"Чи юу сонсож байгаа юм?" Сэүн түүнээс асуув."Кпоп" Ёнми хариулаад чихэвчээ дахин зүүлээ.Гэхдээ Сэүн түүнийг дахин нэг удаа зовсоов."Би ч бас сонсмоор байна" хэмээн Сэүнийг хэлэхэд Ёнми толгой дохиод War Of Hormone тавилаа.
" f(x)-н дуугаар соль" хэмээн Сэүн тушаах нь тэр.
"Тэгвэл битгий сонс"
"Чамайг энэ ижил хүйстэн залуусын дууг сонсож байхад би юу хэлэх хэрэгтэй вэ? бас тэдний нэр нь BTS юм уу?" хэмээн Сэүн асуув.
"Тэд ижил хүйстэн,чи л ижил хүйстэн"
"За за тэгвэл BTS-д надаас илүү царайлаг хэн нэгний зургийг харуул л даа" хэмээн Сэүнийг хэлэхэд Ёнми ipod дээрээ байгаа BTS-н гишүүдийн зураг руугаа харлаа.Тэрээр өөрийн биас болон Жин,Жимин нарын зургийг сонгов.
Ёнми Сэүнд зургийг харуулахад "Чи энийг царайлаг гэж хэлээд байгаа юм уу?" Сэүн асуулаа.
"Сэүн,чиний нүүрэн дээр нэг зүйл байна" Ёнми хэлэв.
"Юу?" хэмээн Сэүн асуухад "Царай муутай байдал" Ёнми хэлэв."Яа" Сэүн түүн рүү орилов.
Тэд f(x) эсвэл BTS шилдэг нь хэмээн хэрэлдэн,үлдсэн цагаа өнгөрүүлэв.Гэхдээ эцэст нь Сэүн BTS-г муугүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
-Сургууль дээр-
Чанёол Каи руу очин "Ёнми,Сэүн хоёр хаана байгаа юм?" хэмээн Каис асуулаа.Аль хэдийн өдрийн хоолны цаг болжээ."Жиён өнөөдөр Ёнминийг дээрхлэсэн.Ёнминий өвдөг шалбарчихсан байсан болохоор Сэүн түүнд тусалж,эмчийн өрөө рүү авч явсан дараа нь би анги руугаа явж,тэд ирээгүй" хэмээн Каи тайлбарлан,Эксогийнхон сонсох ажээ.
"Чанёолаа тайвшир даа.Магадгүй тэд хосууд шиг болзоонд явсан байх" Сухо хэлэв."Хён болзоонд явах чинь буруу биш л дээ гэхдээ Ёнми хичээлээ таслаж байна" Чанёол ах хүн шиг санаа зовж байлаа."Залгаад үз дээ" Тау зөвлөв.
"Би Сэүн рүү залгасан гэхдээ тэр утсаа аваагүй" Лухан хэлэхэд Чанёол санаа алдан эргэн тойрноо харан,Виннерийн залуусыг олж харлаа.
Чанёол тэдэн рүү очин зогсоод "Тэхён хаана байна?"
"Тэр өвчтэй байгаа,яасан?" ганц хариулж буй хүн нь Мину байлаа.
"Зүгээр л асуусан юм аа" хэмээн Чанёол хэлээд эргэн суудалдаа ирлээ.
"Хён,Тэхён Ёнмид сайн гэж бодохгүй байна уу?" Чанёол Сухогоос асуусан нь энэ байв."Би тийм гэж бодож байна" Сухо хариулав.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
EIGHT
Start from the beginning
