"Сэүн битгий хийгээч дээ гуйж байна" Ёнми дахиад уйлан,Сэүн зогсон бугуйг нь тавиад хацарнаас нь барин "Уучлаарай Ёнми.Намайг үнэхээр уучлаарай.Гуйя намайг уучлаач дээ" Тэрээр Ёнминийг удаанаар үнсэж байлаа.

"Намайг үнэхээр уучлаарай" Сэүн түүний дээрээс босон,хажууд нь хэвтлээ.Тэрээр хөнжил татан,өөрсдийгөө хучаад Ёнмиг татан тэвэрсээр,уйлахыг нь болиулах гэж хичээнэ.Удалгүй тэд зүүдний ертөнц рүүгээ хөвөх нь тэр.

Ёнмиг нойрноосоо сэрэхэд Сэүн түүн рүү харан,үсээр нь тоглож байлаа.Ёнми инээмсэглэн,түүнд ойртон цээжин дээр нь толгойгоо тавив."Ёнми намайг уучлаарай" Сэүэ дахин хэлэв.

"Сэүн,би энэ талаар яримааргүй байна" хэмээн Ёнми хэлээд Сэүн рүү харлаа."Би зүгээр л үнэхээр хардаад-" Ёнми түүний уруул дээр үнсэн,яриаг нь таслав."Би энэ талаар яримааргүй байна гэж хэлсэн шдээ"

Сэүн Ёнмигийн дээд хэсэг нүцгэн байгааг анзааран "Ёнми,чи цамцаа өмсөхгүй юм уу?'

Ёнми бие рүүгээ хараад "Одоо өмслөө" хэмээн хэлээд босоход Сэүн инээн,мөн адил орноос бослоо."Гэр рүүгээ харьцгаая!" Сэүн цамцаа өмслөө.Тэрээр нөгөө хэсэг рүүгээ очин,Ёнми цамцаа өмсөөд даган гарлаа.

Машин Пак-н харшид ирэн,Ёнми Сэүн рүү инээмсэглэн "Сургууль дээр уулзъя" Сэүн цамцнаас нь татан дур булаам гэгч нь үнсэн "Баяртай" Сэүн хэлээд Ёнми машинаас буулаа.Сэүн араас нь харан түүний орохыг нь хүлээн,орсоных нь дараа тэрээр явав.

...

Гурван долоо хоног өнгөрөн,тэдний хуримын өдөр ирлээ.Сэүн,Ёнми хоёул хүлээлгийн өрөөнд суух аж.Нүүр будагчид Ёнмигийн нүүрийг будах зуур Сэүн бэлэн болж дууслаа.Ёнми сандарч байв.Хэрвээ тэр тайзан дээр уначихвал яах вэ? Хэрвээ эцэст нь Сэүн Ёнмитэй гэрлэхгүй гэж хэлвэл яах вэ? Эдгээр бодлууд Ёнмигийн тархинд эргэлдэх ажээ.Нүүр будагчид хэсэг хугацааны дараа яван,Ёнми өрөөнд ганцаараа үлдлээ.Гэнэт хэн нэгэн өрөөнд орж ирэх нь тэр.Тэрээр дээшээ харвал Тэхён байв.

"Ирчихсэн үү?" Ёнми түүнээс асуулаа.

"Тийм ээ,би яагаад ирэхгүй байна гэж? Сайн найз минь гэрлэж байхад би энд байх ёстой"

"Бусад нь ирсэн үү?"

"Тийм ээ,тэд буудалд байгаа.Сандарч байна уу?"

"Тийм ээ.Хэрвээ Сэүн зугтчихвал яах вэ?"

"Тэр энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүйгээ ганцааранг нь орхиод явахгүй ээ.Хэрвээ тэгэх юм бол би түүний гэдэс рүү цохино" хэмээн Тэхён тоглон хэлэхэд Ёнми инээх ажээ.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now