Ууль Шувуу

542 89 14
                                    


Одон орны хичээлээс бага зэрэг хоцорч байгаа учраас замдаа тааралдах бүхнийг мөргөж унагах нь холгүй явж байтал нэгэн хуучин нарийн мод гэдсэнд минь тулан намайг зогсоож орхив.

Ноён Филч.

Тэр надруу муухай харц шидэлсэнгээ шигээ намайг зогсоосон нь энэ байсан юм.

"Розир авхай сургууль дотор гүйх хориотой"

Нэртэйгээр нь алхаж явах хориотой, амьсгалах хориотой гэчихээсээ билээ. Янз нь өнөөх Амбриджийн бас нэг утгатай дүрэм шинээр гарсан бололтой юм. 

Шал утгагүй гэж.

- Надруу зэвхий нүдээрээ харж зогсоод миний цагийг хумсалсаар л байх уу?

Урд минь зам хаан зогсох тэр одоо хэн юм бээ. 

Харваас тэр олхиогүй нэгэн шүү дээ.

"Ч-чи яаж ингэж"

Нүдээ эргэлдүүлсээр түүнтэй зөрөхөд тэрээр ард минь Амбриджид хов хүргэнэ, Слитерин тэнхимээс оноо хасна гэж үглэсээр үлдэв. 

Хөөрхий.

Оноо хасах, нэмэх эрхгүйгээ ч мэдэхгүй хэрэггүй жоохон хүүхдүүдрүү томорч уураа гарган өөрийгөө аргадах юм.

Шидгүй төрсөн нь ямар бидний буруу бишдээ.

Дотроо ноён Филчийг өрөвдөх, муулах хоёрын дундуур бодон явж байтал яг одон орны цамхагийн наана хэн нэгнийг мөргөчих нь тэр.

Хөөрхий.

Харри өөрийн жанчаа гөвсөөр газраас босох аж.

Тэгэхээр алдарт Харри Поттерыг шороотой нь хутгаад хаячихжээ.

- Зүгээр үү

"Т-тиймээ"

Тэр дөнгөж сая ууль шувуугаа явуулсан бололтой. Өнөөх цагаан шар шувуу нь бид хоёроос холгүйхэн амандаа цаас зуучихсан цааш нисэн байгаа харагдлаа.

- Зүгээр бол

Эсэн мэндийг нь мэдсэн болохоор хичээлдээ суухаар яаравчлахад тэрээр араас минь ийн хэлэх аж.

"Хэрэв Профессор Синистрагийн хичээлд суух гэж байгаа бол тэр сурагчдыг оруулахгүй байна лээ. Чамаас өмнө ирсэн Невилль, Симус хоёрыг буцаачихсан" гэв. 

Ийм болохоор нь л яарч явсан юм.

Золиг гэж.

Харин та Ноён Филч.

Нойтон шалан дээр хальтирч унаасай билээ.

Сургууль дотор эргээд орвол хаа сайгүй ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй гэсэн хэрэггүй дэмий ярианууд сонсогдож бачимдахаа мэдэж байсан болохоор сэрүүхэн ч гэлээ цамхагт үлдэхээр шийдсэн юм.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now