Дара мөн хатагтай Пак нарыг даашинз сонгох байх хооронд Ёнми зүгээр л суун утсаараа тоглож байлаа.10 даашинз сонгосоныхоо дараа тэд Ёнмигээс өмсөж үзэхийг асуув.

Эхний даашинз энгийн юм.Цагаан өнгөтэй,ямар ч байсан загвар байхгүй.Ёнми дараагийн даашинзыг өмсөж үзэх ажээ.Хоёр дахь даашинз дэндүү задгай юм.Хэзээд Ёнмигийн хөх ил гарах гэж байгаа юм шиг харагдаж байв.Гурав дахь даашинз дэндүү бариу болохоор Ёнми өмсөж чадсангүй.Долдугаар даашинз хүртэл бүх даашинз асуудалтай байлаа.Энэ задгай ч гэсэн Ёнми дуртай байсан юм.Энэ даашинз цагаан өнгөтэй,хар өнгийн тортой,гуяны дунд хэсэг хүртэл урттай байв.Ёнми ийм л даашинзыг хүссэн.Хатагтай Пак,Дара нар ч бас энэ даашинзинд дуртай байлаа.Тэд даашинзаа худалдаж аваад,Даратай хамт машин руугаа явав.

"Баяртай авга эгчээ" хэмээн Дара хэллээ.

"Санхёнтэй хамт манай гэрт ирээрэй" хатагтай Пак ийнхүү хэлээд машиндаа суув.Машин хөдөлсөөр Ёнми ч бас Дара руу инээмсэглэж байв.

-Тэхёны талаас-

Би уйдаад байна.Залуус миний сая удаа үзсэн олиггүй киног үзэж байв.Би Ёнми руу залгаллаа.

"Сайн уу убба? би гэртээ харисаныхаа дараа тань руу залгая.Би яг одоо машинд байна за юу?"

"За" хэмээн би буцаан хариулаад утсаа тасаллаа.Би түүнийг гэртээ харих хүртэл нь хүлээнэ ээ.Би доошо буун,дөрвөн залууг кинондоо бүрэн орсон байхыг харав.Энэ хайрын тухай кино байсан юм.Жинү яг л уйлах гэж байгаа юм шиг харагдаж байна.Би тэдний сууж байгаа газраас хол буйдан дээр суулаа.Тэд намайг анзаарсангүй.Би шууд л зурагтыг нь унтрааж орхив.

"Яа" хүн бүр над руу орилох нь тэр.

"Би яасан юм?" би гэмгүй юм шиг жүжиглэж байв.

"Одоо удирдлага буцааж өг" Сынхүн хён шаардаж байв.

"Юун удирдлага?? надад байхгүй" хэмээн намайг хэлэхэд тэд намайг сүрдүүлэх гэж хичээж байлаа.

"Надад одоо удирдлага өг эсвэл би чамаас Ёнмиг хулгайлна шүү" Мину хэлэн би тэр дороо хөлдөж орхилоо.Би тэдэн рүү удирдлагийг нь шидэв."Энэ бүтчихлээ" Мину хэлээд нөгөө гуравтайгаа гараа цохилцох нь тэр.

Би буцан өрөө рүүгээ очоод Ёнминээс дуудлага ирсэн байгааг харлаа.

"Ёнминаа бид одоо ярьж болох уу?" хэмээн би түүнээс асуув.

잘못된 사람 "COMPLETE"Where stories live. Discover now