Мэй Розир

324 63 6
                                    




"Лив.."

"Зүгээр үү"

Хажуунаас минь Драко зөөлнөөр ийн хэлсэн байжээ.

Бараг л уйлангаа алдав.

Хувиргалын хичээлийн шалгалтын оноо гарч. Би ангиасаа хамгийн өндөр оноог авсан байлаа. Үнэлгээ - 100 гэсэн бичгийг бахархалтайгаар ширтэн байх зуур хажуунаас минь үнэртэх бүртээ хайр хүрдэг зөгийн балны үнэр намайг бүчээд авах нь тэр.

Хермони.

"Баяр хүргэе Оливиа.."

"Гарцаагүй хувиргалын хичээлийн дээд оноог чи авлаа шүүдээ.. Урьд хожид Равенклаваас ч тэр ийм оноо авсан хүн байгаагүй гэсэн"

"Дээхэн үед Ньют Скамандер гэх шидтэн л 99.8 авч байсан гэх юм билээ.." гэсээр надаас тэврэлтээ салгав.

- Чи ч гэсэн тун дөхсөн шүү дээ. 95 бас л өндөр оноонд тооцогдоно

"Маггли гаралтай гэхэд тийм шүү.. " гэж хэлэхдээ Хермони яг л жоохон хүүхэд шиг улайж буй нь харагдлаа. Биднийг дүнгийн самбар бүхий хананаас холдоход мөнөөх бусад хэд маань ирж дүнгээ харах гэж байгаа бололтой хүүхдүүд дунд зүгтэнэ.

Тэгэхэд л би гарнаас минь атгах зогсох Драког санасан юм.

- Ингэхэд чи Драко?

Тэр толгойг минь багахан илээд "92" гэлээ. Драко тайван бас өөрийн дүндээ сэтгэл хангалуун харагдана. Санаа минь ч хангалттай амарсан юм. Учир нь бид бүгд бүгдээрээ улирал дундын шалгалтуудаа хангалттай сайн давжээ.

Бүр Симус хүртэл хоёр ч удаа ангийг дэлбэлэх шахсан болохоор бараг оноо авахгүй байх гэж бодсон гэсэн. Гэтэл чамлахааргүй сайн оноог авсан байж таарч гэнэ. Тэр үүнийгээ саяжингаа бидэнд ярьж сайрхав.

Тиймдээ цөм бүгдээрээ дүн зарлагдах хүртэл 7 хоногийг яаж тэвдэж өнгөрөөсөн гэж санана. Ингэж нэг юм санаа амрах гэж.

Одоо хаврын O.W.L хүртэл бидэнд хангалттай хугацаа бий. Амралт байхгүй ч гэлээ ядаж л өдөр бүр ном уншихааргүй боллоо. Мөн удахгүй Квиддичдын аварга болно.

Сайхан даа.

Хавар цаг тун ойрхон ирж.

Биднийг бөөнөөрөө өдрийн хоол руу явах замд Харри урд "Улиралын эцсийн шалгалт хүртэл хэдэн зуун жилийн зай бий. Тиймээс одоо тэмцээндээ шамдангуй орноо" гэж Рон болон Крэбб хоёрт хэлж байлаа.

Харин түүний чангахан ярьсан ярианд хажууд минь яваа Хермони "Хэдэн зуун жил биш ердөө 70 хоног" гэв.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now