Ёнми мөрөндөө цүнхээ тохоод түүнийг хүлээж буй хүмүүс рүү явлаа."Бид өдрийн хоол иднэ,зүгээр үү?" тэд Ёнминээс асуулаа.Ёнми зүгээр л толгой дохив.Түүнд ямар нэгэн буруу зүйл болсоныг Тэхён анзаарсан юм.Тэд машиндаа суун Сынхүн хөдөллөө.
"Юу болсон юм?" Тэхён Ёнминаас асуулаа.
"Би зүгээр л ядраад байна" хэмээн Ёнми худлаа ярих нь тэр.
"Чи яагаад худлаа ярьж байгаа юм шиг харагдаад байгаа юм?" хэмээн Тэхёнд сэжиг төрөв.
"Би худлаа яриагүй ээ,үнэхээр" хэмээн Ёнми хэлээд инээмсэглэв.Энэ удаа Тэхён хүлээн зөвшөөрсөн юм.Түүний сайн найз Ёнминийг сайн мэддэг юм байна гэдгийг Ёнми ойлголлоо.
Ёнми сүйт залуутайгаа уулзахыг хүсэж байлаа.Тэр зүгээр л Сэүнийг мартахыг хүссэн юм.Гэрлэж буй залуу нь түүний бодлыг Сэүнээс салгана шүү дээ.Ёнми толины өмнө зогсоно.Даашинз нь Ёнминий тахир биеийг далдаж,урт хөлийг нь гаргах ажээ.Тэр 6 см өндөр өсгийт өмссөн байв.Түүний нүүр будалт,үсний засалт дуусчээ.Тэрээр доошоо буун,түүний хүлээх гэр бүлийнхэнийгээ харав.Чанёол түүнд эрхий хуруугаа гонзойлголоо.Усанд паркад болсон маргалдааны дараа Чанёол түүнд үнэхээ сайн хандаж байгаа.
Ноён,хатагтай Пак нар Чанёол,Ёнминаас өмнө явж Чанёол,Ёнми нар Чанёолын спорт загварын машинд суув.Ёнми сандарч байсан ч янзтай үйлдэл хийж байсан юм.
Эцэст нь тэд ресторан дээр ирлээ.Үйлчлэгч тэдэнд хаалга онгойлгон өгөхөд "Бид ноён Пакын захиалга доор байгаа" хэмээн Чанёол хэлэв."Намайг дагаад яваарай" үйлчлэгч хэлээд хувийн өрөө рүү зүглэлээ.Ёнми орохоосоо өмнө гүнзгий амьсгаа гаргах нь тэр.Тэрээр дотор ноён,хатагтай У болоод тэдний том хүү У Сэжүн мөн бага хүү У Сэүнийг олж харлаа.Би У Сэүнтэй гэрлэх юм уу? хэмээн Ёнми бодлоо.
"Манай хүүхдүүд ирчихлээ" хэмээн ноён Пак хэлээд тэдэнд суудлыг нь харуулав.
"Сайн байна ноён хатагтай У" Чанёол,Ёнми нар тэдэн бөхийлөө.
"Үнэхээр хөөрхөн юм аа" хатагтай У хэлэв.Ёнми үнэхээр тавгүй байлаа.Хүн бүр түүнийг ширтэж байгааг тэр мэдэрч байв.
"Тэгээд Чанёол,Сэүн,Сэжүн нар энэ тухай мэдсэн гэхдээ Ёнми мэдээгүй.Аав мөн ноён У бүтээгдхүүнийг сайжруулж,илүү их мөнгө олохын тулд бидний компанд нэгдэж байгаа,бид өөрсдийгөө энэнээс илүү болгомоор байна.Тэгээд л бид Сэүн та хоёрыг гэрлүүлэхээр шийдсэн юм" хэмээн ноён Пак хэллээ.
KAMU SEDANG MEMBACA
잘못된 사람 "COMPLETE"
Fiksi PenggemarПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
FOUR
Mulai dari awal
