"Каи чамайг миний жижигхэн гүнжид сайн гэж байна.Үнэн үү?" хэмээн Чанёолыг дахин нэг удаа асуухад Сэүн хариулалгүй түүнийг ширтэж байв.

"Чиний Ёнмид сайн эсэх нь чинь надад хамаагүй л дээ гэхдээ хэрвээ чи түүнийг өвтгөх юм бол би чамайг уучлахгүй гэдгийг санаарай бас би хоёр сарын дараа төгсөхөөс хойш чи энэ сургуульд Ёнминийг асраарай за юу?" Чанёол түүнд лекц ушин,Сэүн зүгээр л толгой дохив.

"Бид Ёнминий найзуудад дургүй ч гэсэн чи тэд нартай найз болох хэрэгтэй.Одоо яв" Чанёол Сэүнийг Виннерийн сууж буй ширээ рүү явуулах нь тэр.

Сэүн Виннерийн ширээн дээр очин,Минутэй ярих Ёнминий хажууд суулаа.Ёнминийг нэмээд хүн бүр дуугүй болох нь тэр."Чи энд юу хийж байгаа юм?" Ёнми Сэүнээс асуух аж.Виннерийн залуус Сэүнд дургүй гэдгийг Ёнми мэднэ."Ах нар надаар тоглоом хийгээд тэгээд би чамд дээр бас найзууд дээр чинь ирсэн юм.Сайн уу залуусаа?" Сэүн тэдэндээ мэндлэв.

Бүгд барьж байсан халбага,савхаа ширээн дээр тавиад Тэхён түрүүлэн босоод "Би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна"

Сынюн,Сынхүн нар араас нь босон "Бид хатагтай Хан-тай уулзах ёстой"

Жинү босон "Намайг охин гэж дууддаг хүмүүсд би дургүй"

Мину Ёнми болоод Сэүн рүү харан "Би ч бас явах хэрэгтэй гэж бодож байна" хэмээн хэлээд хүн бүр Сэүн болоод Ёнминийг орхин явах нь тэр.

"Уучлаарай Ёнми.Би найзуудыг чинь явуулчихлаа"

"Аан зүгээр ээ.Тэд чамтай байх хачин байгаа гэж бодож байна.Би угаалгийн өрөө явлаа" хэмээн Ёнми хэлээд бослоо.

"Би ч бас чамтай хамт явъя" хэмээн Сэүнийг хэлэхэд Ёнминий нүд томрох нь тэр.

"Би чамтай яваад дуусах хүртэл чинь гадаа нь хүлээж байя гэх гэсэн юм" Сэүн одоо л өгүүлбэрээ зөв болгон саналаа.Сэүн түүнийг алхахад нь туслах бөгөөд Ёнми дэндүү удаан байсан болохоор Сэүн түүнийг хоёр гар дээрээ өргөх нь тэр.Ёнми улайн,Сэүнээс чанга гэгч нь барин авлаа."Сэүн,чи сургууль дээрээ ингэхээ болих хэрэгтэй" Ёнми түүний чихэнд шивнэх ажээ.

"Яагаад?"

"Чиний фэн охидууд чинь над руу хутга шидэж бас хүмүүс бидний талаар ярина"

"Тэгээд? тэднийг хараал идэг.Энэ тэдний хэрэг биш шдээ"

"Ингэж хэлэх чамд амархан л даа"

잘못된 사람 "COMPLETE"Donde viven las historias. Descúbrelo ahora