Чжоу Чанг

603 91 21
                                    


"Тэгээд л.."

Гараа оролдон хэлэх нь түүнийг яг л бяцхан жаал шиг санагдуулах нь хачирхалтай.

Манай нийтийн өрөөнд байрлах ил зуухнаас гарах дөл ногоон өнгөтэй болохоор өрөө үнэндээ их харанхуй бүүдгэр байх аж.

Тиймд түүний царайны хувирлыг тийм ч сайн харж чадахгүй байлаа. Зөвхөн түүний хоолойг түүртэх юмгүй л тод сонсож байсан юм.

Тэр гэмшсэн гэлээ. 

Намайг мөрлөсөндөө, нэг удаа бүр уйлтал минь гомдоосондоо тэр гэмшсэн гэв.

Драко Малфой.

Слитерины ханхүү гэгддэг тэр миний өмнө гэмшлээ гэж үү. 

Сонин.

Бас жигтэй юм.

Бас ялимгүй хөөрхөн юм.

Драко тэр надруу дахиад л бага багаар ойртож байлаа. Зэрэгцээд буйдан дээр сууж байсан болохоор түүнээс зугтах арга байсангүй. Дахиад үнсчихвийдээ гэж битүүхэн сандарч байсан ч тэр тэгсэнгүй.

Зүгээр л мөрийг минь дэрлэсэн.

"Уучлаарай Лив"

Догдлоод унтаж чадахгүй байх гэж бодсон ч гайхалтай нь би дэрэн дээрээ толгойгоо тавьсан даруйдаа унтчихсан байлаа.

Хонх дуугаараагүй байсанд гайхах явцдаа би өнөөдөр Ням гараг болохыг санасан юм. Өнөөдөр бие даалтуудаа хийж, ирэх долоо хоногийн шалгалтандаа бэлдэхээс өөрөөр бид амарч болно. 

Өглөөний цайнд тийм ч их хүүхэд харагдсангүй. 

Аргагүй лдээ. 

Ганц дураараа унтаж болох өдрөө бүгд л унтахыг хүснэ шүү дээ.

Манай тэнхимийн урт ширээн дээр тийм ч их хүүхэд харагдсангүй. Гриффиндорын тэнхимд ч тэр цөөхөн хүүхэд харагдана. 

Хермони, Рон хоёр хамтдаа зэрэгцээд суух ба намайг харсан даруйдаа хоёулаа даллах аж. Би хариуд нь зүгээр инээмсэглэлээ. Учир нь манай эндээс хүн рүү инээгээд даллах хүн ховор шүү дээ. 

Бараг байхгүй гэчихсэн ч болно.

Шинэхэн үзэмтэй нарийн боовыг дундуур нь цуулж байтал хажууд минь хэн нэгэн ирэн өөрийн тавгаа чанга гэгч нь тавих аж.

Тод гарсан дуунд нь цочиж орхилоо. 

"Уучлаарай.."

Драко хажууд минь суунгаа ийн шивнэв. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Место, где живут истории. Откройте их для себя