Хориотой Ой

476 77 9
                                    


"Ямар нэг зүйл харвал шууд нүдээ аниарай"

"Чөтгөр гэж.."

Харригийн зөвөлгөөнд Рон ундуйцан гоншигноно. Харри тэр могойг базилискээс илүү хүчтэй түүнтэй төрөл зүйлээрээ ойролцоо гэж бодож байгаа юм. 

Түүндээ ч бат итгэчихсэн. 

Бид долуулаа хориотой ойд яваа нь энэ. Ямар нэг зүйл, өөрсөддөө хэрэгтэй зүйл олно гэж найдан тус тусдаа гартаа саваагаа тас атган явцгаана. 

Харамсалтай нь. 

Бид өөрсдийн хайж байсан олох ёстой зүйлээсээ ойролцоо зүйл нэгийг ч олсонгүй. Невилль үхсэн шар шувууг л уулга алдан олсоноос өөрөөр үнэхээр энэ газарт хүнд хэрэгтэй юм нэг ч алга.

Яг л жирийн ой мод шиг.

Хар царснууд бүгдээрээ цасанд дарагдсан байх агаад бидний алхаа бүрээр цасны хягтнаан тод дуулдана. 

Аль эсвэл ийм их цастай байгаа болохоор бид юу ч олохгүй байгаа юм болов уу. 

Бүү мэд. 

Сүүлдээ ч ойн талыг хоёр хөлөөрөө туулчихсан аятай ядарцгааж нэгэн том хужуул модны дор бид сууж хөлөө амраасан юм. 

Өнөөдрийн энэ эрэлд Хермони ихэд бэлтгэлтээ гарчээ. Түрүүнээс хойш Ронд өөрийн хоёр гурван могойн төрөл зүйлийн талаарх ном бариулчихсан байсан бол өөрийн үүрсэн байсан цүнхнээсээ халуун уух зүйл гаргаж ирэх нь тэр. 

Энэ охин үргэлжид л хамгийн халамжтай, хамгийн том зүрхтэй нэгэн байх юм.

Яг л ээж шиг. 

"Ямаршуу хэлбэр дүрстэй юм хайж байгаагаа мэдэхгүй болохоор энэ цагаан ойг ширтэж явах их хэцүү юм"

Рон нүдээ нухалсаар ийн хэлэхэд түүний хажууд суусан Невилль "Бид могой хайгаагүй юм уу" гэв. Түүний эгдүүтэй байдалд бид инээд алдан хөхрөлдөв. 

Гэтэл бидний ойд цуурайтах инээдийн хажуугаар нэгэн хөлийн аль эсвэл туурайны гэж хэлж болохуйц чимээ дуулдах нь тэр. 

Харри гэнэт миний ар луу харан "Фирензе" гэв. 

Хойш харахад өнөөх чимээний эзэн байсан центавр хэдийн Драко бид хоёрын ард ирчихсэн байжээ. Драког хойшоо харах мөчдөө цочино гэж таамаглаж байсан чинь яг миний бодсоноор болж тэр гартаа байсан хулууны халуун шүүсийг доош алдан алдан цочиж орхив. 

"Харри хүү минь.."

Энэ өнөөх центавраас гарсан өгүүлбэр байсан. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα