Дараагийн өглөө нь Ёнми эрт сэрчээ.Тэр орноос залхуутай гэгч нь босоод нүүр гараа угаахаар угаалгийн өрөөг зорив.Харин дараа нь тэрээр унтлагийн хувцасаа миний цамц мөн мини банзалаар солин өмслөө.
Гэр үнэхээр чимээтэй байх ажээ.Ёнми яагаад гэдгийг нь гайхна.Тэрээр доошоо буун,Эксогийн залуус том өрөөнд сууж байгааг харлаа.Чанёол түүн рүү харан,Ёнми тайлбарла гэсэн харц өгч байв."Ёнминаа,ээж аав хоёр ажлаасаа болоод өглөө яаралтай явчихсан.Тэгээд би тэднийг урисан юм аа" хэмээн Чанёол хэллээ.
"За за гэхдээ тэднийг миний өрөөний ойр битгий явуулаарай" Ёнми ийнхүү хүйтэн хэлээд хооллох өрөө рүү явлаа.Тэр буйдан дээр суух Сэүн рүү харсангүй.Сэүн Ёнминийг хооллох өрөө рүү явахыг олж харлаа."Сэүнаа яв" хэмээн Сухо хэлээд түүнийг Ёнми руу явууллаа.
Ёнми хөргөгчөн дотрохыг харан будаа мөн хайрцагтай сүү авлаа.Тэрээр гал тогоо руу очин аяга аваад эргэн хооллох өрөө рүү явав.Сэүн хаалганы өмнө зогсох аж.Ёнми өөр тийшээ харан,суугаад өглөөний цайгаа ууж эхлэлээ.Сэүн ширээ рүү очин,өөдөөс нь харан суухад Ёнми түүн рүү харалгүй үргэжлүүлэн хоолоо иднэ.
"Ёнминаа" Сэүн хайр татам гэгч нь дуудлаа.Ёнми түүнийг үл тоож,бусад залуус тэднийг харж байв.
"Тэд юу хийгээд байгаа юм бол?" Каи шивнэв.
"Тэд үнсэлцэж байна уу?" хэмээн Лухан асуулаа."Амаа татаад хар" Шиүмин хэлэв.Лэе сайн харж чадахгүй гараа Бэкхёны гуян дээр тавин,түүнийг орилуулан,босоход хүргэх нь тэр."Ааааххх"
Сэүн,Ёнми нар дуу гарах зүг рүү харлаа.Залуус хурдхан шиг өмнөх байрлалдаа орон,Бэкхён руу уурласан царайтай харах аж."Дараагийн удаа тэднийг тагнаж байхад битгий саад болоорой" хэмээн Чэн хэлэв.
Ёнми өглөөний цайгаа дуусгаад түүнийг дагах Сэүнтэй өрөө рүүгээ явлаа.Ёнми хаалгаа хаах гэхэд Сэүний царай өмнө нь гарч ирэх нь тэр.Гэхдээ Сэүн хөлөөрөө хаалга тулан зогсоов."Ёнминаа,намайг уучлаарай"
"Яв" Сэүн дотогш орон,хаалга хаах нь тэр.Ёнми лаптопоо асаан,Сэүн түүний ханан дээрх зургийг харж байв.Тэр зураг Тэхён,Ёнмигийн зураг байсан юм.Сэүний уур хүрсэн ч тэрээр үүнийгээ харуулсангүй.
"Тэхён та хоёр үерхэж байгаа юм уу?" хэмээн Сэүн асуулаа.Ёнми хариулалгүй,Facebook notifications руугаа явлаа."Ёнми би чамтай ярьж байна"
"Миний өрөөнөөс гар гэж би чамд хэлээгүй билүү?" хэмээн Ёнми хэллээ.
"Би гарахгүй" Сэүн ийнхүү хэлээд орон дээр нь суулаа.Сэүн түүний нурууг ширтэж байгааг тэр мэдсэнгүй."Ёнминаа" Сэүн хэсэг хугацааны дараа дахин дуудлаа.
"Гар" хэмээн Ёнми хэлэв.Сэүн босон түүний зүг очин,лаптопыг нь хаагаад гарнаас нь татан,өргөөд ширээн дээр суулган хоёр хөлний завсар зогсох нь тэр."Би чамд сайхан хандаж байна" хэмээн Сэүн шивнэх ажээ.Тэдний царай үнэхээр ойрхон байна.Ёнми уруулаа хазахад "Битгий ингэ.Энэ намайг галзууруулдаг" хэмээн Сэүн хэллээ.Тэрээр Ёнминий царай руу улам ойртож байв.Мөн бугуйг нь тавин гараа бэлхүүсэн дээр нь тавилаа.Тэдний нүүрний хооронд см хэрийн зай үлдсэн байв.Гэхдээ Ёнми Сэүнийг алгадаж орхих нь тэр.
Сэүн хойш ухран "Гар" хэмээн Ёнми орилоо."Ёнминаа" Сэүн түүнтэй ярилцах гэж хичээж байв.Гэхдээ Ёнми түүнийг хаалга руу түлхэхэд Сэүн дэгээдэн,тэд хамтдаа хивсэн дээр унах нь тэр.
"Яагаад намайг алгадсан юм?" Сэүн түүнээс асуулаа.Тэр одоо ууртай байна,үнэхээр ууртай."Н.намайг уучлаарай" Ёнми ээрэх ажээ."Би хүлээж авахгүй" хэмээн Сэүн хэлээд үнсэх гэхэд Ёнми толгойгоо өөр тийш эргүүлэх нь тэр."Гуйя,гар" Ёнми уйлж байлаа.Сэүн түүнийг сонсолгүй оронд нь цамцыг нь тайлан,хүчээр үнсэж эхэллээ.Ёнми тэмцэх бөгөөд Сэүн яг одоо үнэхээр тачаадсан байх аж.
Гэхдээ Сэүн эргэн ухаан орон "Би юу хийж байгаа юм?" хэмээн өөр өөрөөсөө асуун,толгойгоо цохих аж.Тэрээр Ёнминийг түүний доор уйлж байгааг харав."Ёнминаа,намайг уучлаарай.Намайг үнэхээр уучлаарай" Сэүн уучлалт гуйгаад өргөн орон дээр хэвтүүлэн биеийг нь нуулаа."Намайг уучлаарай" хэмээн дахин уучлалт гуйгаад духан болоод уруул дээр нь үнсээд өрөөнөөс гаран явав.
Ёнми амьдралдаа анх удаа хүнээс айж байна.Тэр хүн бол У Сэүн.Ёнминий хайртай залуу.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
SEVEN
Start from the beginning
