Сартай Үдэш

532 87 21
                                    


Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна"

Хермони миний уруулыг өнгөлж дуусаад ийн хэлэх аж. Тэр ч бас надаас илүү гарна уу гэхээс биш дутахааргүй хөөрхөн харагдаж байлаа. 

Рон ямар азаар түүнийг түрүүлж хосоо болгож урьсан юм байгаа юм. 

Анх удаа тэрнийг аз дайрсан гэлтэй.

Өнөөдөр зул сарын баярын цэнгүүнтэй. Өчигдөр бүх дүн урьдчилаад гараад дуусчихсан байгаа. Маргаашнаас харин шалгалтууд эхлэх ёстой. 

Тиймдээ ч өнөөдөр л ганцхан хичээл бодохгүйгээр хөгжилдөж болох боломж гэсэн үг. Бусад хүүхдүүд ганц өдөр бүхэлдээ хичээлээс салсан гэсэн шиг хөөрцөглөж баяртай харагдаж байсан бол би тийм байсангүй.

Сэтгэлийн минь хаа нэгтэй гуниг хурна.

"Явцгаах уу?.."

Хермони надаас ингэж асуухад нь түүний ядаж урмыг хугалахгүйг хичээх ёстойгоо саналаа. Тэр намайг будах гэж үсийг минь аятайхан янзлах гэж зөндөө цаг зарцуулсан шүү дээ.

"Чи түүнгүйгээр хүчтэй гэдгээ харуулах ёстой Оливиа"

Тийм ээ. 

Түүний зөв.

Хермони бид хоёр чамлахааргүй дотно болсны учир бараг л нэгнээсээ юм нуухаа байсан.

Бараг л. 

Тийм болохоор түүнд Дракотой хамт хос болохооргүй болсоноо хамгийн түрүүнд хэлсэн юм. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now