"Чи хөөрхөн харагдаж байна" Сэүн Ёнмид хэллээ.Ёнми улайн "Би чамайг уурласан гэж бодсон"

"Үгүй ээ,би яагаад уурлана гэж? би чамайг хэзээ ч хүлээж чадна" Хэмээн Сэүнийг хэлэхэд Ёнми хачин гэгч нь инээв.

"Энэ хүүхдүүдийг дээ!" Сэжүн хэлэн,толгой сэгсэрлээ.

"Би таныг ч бас нүүнатай ийм байдаг гэдэгт итгэлтэй байна" Сэүн Сэжүнд хэлэх ажээ."Би нялуун үг хэлдэггүй" Сэжүн хариулав.

"Хүүхдүүдээ,хэрэлдэхээ болиод хурдал.Орцгооё!" Хатагтай У хэлэв."Ээжээ,би 24 настай.Би дахиж хүүхэд биш!" Сэжүн хэлэн,ээжийгээ даган орлоо.

Тэд эхлээд Ёнминий даашинзыг авахаар шийдлээ.Ёнми эхний даашинзаа өмсөн,хөшин нээгдэхэд тэрээр олон нүднүүдийг мэдэрсээр хачин гэгч нь зогсоно.Энэ даашинз нь урт ханцуйтай бөгөөд хатагтай Пак мөн Сэүн ч дургүй байх ажээ.Хоёрдахь даашинз мөрөвчгүй,Ёнми хачин гэгч нь зогсов."Тийм ээ,энэ даашинз чамд үзэсгэлэнтэй харагдаж байна.Гэхдээ Сэүн дуртай байвал худалдаж авъя!" Хатагтай У хэлэх ажээ."Энэ даашинз үзэсгэлэнтэй харагдаж байна л даа.Гэхдээ энэ дэндүү задгай байна.Хурим дээр маш олон залуус,гаж донтонгууд байна.Энд сууж байгаа манай ах шиг зөвхөн чиний цээж рүү харна.Би бол чамайг эдгээр даашинзыг өмсөж байгаагаар чинь харж чадна.Тэгэхээр үгүй" ийнхүү Сэүн хэлэх нь тэр.Сэжүн дүү рүүгээ муухай харах хооронд ээж нар нь Сэүний үгэнд инээж байлаа.

Ёнми гурав дахь даашинзаа өмсөн,гарч ирэхэд "Энгийн байна" Сэүн хэлэн,Ёнми дахин солих шаардлагатай болох нь тэр.Ёнми маш олон даашинз оролдож үзсэн ч сүүлийн даашинз хүртэл тэдний аль нь ч Сэүний санаанд нийцэхгүй байлаа.Энэ даашинз мөрөвчгүй бөгөөд хуримд төгс таарах ажээ.Тэд даашизыг худалдаж аваад Сэүний хослолыг авах цаг нь болов.Ёнми Сэүний сууж байсан газар суун,гарч ирэхийг нь хүлээх ажээ.Эхний хослол худалдаж авсан даашинзинд нь таарахгүй байсан болохоор Сэүн дахин солих хэрэгтэй болов.Гурван хослол өмсөж үзсэний дараа 4 дахь хослолыг өмсөн,гарч ирлээ.

"Тэр хөгшин харагдаж байна.Аавын насны хүмүүс л өмсдөг л гэсэн юм" Ёнми хэллээ.Сэжүн дүүдээ инээн "Чамайг Ёнми хөгшин харагдаж байгаа гэж бодож байна" Сэүн нүдээ эргэлдүүлээд,дахин солихоор явлаа.

Сэүний өмссөн 6 дахь даашинз төгс байх бөгөөд Ёнми ч дуртай байлаа.Тэд энийг худалдаж аваад дэлгүүрээс гарав.Гадаа аль хэдийн үдээс хойш болсон байх бөгөөд ээж нар өөрсдийн төлөвлөгөөндөө явж,Сэжүн найз охинтойгоо уулзах хэрэгтэй болохоор яван Сэүн,Ёнми нар л үлдэх нь тэр.Тэд эхлээд хоол идэхээр шийдэв.Сэүн Ёнминийг үнэтэй ресторанд авчиран,Ёнми Сэүнийг их мөнгө үрж байгаад нь дургүй байлаа.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now