарна.Тэгээд дараа нь Дара,Санхён байна эсвэл чи Тэхёнтэй байсан ч болно" Жэхён хэлэх аж.

"Би юу? Яагаад би гэж? Би эрэгтэй шд" Тэхён хэллээ.

"Тийм ээ,энэ эвгүй байх ч компани тогтворжих хүртэл хэсэг зуур би хамт байна аа" Дара хэлэв.

"Гэхдээ Чанёол одоохондоо юу ч мэдээгүй байгаа" Сэжүн хэллээ.

"Бид түүнд ч бас хэлэх хэрэгтэй" хэмээн Жэвон хэлэв.

"Ани.Одоохондоо Чанёол уббад битгий хэл!" Ёнми хэлэх ажээ.

"Чи одоо ч Сэүнд санаа тавиад л байх уу? Ёнми,тэр чамайг ийм байдалд оруулсан хүн.Гэтэл чи одоо ч түүнд санаа зовж байна" Тэхён бараг л орилон хэлэв.

Жэхён Тэхёныг чимхэн "Энэ ч бас илэрхий байна" шивнэн хэллээ.

"Хэрвээ Чанёол убба хэлвэл тэр ээж,аавд хэлнэ.Убба их задгай амтай" Ёнми хэлэв.

"Чанёол юу мэднэ гэж?" Тэд Чанёолын хоолойг сонсоод хаалга руу харлаа.

"Чи эрт иржээ?" Дара хэллээ."Би лангуунаас авсан юм.Бас би юу мэдэх ёсгүй юм?" Тэрээр хүн бүрээс асуулаа.Сэүн Чанёолын ард зогсох ажээ.

"Чи...чи...элф шиг харагддаг гэдгээ мэдэх ёсгүй" Сэжүн хэсэг хугацаанд бодсоныхоо дараа ийнхүү хэллээ."Бурхан минь,тэр үнэхээр тэнэг юм аа" Дара шивнэн хэлэв.

"Би аль хэдийн элф шиг харагддаг гэдгээ мэднэ бас Ёнми би чамайг өвчтэй болохоор намайг дээрхлэсэн гэдгийг чинь ээж аавд хэлэхгүй ээ" Чанёол хэлэн,Ёнми сулхан инээмсэглээд толгой дохилоо.

Хүн бүр эмнэлэг дээр Ёнмитэй цагийг өнгөрөөж,дор бүрнээ: Сэүний хийсэн зүйлийг Чанёолд мэдэгдэхгүй хэмээн толгойдоо хадгалах ажээ.

Тэр шөнө бүгд гэр рүүгээ харисан ч Тэхён Ёнминий хүсэлтээс болоод үлдлээ.Ёнми Сэүнд уурласан болохоор Сэүнтэй үлдэхийг хүссэнгүй.

"Убба,та явж цамцаа солих хэрэгтэй" Ёнми Тэхёнд хэлэх ажээ.

"Тэгвэл би хэдэн минут явчихаад л ирнэ.Чи Сэүнтэй хэсэг зуур л байх хэрэгтэй" Тэхён зөвхөн Ёнмид л сонсогдохоор хэллээ.

"Зүгээр ээ,та цустай хувцастай байгаад байж болохгүй.Зүгээр яв!"

"Хэрвээ тэр чамайг өвтгөвөл яах юм?"

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now