Хий Хоосон

551 86 18
                                    


"Чи мэдсэн үү"

Харри төлгө мэргийн хичээл дээр миний өөдөөс харж суусан юм. Тэр өөрийнхөө урд байх цайны шаартай аягаа эргүүлж тойруулж харангаа надаас ийн асуух аж. 

- Юуг?

Би ч бас өөрийн хүнхгэр шаазан аягаруу харангаа түүнд хариу өгөв. 

"Энэ бүх хугацаанд Драко бид нарт туслаж байсан гэдгийг"

Тэрний бараг л шивнэж хэлсэн өгүүлбэрт шаарнаасаа олж харсан хар нохойгоо дэвтэр дээрээ бичих гэж байгаад өдөн үзгээ гарнаасаа алдчих нь тэр. 

Би тэрэнрүү байж болох томоороо харлаа.

Гэтэл тэр зүгээр инээвхийлээд надад бүгдийг тайлбарлаж өгсөн юм.

"Драко.."

"Тэр миний Сириустэй харилцаж байсан захиануудыг хадагтай Амбриджаас нууж өгч байсан"

"Түүнийг байх үед ууль шувуунуудыг шалгадаг байсан шдээ. Гэтэл тэр нууж өгч байсан юм билээ. Чиний надад авчирч өгдөг захиа тийм учраас л чам дээр андуурагдаад оччихсон хэрэг"

"Бас.."

"Шидтэний яаман дээр бидэн дээр ирсэн тусламжыг Драко явуулсан байсан. Миний нэрээр Сириуст захиа бичсэн байсан гэсэн"

"Түүнийг аав шигээ гэж бодож явтал үгүй байжээ Оливиа.."

"Тэр сайн хүүхэд юм"

Харриг ингэж хэлсэнээс хойш би хичээлээ огт хийгээгүй.

Зүгээр л бодолд дарагдчихсан.

Доод дамжааны нэг охин намайг мөрлөөд унагах шахахад ч би тоосонгүй.

Өвдөлт ч мэдэрсэнгүй.

Зүрх минь жижиг жижиг гижигдсэн догдлолоор дүүрэх ч гэлээ. 

Надад ямар ч баяр баясал төрсөнгүй.

Би өөрийгөө гайхав. 

Оливиа чамд юу тохиолдоо вэ гэж. 

Хоолны ард үргэлж маазардаг хэсэг бүлэг нөхдүүд байхгүй болохоор оройн хоолны цаг дэндүү уйтгартай байх ажээ. 

Слитерин тэнхим хэзээ ч урьд хожид ийм чимээ аниргүй байж үзсэнгүй. 

Ганцхан тэр л байхгүй байхад ийм өөр ялгаатай байх гэж.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now