Беллатриса Лестрейндж

555 87 13
                                    


Хөх цэнхэр бас хар. 

Шидтэний яамын нууцын хэлтэс яг ийм өнгөнүүдээс бүрдсэн байх аж. 

Шал, хана, тааз нь бүхэлдээ гантиган чулуу болохоор бидний дүрс тэдгээрт ойж харагдаж байсан юм. Харри явах замаа түүртэх юмгүй мэдэж байлаа. 

Бид ч түүний аясаар дуугүйхэн дагаж явсан юм.

Явсаар явсаар бид хэд нэгэн номин ногоон хаалганы хаалганы өмнө ирэв. Тэг дундаа томоо гэгч нь алтлаг бариултай тус хаалгаар яван ороход хязгаар нь үл харагдах тавиуруудтай өрөө угтах нь тэр.

Энд дэндүү харанхуй.

Бүр болооүй өнөөх өндөр цааш үргэлжлэх тавиурууд дээр баахан суунагалсан саарал утаатай бөмбөлөгүүд өрөөтэй байх ажээ. 

Өрөө таг харанхуй байсанд бид саваанаасаа "Lumos" шившлэгээр гэрэл гарган явна.

"92"

"93"

"94"

Харри урд тавиуруудын тоог амандаа давтан хэлсээр явж байлаа. Гэтэл Луна урд явсан бид хоёрыг "Харри, Оливиа" гэх цээл хоолойгоороо дуудав.

Биднийг хойш эргэж харахад Лунагийн цаана нэгэн нүүрээ халхалсан багтай хүн зогсож байлаа.

Бие минь мэдэрч байв.

Тэр энэ өрөөнд ганцаараа биш гэдгийг. 

Бас ялгарах ауранаас л үзэхэд тэрээр үхэл идэгч гэдэг нь илт. 

Хүүхдүүд айж эхлэж байхад харин би эсрэгээрээ догдолж байлаа.

Үнэхээр догдлом юм.

Нэг мэдэхэд бид тулалдаж байсан.

Үхэл идэгч нар яг л хар утаа шиг энэ тэнд гарч ирж байсан.

Тэд Харригийн гарт байх шилэн бөмбөлөгийг хүсэж байлаа. 

"Expelliarmus"

Тулалдсаар л байсан.

Үнэндээ бид.

Удаан тэсэхээргүй байлаа.

Учир нь үхэл идэштэнүүд хориотой шившлэг хэрэглэж байсан юм. Эд нар мэдээж тэдгээр шившлэгийг хариулах аль эсвэл эсрэг шившлэгийг нь хэрэглэж дөнгөхгүй. 

Ингээд л өнгөрч.

Би буруу талаа сонгож.

Миний зогсож байгаа тал ялагдах нь. 

Хажууд зогсож байсан Хермониг золтой нэг гуйлгачин нь хөнөөчихсөнгүй. Түүнээс урьдаж би түүнийг хамгаалж шившлэг хийлээ. 

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now