Экспекто Патронум

531 95 14
                                    


"Бид одоогоор ийм л бүрэлдэхүүнтэй байна"

Хөөх.

Би гайхсан хэвээр байлаа.

Тэр хэлэхдээ нэгдэх хүүхдүүд тун цөөхөн гэж хэлсэн.

Гэвч?

Тэд хангалттай олуулаа байлаа.

Яахав. 

Зүгээр миний санасанаас л их байснаас биш тэд жинхэнэ тулалдаанд юу ч болохгүй нь тодорхой байсан юм.

Учир нь тэд нараас зарим нь одоог хүртэл саваагаа барьж сураагүй байх жишээний. Дөнгөж сая Невилль Лонгботтомын гарнаасаа алдсан саваа нь золтой л Роны нүдийг сохолчихсонгүй.

Ихэр Уизли хаа очиж тэсэлж, дэлбэрэх шившлэгтээ гаргууд сайн байлаа. Даанч тэрэндээ хэт бардаад хамгаалалт гээд байхаар юм огт тэдэнд харагдсангүй.

Равенклавын гурван охид. 

Ухаантай байдгийг нь хичээлүүд дээрээс мэддэг байсан ч тэдэнд дадлага туршлага гээч юм үл үзэгдэнэ.

Бяцхан хүү.

Үнэндээ энэ хоёрдугаар дамжааны хүүг энд юу хийж байгааг ойлгох ч юм алга.

Хэрэгцээт өрөөг бүхэлд нь нэг тойруулж харлаа. 

Дундуур нь ч явж үзлээ. 

Хэрэг алга.

Эцэст нь би хана налан санаа алдах аж.

"Тэдэнд бид заах хэрэгтэй Оливиа"

Энэ Харри байлаа.

Түүнийг Хермонид туслаад завгүй байгаа гэж бодсон юмсан.

Харриг дагуулж харахад тэр ч бас надтай адил хана налсан шигээ байр байдал, хүүхдүүдийг тойруулан харж байсан юм.

Нүднийх нь доогуур хар зураас татчихсан байх ба үнэндээ тэр яг л хэд хоног нойргүй хичээл хийгээд суучихсан хичээлийн хэнээтэн шиг харагдаж байлаа.

Тэр үсээ хайхрахаа байсан гэлтэй үс нь нилээн ургачихсан байх аж.

Гараа өмднийхөө халаасанд хийчихсэн байсан нь харин хэн нэгэн шиг догь бол харагдсангүй.

- Харри?

Тэр миний зөөлөн дуунаар надруу харав.

Өнөөх үзэсгэлэнт нүд нь миний царайн дээр тогтож байх нь тэр.

- Чи яагаад намайг туслаж чадна гэж бодсон юм?

"Би итгэсэн юм"

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now