"Ёнми цаг боллоо" хатагтай Пак хаалга тогших аж.Тэхён Ёнмиг тэврээд өрөөг орхин явлаа.'Би чамайг явуулна аа Ёнми.Гэхдээ хэрвээ Сэүн чамайг өвтгөх юм бол би түүнд хариуг нь өгнө' хэмээн Тэхён бодон,буудал руу явж байлаа.Тэр Минугийн хажууд суун,хурим эхлэхийг хүлээнэ.
-ХУРИМЫН ДАРАА-
Сэүн,Ёнми нар буудлын ард зохиогдох үдэшлэг рүү явлаа.Ёнми одоо Пак Ёнми биш,У Ёнми болсон.Хосууд эргэн тойрноор яван,зочидтой мэндлэн,хуриманд нь ирсэнд талархаж байв.Үдэшлэгний дараа хүмүүс явах хүртэл зочид нэг нэгээрээ явж байв.Гэхдээ Жэхён тэдэн дээр очин "Баяр хүргэе үеэл минь! Гайхалтай эхнэртэй болж байгаад чинь" Сэүн түүн рүү муухай харсаар Жэхён ийнхүү хэлэв.Ёнми юу ч хэлэлгүй,Сэүний ард зогсож байлаа.Тэр өдрийн дараа Сэүнийг дургүй болохоор Ёнми Жэхёнтэй ярисангүй."Баярлалаа хён" Сэүнийг хэлэхэд Жэхён сүүлд нь цааш явав.
"Хүүхдүүдээ хүрээд ир!" Хатагтай Пак болоод хатагтай У нар тэднийг дуудлаа.Сэүн,Ёнми нар эцэг эх рүүгээ очвол тэд хоёр онгоцны билет өгөн "Энэ та хоёрын бал сард.Та хоёр долоо хоног Жэжүд амрана.Бид байшин бэлдчихсэн байгаа" Хатагтай Пак хэллээ.Сэүн онгоцны билетийг аван нислэг 5 цагт болохоор хувцасаа бэлдэхээр гэр рүүгээ яван,бэлэн боллоо.
Тэднийг онгоцны буудал дээр ирсэний дараа тэдний эцэг эх болоод Чанёол,Сэжүн тэднийг ойролцоо хүлээж байв."Ёнми ээж нь зээгээ хүсэж байна.Тэгэхээр та хоёрыг миний хүслийг биелүүлнэ гэж найдаж байна шүү" Хатагтай Пак хэлэн,тэд улайж орхилоо."Ээжээ" Ёнми гоншигоносоор хүн бүр инээж байв."Ээжээ,бид одоо орох хэрэгтэй.Бид одоо явлаа" Сэүн хэлэн,тэд бөхийгөөд бүртгүүлэхээр хурдаллав."Бид авга дүү хүсэж байна" Чанёол,Сэжүн хоёр нэгэн зэрэг орилох нь тэр.Ёнми,Сэүн хоёр тэднийг сонсоогүй юм шиг царайлж байв.
Бүртгүүлээд тэд онгоцны буудлаар хэсэж байгаад суудал руу явлаа.Ёнминий гэдэс дуугарах нь тэр.Ёнми хурим дээр юу ч идээгүй болохоор үнэхээр өлсөж байлаа."Чи надаар ямар нэг зүйл авхуулмаар байна уу?" Сэүн түүнээс асуулаа."Үгүй ээ,би зүгээр.Онгоцонд хоолоор үйлчилнэ" Ёнми хэлэн,Сэүн толгой дохилоо.Тэд суудал дээр ирэн,хамтдаа суув.Сэүн толгойгоо Ёнминий мөрөн дээр тавихад "Нойр нь хүрч байна уу?" Хэмээн Ёнми асуулаа."Үнэхээр их.Өнгөрсөн шөнө сандарсанаасаа болоод унтаж чадаагүй"
"Чи онгоцонд унтаж болно оо.Явцгаая" хэмээн хэлээд тэд онгоцондоо суухаар бослоо.
Тэд онгоцондоо орон,Сэүн Ёнминийг танихгүй хүний хажууд суулгахыг хүсээгүй болохоор Ёнми цохин талдаа суулаа.Сэүн толгойгоо Ёнминий мөрөн дээр тавиад Жэжүд газардах хүртэл тайван гэгч нь унтав.
Тэдний эцэг эх жолооч ирэн,байшинд нь хүргэж өгнө гэж хэлсэн болохоор тэд онгоцны буудлын гадаа хүлээх ажээ.Тэд жолоочийг харахад машин ирэн тэдний ачааг багаажиндаа хийгээд тэд машиндаа суулаа."Бид байшин руугаа явахаасаа өмнө оройн хоол идэж болох уу?" Сэүн асуун,жолооч толгой дохилоо.Энэ Ёнмигийн Жэжүд ирж буй анхны тохиолдол болохоор тэрээр цонхоор гаднахыг харан явна.
Тэд далайн хоолны ресторанд хоолоо идээд гэр рүүгээ явлаа.Байшин гаднаасаа том байх ажээ.Сэүн ачаатайгаа орж ирэн,шууд л унтлагны өрөө рүү явав.Ёнми байшингийн усан санг шалгасаныхаа дараа унтлагны өрөөнд ирэхэд Сэүн аль хэдийн цамцаа тайлчихсан орон дээр хэвтэж байв.Ёнми улайн,эргэн угаалгийн өрөө орох гэхэд Сэүн хурдхан шиг босон ор руу татах нь тэр.
"Чи хаашаа явж байгаа юм?" Сэүн шивнэн,халуун амьсгал нь уруулыг нь шүргэнэ."Хмм...би...угаалгийн өрөө рүү явах гээд" Ёнми ээрэх ажээ."Чи яагаад ээрээд байгаа юм? Бохир зүйлс бодож байгаа биз дээ?" Сэүн түүнээс асуун,ёжтой инээмсэглэлээ.Ёнминий хариултыг хүлээлгүй,уруулыг нь озон авах нь тэр.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
THIRTEEN
Start from the beginning
