"Тэнд үзэн ядалт ч бас байна.Гэхдээ Сэүнийг гэсэн хайр нь илүү гайхалтай юм" хэмээн Тэхён хэлээд Ёнминий зүрх рүү заалаа.

"Та хайрын мэргэжилтэн юм уу?" Ёнми тоглох өнгө аястай хэллээ.

"Чи надад итгэх,итгэхгүй ч би нэг онцгой охиныг 2 жилийн турш хайрлаж байна" Тэхён ийнхүү хэлээд кофегоо ууна."Үнэхээр үү? Тэр азтай охин чинь хэн юм?"

Чи хэмээн Тэхён болоод "Зүгээр л миний мэддэг нэгэн" тэрээр Ёнмид сэтгэлээ илчлэхийг хүссэнгүй."Яа зүгээр л хэл л дээ" Ёнми хэлээд гарыг нь үл ялиг чимхэх нь тэр.

"Тэр зүгээр л хэн нэгэн.Би түүнд сэтгэлээ илчлэхдээ би чамд хэлнэ ээ"

"Та хэзээ сэтгэлээ илчлэх юм?"

"Зөв цаг нь ирэхээр" Тэхён ийнхүү хэлээд босон,том өрөө рүү явах нь тэр.Ёнми ч босон,түүний араас гүйлээ.

"Гүйхээ боль! Чи жирэмсэн" Тэхён хэлээд,буйдан дээр суулаа."Та миний нөхөр байсан ч болоосой" Ёнми хэлэх ажээ."Тийм ээ,би ч бас хүсэж байна" Тэхён тогломоор хэлэв.

"Убба,тэр охиноо хэн гэдгийг нь хэл л дээ" Ёнми гоншигонох ажээ.

"Яасан бэ?"

"Хэрвээ та хэлвэл тэр новшыг гарч ирэхээс өмнө би хэнд сайн байсанаа хэлнэ шүү!"

"Чи түрүүлээд хэл!"

"За,би ахлах сургуульд орохоосоо өмнө танд сайн байсан"

"Ямар сайхан тоглоом бэ,би одоо ч чамд тэр охиноо хэлэхгүй ээ" ийнхүү Тэхён хэлэв.

"Би тоглоогүй ээ.Би үнэхээр танд сайн байсан"

"Сайхан тоглоом байна Ёнми!" хэмээн Тэхёныг хэлэхэд Ёнми буйдангаас босон,Тэхёны өмнө ирэн зогслоо."Би тоглоогүй.Би үнэхээр танд сайн байсан" Ёнми орилоод,Тэхёны өрөө рүү явах нь тэр.

Зан аашны хувиралтаа гэж! Тэр өмнө нь надад сайн байсан сайн хэрэг.Тэхён ийнхүү бодсоор "Ёнми,зайрмаг идээд гэр рүү чинь явцгаая!" Тэрээр өрөө рүү очивол Ёнми доош харан хэвтэж байв.

"Чиний дуртай шоколадтай зайрмаг аваад гэр рүү чинь явцгаая" Тэхён Ёнминий хажууд суулаа."Бас паркаар алхья" Ёнми хэлэх ажээ."За паркаар ч бас алхъя"

Тэхён амласанаараа зайрмаг аваад Ёнминий гэр рүү явахаасаа өмнө паркаар алхах ажээ.

"Ёнми,түүнтэй тайван яриад ямар нэгэн зүйл болвол над руу залгаарай" Тэхён хэлэв.

"За,баярлалаа.Шөнө намайг гэртээ үлдээсэнд" Ёнми хариулаад инээмсэглэлээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now