Нэг Үхэл

481 92 15
                                    


"Төлөө"

"ТӨЛӨӨ.."

Бүгдээрээ гартаа барьсан зүйлээ тулгацгаасныхаа дараа өөр өөрсдийн хундаган дах хулууны шүүсээ яг л Хогсмидын цөцгийтэй шар айраг аятай ууцгаана. 

Рон, Грэбб хоёр бүр яг л жинхэнэ шар айраг том балгасан мэт ярвайж жүжиглэн биднийг тэрүүхэн тэндээ хөгжөөж байлаа. 

Бид бүгд Профессор Биннсын аман шалгалт дээр маш давгүй оноо авцгаасан юм. Тиймээс л оройн хоолноос наана энэ баяраа тэмдэглэж буй нь энэ. 

"Ганц ч гэсэн том шалгалтын ард амжилттай гарсандаа баяртай байна"

"Бас бүгдэнгээр чинь би бахархаж байна.."

Энэ үгс бидний суух ширээний зүүн захад суух Харригаас гарсан байлаа. 

Тэр яг л Шидтэний Яамны сайд лугаа гартаа байх хундагаа барьж, нилэнхүйдээ төв царайлсан харагдана.

Энэхүү жигтэй агаад инээд хүрэм царайны хувиралд нь бид хэд "Пирр" хийтэл нэгэн зэрэг түүнийг шоолж инээлдэх аж. 

Мэрлиний сахал гэж. 

Тэр үнэхээр л манлайлах чадвартай нэгэн гарцаагүй мөн юм. 

Яг л энэ мөчид надад нэг их танил мэдрэмж цээжин тушаа газар төрөх ажээ. 

Тээр нэг өдөр "Гэр бүл" гэдэг нь энэ байх нь ээ гэсэн мэдрэмжийг олж авч байсантай яг ижил төстэй тэр нэгэн дулаан мэдрэмж. 

Тухтай.

Жаргалтай. 

Санаа амар. 

"Одоо гэхдээ айхтар том хоёр шалгалт юу юугүй болох нь ээ"

Роны санаа алдан хэлсэн зүйл биднийг цаг нартай уралдах ёстойг эргэн сануулах аж. 

Тийм ээ.

Төд удалгүй Профессор МакГонаголль, Профессор Снейп нарын удирдан авдаг айхтар том хоёр шүүлэг болно. Тиймд бид удаан хөгжилдөж чадалгүйгээр тус тусынхаа тэнхим рүү явцгаасан юм. 

Хэдий Гойлль, Грэбб, Драко бид хэд хамтдаа нийтийн өрөөрүүгээ явах бодолтой байсан ч манай тэнхимийн залуусыг эрхлэгч маань дуудсан гэлээ.

Тэгэхэд нь би ганцаар доош гянданруу буух хэрэгтэй болов. 

Алхаагаар минь хонгилын ус цацрах дуу гарах ба уусмал судлалаа унших уу, хувиргалын хичээлээ давтах уу талаар бодон явж байтал чихээр минь гэнэт хатгуулах шиг боллоо. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now