Тэрээр өрөө рүүгээ яван,нүүр гараа угаалаа.Тэр яг одоо унтах хэрэгтэй байна.Гэхдээ тэр Ёнми руу залгахаар яарч байсан юм.
Орны хажуу талын шүүгээн дээрээсээ утасаа аваад,Ёнминий дугаарыг хийн,авахыг нь хүлээх ажээ."Байна уу?" Ёнми нойрмог хоолойгоор хариуллаа."Чи унтаж байсан юм уу? би чамд саад болчихсон уу?
"Үгүй ээ,би унтаагүй байна.Яагаад энэ цагаар залгаж байгаа юм?" Ёнми түүнээс асуув.
"Би эцэг эхдээ уурлачихсан.Тэд бидний хичээл тасласаныг мэдчихсэн байна лээ.Бас би чиний хоолойг сонсохыг хүссэн юм" Сэүн ичин хэлэх ажээ.
Ёнми яг л галзуу юм шиг улайж байв.Тэр Сэүнийг мартана гэж хуурсан өөрийгөө бодож байлаа.
"Байна уу Ёнми?"
"Аан тийм ээ,би ipod унагачихлаа.Уучлаарай" Ёнми худлаа ярих нь тэр.
"Тэгээд чи яг одоо юу хийж байна?" Сэүн түүнээс асуув.
"Юу ч биш,зүгээр л унтахад бэлэн болчихлоо"
"Тэгвэл сайхан амраарай.Би чамайг маргааш өглөө очиж авна аа.Зүгээр үү?"
"За сайхан амраарай" хэмээн Ёнми хариулаад таслалаа
Сэүн ноён Пакын харш руу яван орлоо.Тэрээр Ёнмиг хүлээж бай гэж хэлсэн ч Ёнми хаана ч харагдсангүй.Сэүн хатагтай Пак-г хараад мэндэллээ."Сайн байна уу хатагтай Пак? би Ёнмитэй уулзахаар ирлээ " хэмээн Сэүн аяархан хэлэн,хатагтай Пакд хүндэтгэж байгаагаа харуулж байлаа."Ёнми шагайгаа гэмтээчихсэн байна лээ.Шагай нь хавдчихсан болохоор алхаж чадахгүй.Чи түүнийг сургуульд нь хүргэж өгч болох уу?" хатагтай Пак асуун,Сэүн толгой дохиход хатагтай Пак түүнийг Ёнмигийн өрөө рүү явууллаа.
Сэүн хаалгийг тогшин дараа нь Ёнмиг хаалгаа онгойлгоход их цаг авна гэдгийг ойлгон шууд л хаалгийг нь онгойлголоо.Тэрээр Ёнмиг цүнхээ авж байгаа хараад дотогш орон түүнээс цүнхийг нь авав.
"Чамайг шагайгаа гэмтээсэн гэж сонссон.Чи зүгээр үү? надад шагайгаа харуул даа" Сэүн Ёнмиг орон дээр суулгаад,гутлыг нь тайлан шагайг нь харлаа."Энэ муу харагдаж байна.Чи эмнэлэг явсан уу?"
"Надад эмнэлэг явах хэрэг байхгүй ээ" Ёнми эмнэлэг явах дургүй."Яагаад?" Сэүн Ёнминаас асуув.
"Би эмнэлэгийн үнэрт дургүй" Ёнми амандаа бувтнах ажээ.Сэүн инээн "Бид үнэрний төлөө тийшээ явахгүй.Чи эмчилгээ авах хэрэгтэй" Сэүн цүнхийг нь барих зуураа Ёнмиг хоёр гар дээрээ өргөх нь тэр."Би алхаж чадна" хэмээн Ёнми хэлсэн ч Сэүн түүнийг үл тоож байв.
Ёнми улайх ажээ.Сэүнийг том өрөөг зөрөн гарахад Ёнминий эцэг эх болон үйлчлэгчид тэдэн рүү том нүдээр харав."Би хайр харж байна уу даа?" хатагтай Пак чангаар хэллээ.
"Сэүн намайг буулга"
"Чи өөрөө явж чадахгүй" Сэүн машиныхаа хаалгийг онгойлгон,Ёнмиг урд суудал дээр суулгалаа.Тэрээр нөгөө тал руугаа очин,суун Ёнмиг болоод өөрөө суудлын бүсээ зүүснийхээ дараа хөдлөн явлаа.
"Сургууль руу явцгаая.Бид хоцрох нь" Ёнми одоо ч эмнэлэг рүү явахыг хүсэхгүй байлаа."Чи эмчилгээ авах хэрэгтэй.Бас бид хуримынд зориулж дэлгүүр хэсэх хэрэгтэй гэж мэдэхгүй байна уу?" хэмээн Сэүнийг хэлэхэд Ёнми эмнэлэг явахаас өөр сонголгүй гэдгээ мэдлээ.
Сэүн удаан жолоо барих ажээ.Мөн Ёнми түүнийг эхний хичээл болох биологио таслахыг хүсэж байгаа гэдгийг мэдсэн юм."Сэүн хурдан яв" Ёнми бухимдан,чангаар орилов."Бид 5 минутын дотор очно оо" Энэ бүх эмнэлэгээс Сэүн түүнийг хол байдаг эмнэлэг рүү хүргэж өгөхөөр шийдсэн юм.
Сэүн машинаа зогсоолд тависаныхаа дараа Ёнмид буухад нь туслалаа.Ёнми нэг хөл дээрээ дэвхрэн явах бөгөөд тэд явсаар Сэүн түүний бэлхүүсээр барьж байв.Сэүн түүнийг суулгасаар,уулзалт авахаар явлаа.Эмч өөр өвчтөн үзэж байсан болохоор тэд цаг хүлээх нь тэр.Тэднийг сургууль руу явахаас өмнө эхний цаг дуусна гэдэгт Сэүн итгэлтэй байлаа.Тэр догдолсон инээмсэглэл гаргах ажээ.
"Чи эхний хичээлээ таслаж байгаа болохоор ингэж догдлоод байгаа юм уу?" хэмээн Ёнми түүнээс асуулаа.Сэүн толгой дохиход Ёнми түүн рүү инээмсэглэлээ.Удалгүй Ёнмигийн нэрийг дуудан,тэд эмчийн өрөө рүү алхсаар Сэүн Ёнмид туслаж байв.Ёнми эмчийн ширээний өмнө суулаа."Юу болсон юм" хэмээн эмч асуулаа.
"Би шагайгаа гэмтээчихсэн"
"Яаж байгаад?"
"Шатаар бууж байгаад унаад шагайгаа гэмтээчихсэн" Ёнми тайлбарлан хэллээ.Сэүн зүгээр л суун өрөөг тойруулан харж байв."Орон дээр суучих" хэмээн эмчийг хэлэхэд Сэүн Ёнмид туслан орон дээр суулгалаа."Хөлөө өргөөрэй" Ёнми эмчийн хэлсэнийг даган, Сэүн гутлыг нь тайлан газар тавив.
Эмч хөлийг нь барин,Ёнмиг Сэүний гарнаас барихад хүргэх нь тэр."Өвдөж байна уу?" хэмээн эмчийг асуухад Ёнми толгой дохилоо.
"Шагай чинь хавдчихаж.Ясанд чинь асуудалгүй байхгүй ч булчинд чинь байна.Би шагайг чинь боогоод,ганц өдөр түрхэх тос өгнө.Битгий өндөр өсгийт өмсөөрэй бас спортоор хичээллэхээс зайлсхий"
Эмчийн үзлэгийн дараа Сэүн,Ёнми хоёр төлбөрөө төлөөд машин руугаа алхлаа."Чи энийг хийх хэрэггүй байсан юм,мэдэж байна уу?" Ёнми түүнд хэлэв."Би лав хуримаа хойшлуулахгүй шүү" Сэүн хариу буцаан хэллээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
