Гэр Бүл

536 94 21
                                    


"Ааа.."

Хермони бид хоёрыг өөр өөрсдийн өрөөндөө юмнуудаа янзалчихаад оройн цагийг тааруулан хоолны тэнхимд орж ирэхэд цөөхөн хүүхэд сургуульд үлдсэн болохоор арав хүрэхгүй хэдэн хүүхэд Гриффиндор тэнхимийн голын ширээнд хооллож байсан юм.

Тэрэн дундаас Женни бид хоёрыг хамгийн түрүүнд олж харан орилж босч ирсэн нь энэ. 

Бид гурвыг тэврэлдэн салахад Харри, Рон хоёр хүртэл босоод ирчихсэн байлаа. Роныг Хермони дээр очиг гэсэндээ би Харри дээр түрүүлж очин хөнгөхөн тэврэв. 

"Яагаад ийм эрт ирцгээсэн юм бээ"

Харри хөнгөхөн тэврэлтээ салган Хермони бид хоёр луу ээлжлэн харж асуултаа асуух бол Хермони түүн дээр очиж тэврэнгээ "Бид гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм" гэв. 

Өөдгүй амьтан.

Дурлалдаа сохорчихсон мангуу. 

Рон намайг тэврэлгүйгээр зогсохгүй Хермонигоос харцаа салгаж чадалгүй ширээний ард суух нь тэр. Харин тэрийг нь хэдийн Женни бид хоёр олоод харчихсан зэрэг нэгэнрүүгээ харан нүдээ эргэлдүүлсэн юм. 

Маргааш хичээл орохгүй гэж бодон унтах сайхан байлаа.

Нийтийн өрөөндөө би ганцаар байсан ба лааны гэрэлд өрөөгөө нэг сайн тойруулж харахдаа ус мэлтэлзэх цонх, гүн ногоон хөшиг, саарал ор бүр өрөөнийхөө чийгний үнэрийг хүртэл саначихсан байснаа мэдэрсэн юм.

Сайхан зүүд байсан.

Олигтой тод харж чадаагүй ч надтай ногоон цэцэгт хөндийд миний гуяыг дэрлэн хэвтэж байгаа хүн Драко байлаа. Бид хамтдаа тийм гоё газар байх нь тэр.

Тайван тухтай мэдрэмж.

Хэзээ ч сэрмээргүй санагдмаар дулаан байдал. 

"Сэрээрэй гүнж минь.."

Хэн нэгэн хацрыг минь нэг хуруугаараа хатгах мэдрэмжээс таатай сайхан зүүднээсээ сэрж орхилоо. Хэдий өөрийгөө сэрсэн гэж бодсон ч үнэндээ би сэрээгүй мэт санагдах нь тэр. 

Драко?

Тэр миний орны нэг буланд надруу харан сууна. 

Тэр яг л дөнгөж сая гаднаас орж ирсэн аятай хүрэмтэй бас малгайтай байлаа.

- Хөөх

- Би одоо ч гэсэн зүүдлээд байгаа юм уу?

Драко миний нүүртэй нүүрээ тулган "Би зүүдэнд ч байсан хэрэг үү" гэж аяар шивнэв. Түүний дулаан амьсгал нүүрэнд мэдрэгдэхэд бас ганцхан энэ хүнээс л үнэртэх үнэр хамар цоргих мөчид би энэ байдлыг зүүд биш гэдгийг мэдсэн юм.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now