Нууц Үнсэлт

483 79 20
                                    


"Ноён Малфой, хадагтай Розир нэн даруй миний ангиас гарна уу.."

Шүдээ сийгүүлэн хэлэх Снейп багшийн зөөлөн дуу ангиар нэг цуурайтахад Драко бид хоёр урдаа тавьсан байсан номныхоо араас цухуйн гарч ирэв. 

Уусмалын хичээлд сууж байсан бүх хүүхдүүд салааны хамгийн ард суух бид хоёр луу эргэж харсан байсан ба тэдний дундаас Хермони, Рон нар өөрсдийн ширээний тэнд инээлдэж байгаа нь зурс харагдлаа.

Тэд гарцаагүй буруу ойлгочихлоо тийм үү. 

Тайлбарлах ямар ч хэрэггүй гэдгийг мэдэж байсан болохоор бас дахиад энэ хичээл дээрээ унахгүйн тулд үг дуугүй өөрсдийн юмаа цуглуулаад уусмалын ангиас бушуу гарахыг яаравчлав.

Тэнд үлдвэл заавал нэг муу юм болох нь гарцаагүй.

Драко миний араас гарч ирсэн ба түүн рүү муухай харахад тэрээр инээн уруул дээр минь хөнгөхөн үнсчихээд урд гаран алхах аж. 

Хнн.

Харин би ард нь хөлөө дэвсэлсээр хоцрох нь тэр.

- Чамаас болж бүгдээрээ буруу ойлголт авчихлаа шд

Слитерины нийтийн өрөөнд орж ирсэн даруйдаа би буйдан дээр тухлан суух Драко руу өөрийн цүнхэнд байсан хамгийн хөнгөхөн зүйл болох ороолтыг авч чулуудсан юм.

"Бид тэд нарын бодсон зүйлийг яг одоо илүү тухтай хийж болно шдээ"

Драко хэнэггүйгээр ийн хэлэх түрүүхэн хичээлийн өмнө ууртайхан зангидсан өөрийн ногоон зангиагаа багахан суллах аж.

Гомдолтойгоор гараа эвхрүүлэн түүний дэргэд очиж суухад тэрээр яг эрх муур шиг надад наалдаад авав. 

Эвв. 

Түүнийг ийм нялуун гэж бодоогүй юмсан. 

Хэрэв иймийг нь мэдсэн бол Невиллтэйгээ л учраа эрт олох байсан юм. 

Хнн хнн.

Гарцаагүй тэд бид хоёрыг том уусмалын номны ард үнсэлцэж байсан гэж бодсон байх гэтэл үнэн хэрэгтээ Дракогийн л буруу хийчихсэн уусмалыг л амьхандаа Профессор Снейпээс нууж байсан юм шүү дээ. 

Одоо ч тэр гомдолтой санагдана.

Мерлиний сахал гэж. 

Хичээл эхлэсэн тул бид бүгд маш завгүй байх болсон. Жилийн төгсгөлийн хичээлүүд орж байгаа болохоор нийлдэг хэдээрээ тухтай ч уулзаж суух цаг хомс байгаа билээ.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now