Ривоордын Бэх

542 105 15
                                    


- Баярлалаа хадагтай Малфой, хоол их амттай байлаа

Ширээний голд суух Дракогийн ээжид ийн хандаж хэлэхэд тэрээр хундагатай зүйлээ уунгаа надруу нэг нүдээ ирмэх нь тэр. 

Нарцисса Малфой. 

Гаднаа хүйтэн хэдий ч дотроо тэс өөр халуун дулаан хүн болохыг нь бас үнэхээр хүүгээ гэсэн гайхалтай эх хүн юм гэдгийг нь би энэ хоёрын нэгнээ харах харц басхүү жижиг жижиг үйлдэлээс нь хүртэл харж байсан юм. 

Драког шөлөө хурдхан уух гэхэд нь хадагтай Малфой түүний өвөр дээр алчуур тавьж өгнө. Үйлчлэгч эмэгтэй уух зүйл хундагалах гэхэд бушуухан шиг Драко босч ээждээ түрүүлж үйлчлэн ээжийнхээ хундагийг дүүргэнэ. 

Гарцаагүй тэд сайхан харьцаатай юм. 

Би буруу таагаагүй байж.

Хоёр хоногт нэг удаа үргэлж амттан хүүдээ явуулдаг гэдгийг нь мэдэхдээ л би түүний ээжийг хүүдээ ямар их хайртайг гадарлаж байсан.

Тэр бодол минь онож.

- Чиний өрөөг ёстой ийм гэж төсөөлөөгүй шдээ

Би түүний өрөөний голд зогсонгоо ийн хэллээ. Харин Драко өөрийнхөө орон очин хэвтэж байх нь тэр. 

Үнэндээ өрөөний хаалга нээгдэхэд л алмайрч орхисон. 

Гайхсан. 

Тиймээ, үнэхээр их. 

Мэдээж өрөө нь ер нь л бүхэлдээ Малфой гэр бүлийн харш хар, хар бор өнгөнөөс бүрдэж байсан. Тиймдээ ч Дракогийн өрөө бүхэлдээ хар, хөх цэнгэр өнгөнөөс бүрдэж байсан юм.

Гэхдээ өнгө миний гайхах шалтгаан байсангүй.

Өрөөгөөр нь дүүрэн ном байсан. 

Хоёр ханыг нь бүхэлд нь эзлэх номын тавиур. Яг л Хогвартсын номын сангийн аль нэг бүлэг хэсэг шиг тийм том. 

Тийм дүүрэн. 

Эхнээс нь тавиур дээр хуруугаа гүйлгэн номнуудынх нь нэрийг харахдаа би бишрэлтээ зогсоосонгүй.

Энд Франц хэл дээрх бүр Герман дээрх ном байснаас гадна маггличуудын хүртэл ном өрөөстэй байв. 

Гайхалтай. 

- Чи энэ бүх номыг уншсан хэрэг үү?

Тэр миний асуултанд орон дээрээ суунгаа хариулсан юм. "Тийм ээ" гэж. 

Тэгээд л тэр юманд тэгэж их ухаалаг ханддаг байх нь. 

"Аав чамд үүнийг өгүүлсэн"

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now