Тэд Чанёолын хүлээхдээ энэ удаа хэн нь Ёнмиг орондоо оруулж чадах эсэх дээр мөрийцсөн байв.Чанёол тэдэн рүү орилон,тэд Ёнмид юу ч хийсэнгүй.
Ёнми ангидаа орон,Тэхёны хажууд байдаг суудал дээрээ суулаа.Виннерийн залуус хамтдаа ангид орж ирэв.Мину,Сынхүн хоёр нэгнийхээ хажууд суух хооронд Сынюн,Жинү хоёр нэгнийхээ хажууд сууж,Тэхён Ёнмигийн хажууд суулаа.
"Сайн уу Ёнми?" Тэхён түүнтэй мэндэллээ."Сайн уу убба?" Ёнми түүн рүү инээмсэглэж байв.Тэхён яг л түүнийг тэвэрч бас үнсэж байгаа юм шиг мэдэрч байв.Тэхён түүнд сайн,найзаас ч илүү.Тэрээр Ёнмигээс болзохыг асуухыг хүсдэг ч Ёнмигээс болзохыг асуудаг бусад залуус шиг хүлээж авахгүй гэдгийг мэддэг юм.Тэхён одоо түүнд найз шигээ л ханддаг.
Эхний хичээл түүх байлаа.Энэ бол Ёнмигийн сонирхдог сэдэв гэхдээ Тэхёных биш.Багш хичээлээ зааж эхлэн,хүн бүр чимээгүй болох хэрэгтэй гэсэн үг.Тэхён үнэхээр уйдан,унтахад ойрхон байв.Хичээлийн туршид түүнийг сэрүүн байлгах ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй.Гэнэт Тэхёны толгойд гайхалтай санаа орж ирэхэд тэрээр Ёнминий гуя руу харав.Тэхёны гар Ёнминий гуя руу яван,илж эхлэн,Ёнминийг цочиох нь тэр.
"Ямар нэгэн буруу зүйл байна уу хатагтай Пак??" хэмээн багш асууж,Сэүнийг оролцуулаад ангид байх бүх хүнийг Ёнмин руу харахад хүргэлээ.Ёнми толгой сэгсэрэв.Багш үргэжлүүлэн хичээлээ зааж эхэллээ.
Тэхён үргэжлүүлэн,Ёнминий гуяыг илэн түүнийг инээмсэглүүлж мөн Ёнми түүн рүү харлаа.Тэхён ойртон шивнэв "Би уйдаад байна,битгий дургүйц бас хичээлдээ төвлөр" Ёнми толгой дохин,дахин инээмсэглэлээ.Тэд Сэүн тэднийг харж байгаа гэдгийг мэдсэнгүй.
Өдрийн цайны цаг дээр Сэүн Эксогийхонтой уулзан,анги дээр нь юу болсон талаар тэдэнд хэлэв."Эцэст нь тэр инээмсэглэжээ.Би хардаж байна,яагаад зөвхөн тэр новш Ёнминийг жаргалтай болгодог юм бол?" Чанёол асуулаа.
"Магадгүй Ёнми түүнд сайн байх" Лэе хэлэв."Үгүй ээ Ёнми хэнд ч сайн биш" хэмээн Чанёол хэллээ.
"Ёнминаа бид энэ долоо хоногт усан парк явна.Чи нэгдмээр байна уу?" Сынхүн түүнээс асуулаа."Би...хммм...Чанёол уббагаас асуух хэрэгтэй" Ёнми хэлэв."Тэр бараг тийм гэж хэлэх байх,чи бидэнтэй явна" Тэхён хэллээ.
"Ёнминаа,ямар нэг хичээл дээр чинь бэрхшээлтэй зүйл байна уу?" Мину түүнээс асуув."Хммм би хими,физик дээр хэцүү юм олсон.Яасан?" Ёнми хариулав."Чи надад түүх дээр тусласан болохоор би чамд туслаж чадна гэж бодож байна" Мину дахин хэллээ.
YOU ARE READING
잘못된 사람 "COMPLETE"
FanfictionПак Ёнми бол Пак Чанёолын дүү.Ёнми Чанёолын эсрэг хүн.Тэр тийм ч их ярьдаггүй,Тэхёнаас өөр ямар ч найзгүй нэгэн.Тэхён бол түүний итгэдэг цорын ганц хүн.Пак Ёнми сургуулийн тоглогч У Сэүнийг сонирхдог.Тэд хүчээр гэрлэх болвол тэдэнд юу болох бол?... ...
