"Чи юу хийж байгаа юм?" Сэүний хоолой тэднийг голоор орж ирэх нь тэр.Тэрээр Жэхён руу муухай харан,Ёнминийг үл ялиг тайван биш болгож орхив."Чи яагаад энд байгаа юм?" Сэүн түүнээс асуулаа.

"Би чиний сүйн ёслолын үдэшлэг дээр ирсэн.Би ч бас чиний гэр бүл" Жэхён нүүрэндээ ёжтой инээмсэглэлтэй хэллээ."Гэр бүлээ? чи намайг үзэн яддаг биш гэж үү? тэгээд яагаад чи энд байгаа юм?" Сэүн ууртай өнгө аястай асуух нь тэр."Сэүнаа боль.Энэ сайхан зүйл биш" хэмээн Ёнми хэллээ.Одоо хүн бүр тэр гурав руу ширтэж байх аж.

"Авга эгч намайг урисан.Бас би үзэсгэлэнт бэрээ харахыг хүссэн юм.Чам шиг новш Ёнми шиг сайн хүмүүсийг хүртэх эрхгүй" хэмээн Жэхён хэллээ.Сэүн гар зангидах ажээ.Ёнми энийг анзааран,Жэхёнд баяртай гэж хэлсэнийхээ дараа Сэүнд чирэгдэн явах нь тэр.

Сэүн дахин цэцэрлэг рүү түүнийг түлхэн оруулах аж."Чи яагаад ингэсэн юм? хэн чамайг түүнтэй ярьж болно гэж хэлсэн юм? яагаад бидний сүйн ёслолын үдэшлэг дээр түүнтэй сээтэгнээд байгаа юм?" хэмээн Сэүн түүн рүү орилж байв.

"Жэхён над руу түрүүлж ирсэн за юу? бас яагаад чи над руу орилоод байгаа юм? чи үеэлдээ сайхан хандаж чадахгүй байна уу?" Ёнми ч бас түүн рүү орилж байв.

"Амаа тат.Чи юу ч мэдэхгүй байхдаа юу ч битгий ярь.Бас би түүнд сайн хандаж чадахгүй" Сэүн дахин орилоо.

"Жэхён уббагийн зөв юм байна.Чи бол новш" хэмээн Ёнми хэлээд Сэүнийг ганцааранг нь орхин одлоо.

Жэхён өшөөгөө авахыг хүсээ юу? тэр одоохондоо надад юу ч хийж чадахгүй хэмээн Сэүн бодоод зочдыг явахыг харахаар эргэн явлаа."Ээжээ Ёнми хаана байгаа юм?" Сэүн ээжээсээ асуух ажээ."Ёнми зүгээр л явчихсан.Тэр толгой нь өвдөөд байна гэж хэлсэн" хэмээн хатагтай У хэллээ.

Сэүн түүнийг алхаж байхдаа нүдэндээ нулимстай байхыг харлаа.Сэүн түүнийг уйлуулчихлаа.Гэхдээ тэр үүндээ харамсаж байна уу?

...

Үдэшлэгний дараа Ёнми гэртээ ирэн,хувцасаа тайлан,будгаа арилгаж,усанд ороод орон дээрээ хэвтлээ.Тэр Сэүнээс болоод уйлсандаа итгэж чадсангүй.Ёнми руу орилсон нь түүнийг уйлуулсан зүйлсүүдийн нэг.Тэр уйлж байгаагаа хэнд ч мэдэгдүүлэхийг хүсээгүй болохоор толгой нь өвдөөд байна гэж хэлсэн юм.Ёнми нүдээ анин,бүх зүйлийг мартаж бас унтана хэмээн найдаж байв.Гэхдээ түүний тархинд ганц л асуулт эргэлдэж байсан юм.Сэүн яагаад Жэхёныг үзэн яддаг юм бол?

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now