"Чи Ёнмид хайртай биз дээ? Сайн найзаас ч илүү?" Жэхён түүнээс асуух ажээ.
"Илэрхий байна уу?"
"Хмм бас би ингэж хэлмээр байна.Түүнд сэтгэлээ илчлээд өөрийн болго! Ёнми чам шиг хүмүүсийг хүртэх эрхтэй" Жэхён ийнхүү хэлээд Санхён,Дара руу явлаа.
"Тэгэхээр энэ Сэүний хийсэн хэрэг үү?" Сэжүн Тэхён рүү ирэх нь тэр.Тэхён бараг л цочирдож орхилоо."Та биднийг сонссон юм уу?" Тэхён түүнээс асуулаа."Тийм ээ,чи бүх зүйлийг хэлж байхдаа болгоомжтой байх хэрэгтэй байсан юм" Сэжүн хэлээд үргэжлүүлэн "Сэүн ийм зүйл хийнэ гэж мэдсэн юм аа.Түүний царайлаг царайны ард чөтгөр нуугдаж байдаг юм" хэмээн Сэжүн хэлээд дүү рүүгээ муухай харав.
"Та ингэж хэлэх хэрэггүй ээ.Сэүн таны дүү шдээ"
"Ямар ч байсан тэр яаж өөрийн эхнэртэй ингэж чадав аа? Би Ёнминтэй гэрлэхийг зөвшөөрөх хэрэгтэй байж тэгвэл ийм зүйл болохгүй байсан юм" Сэжүнийг хэлэхэд Жэвон тэднийг зүг ирлээ."Тэгээд манай Ёнмид ийм зүйл болсон юм уу?" Жэвон асуух ажээ."Хён ч бас уу?" Тэхён учраа олохоо болисон байв."Тийм ээ,би өрөөний төгсгөлд чиний яриаг сонссон юм аа.Азаар Чанёол сонсоогүйд бурхандаа баярлъя.Эсвэл Сэүний булш аль хэдийн ухагдах байлаа" Жэвон ийнхүү хэлэх ажээ.
Хэсэг хугацааны дараа Ёнми сэрэн,бүгд ор руу очих нь тэр.Ёнми ор тойрон зогсох хүмүүсийг олж харлаа.Гэхдээ тийм ч цэвэрхэн харагдсангүй.
"Ёнми,биднийг сонсож байна уу?" Ёнми Чанёолын гүн хоолойг сонслоо.Тэрээр нүдээ дахин анихад бүгд санаа алдана.Ёнминийг нүдээ нээхэд бүх зүйл одоо л цэвэрхэн харагдаж байв.
Тэрээр хүн бүрийн царайг харж байгаад харц нь Сэүний царайн дээр тусав.Ёнми босоод түүнийг цохихыг хүссэн ч дэндүү сул дорой байх аж.
"Ёнми,ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?" Чанёол түүнээс асуулаа.
"Т.тийм ээ,би ямар нэг зүйл идэж болох уу?" Ёнми сулхан хэлэх ажээ.
"За,убба нь аваад ирье.Сэүн надтай хамт яв!!" Хэмээн Чанёол хэлээд Ёнмид хоол авахаар Сэүнийг дагуулан явлаа.
"Эцэст нь чөтгөр гараад явчихлаа" Дара чангаар хэллээ.
"Би мэднэ ээ Ёнми.Тэхён бидэнд Сэүн чамайг хүчиндсэн гэж хэлсэн.Үнэн үү?" Санхён асуух ажээ.
Ёнми Тэхён руу хараад "Үгүй,би тийм гэх гэсэн юм.Гэхдээ өмнө нь Каи эхлээд намайг хүчиндсэн" Ёнми бараг л нулимстай хэллээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
TWENTY
Start from the beginning
