"Надад фэн охидууд байгаа бас чамд фэн хөвгүүд байдаг шд"
"Ямар ч байсан Сэүн,би алхаж чадна" Ёнми өөрөө алхахыг хүссэн юм.
"Хонгор минь,хүлээж бай.Бид бараг ирчихлээ" Ёнми Сэүний дуудсан хочинд улайж орхилоо.
Тэд ариун цэврийн өрөөнд ирэхэд Сэүн түүнийг доош нь буулгалаа.Сэүн хана налан,Ёнминийг дуусахыг хүлээж байв.Түүнийг утсаар тоглож байхад хэн нэгэн түүнийг дуудан тэрээр дээшээ харлаа."Убба?" энэ Сэүний сүүлд шаасан охин байх аж.Сургуулийн янхан.
"Явж үз" Сэүн тэр охинд хэллээ."Би таны надтай юу хийсэн талаар Ёнмид хэлэх хэрэгтэй юу?" тэрээр Сэүнийг сүрдүүлж эхлэх нь тэр.
"Зайл"
"Аливаа Сэүн.Чи намайг хүсэж байгааг би мэдэж байна" тэрээр Сэүнд ойртон,хөхөөрөө түүнийг налах нь тэр.Өнөөх охин Сэүний өмдний гаднаас эрхтнийг нь илэх бөгөөд Сэүний нүд томрон,түлхэн өнөөх охиныг өгзөгөөрөө газар унахад хүргэв."Би чамайг яв гэж хэлсэн" Сэүн дуугаа өндөрсгөх нь тэр.
"Чи энийгээ төлөх л болно У Сэүн" хэмээн охин хэлээд цааш явлаа.Ёнми угаалгийн өрөөнөөс гарч ирэн,Сэүний царайг хараад "Юу болсон юм?"
"Юу ч биш дээ.Чи юунд ингэж удсан юм?"
"Чи мэдэх хэрэгтэй юм уу?" хэмээн Ёнми ээрэн хариуллаа.
"Чиний хариултнаас харахад сарын тэмдэг чинь ирчихсэн юм уу?" Сэүн түүнээс асуух нь тэр.
"Яа"
"Тийм ээ,чиний сарын тэмдэг ирчихэж" Сэүнийг хэлэхэд Ёнми түрүүлэн явах нь тэр."Хүлээгээрэй,чамд алхахад чинь тусламж хэрэгтэй биз дээ?" Сэүн Ёнминаар тоглоом хийж байв."Яа би өөрөө өөртөө туслачихаж чадна" хэмээн Ёнми хэлээд хурдан алхаж эхэллээ.
Сэүн араас нь гүйн,араас нь тэврэн авах нь тэр."Намайг уучлаарай гэхдээ чамаар тоглох хөгжилтэй юм аа" Ёнми хөшиж орхилоо.Сэүн юу хийгээд байгаа юм бэ?
"За за,одоо чи намайг тавьж болно оо.Бид сургууль дээр байна" Ёнми түүний тэврэлтээс гарах гэж хичээж байлаа.
"Гэхдээ би ингээд баймаар байна"
"Хэн нэгэн харчих нь.Сэүн намайг тавь" Ёнми одоо ч тэврэлтээс нь гарах гэж хичээх ажээ.
"Чи хөгжилтэй биш байна Ёнми" хэмээн Сэүн хэлээд түүнийг тавилаа.Ёнми хурдхан шиг алхан анги руу оров.Сэүн түүний улаан лооль шиг улайсан хацрыг нь харахдаа инээмсэглэж байлаа.
Сэүн эргэн ууртай нүдээр муу харах Тэхёныг харлаа."Чи яагаад над руу муухай хараад байгаа юм?" Сэүн ёжтой инээмсэглэн асуув.
"Чи Ёнмигээр тоглож байгаа биз дээ?"
Сэүн инээн "Би тоглоогүй ээ.Хэрвээ би Ёнмигээр тоглож байсан бол эртхэн шиг би түүнийг хаяж бас сургуулийн өмнө түүнийг ичээх байсан юм.Чи зүгээр л түүний зүрхийг авч чадахгүй болохоор хуурамч таамаглал гаргахаа боль...би чиний чадахгүй зүйлийг Ёнмид хийж өгөөд байгаа болохоор чи атаархаж байна.Ёнми миний анхны үнсэлтийг авсан бас түүний анхны үнсэлт ч би байсан.Чиний анхны үнсэлт хэн юм? магадгүй чи одоохондоо анхны үнсэлтээ ч өгөөгүй байгаа байх эсвэл магадгүй чиний уулздаг тэр охин шиг залуу юм уу?" хэмээн Сэүн эдгээр үгсийг нулимж байсан юм.
"Намайг ижил хүйстэн гэхээ боль бас Ёнминий зүрхийг авсанд чинь баяр хүргэе.Гэхдээ чи өөрөө биш өөр хэн нэгний ачаар л авсан.Харин би өөрөө Ёнминий зүрхийг авах болно" Тэхён ийнхүү хэлээд явах нь тэр.
Өдрийн хоолны дараа хичээл эхэллээ.Тэхён Ёнмитэй ярисангүй."Убба,та зүгээр үү?" Ёнми арав дахь удаагаа асууж буй нь энэ юм.Тэхён түүнийг ингэж асуух болгонд толгой дохих ажээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
