Могойн Хэлтэн

506 95 14
                                    


"Түрүүн лийрнээсээ өгөөгүй болохоор гомдчихсон юм уу мм?.."

Слитерин тэнхимийн нийтийн өрөөнд бодол дарагдан суух над дээр Драко ирэн ингэж хэлсэн байлаа. 

Оюун санаа минь тэртээ алсад одчихсон аятай байсан минь энэ. 

Тэрний хөөрхөн төсөөлөлд хайр хүрч хажууд минь буйдан дээр ирж суухад нь би түүний хацарнаас чимхээд авлаа. 

Яахаараа энэ хоёр хацар нь төрөөд удаагүй байгаа хүүхдийнх шиг зөөлхөн байгаа юм.

"Үнсэхгүй л юм бол битгий базлаад бай"

Би өөрийн мэдэлгүй хөхөрч орхив. 

Түүн шиг нэгэн миний өмнө ийм байдалтай байгаа нь итгэмээргүй юм. 

- Би Харритай уулзчихаад ирье

Шаргал үсээр нь гараа гүйлгэн урдах наамлаа анхааралтай гэгч нь хийх тэрэнд хандан ингэж хэлэхэд хамгийн гайхалтай нь Драко ямар хариу үйлдэл үзүүлсэн гээч?

Тэр "Мммм" гэж толгой дохисон. 

Өмнө нь байсан бол тэр гарцаагүй надтай хэд хоног юм дуугарахгүй гэж сүрдүүлэх байсан. Гэтэл тэр сая тоосон ч шинжгүй хариуллаа. 

Бүр энэ байр байдалд нь итгэж чадалгүй өөрийнхөө хацрыг чимхэж үзсэн гээл бод.

Ёстой их юм үзэх нь ээ. 

- Би явлаа шдээ

Янзыг нь үзэн дахин асуутал Драко "Заа" гэх нь тэр. 

Өө зөө зө. 

Би дээш шатаар өгсөж байхдаа бувтнаад л байсан. 

Өөрийн мэдэлгүй би хоосон ханануудад өөрийнхөө гомдлыг шулагнан хэлж байсан юм.

Хардуулах гэсэн биш явж явж өрөөнөөсөө хөөгдөөд гарсандаа шарлахаад золтой дэргэдээ байгаа устай хувинг аваад шидчихсэнгүй. 

Гэнэт би их тэнхимийн дэргэд ирээд тэрнийг хаанаас олохоо бодов.

Харриг би хаанаас хайх ёстой вэ?

Гриффиндор тэнхимийг зүг нь хаана байдгаас аль давхарт байдгийг нь ч мэдэхгүй би энэ хүнгүй шахуу сургуулийн хаанаас тэрнийг олохоо мэдсэнгүй. 

Гэтэл азаар ч гэх үү золоор ч гэх үү Харри яг миний буцах гэж байсан шатны буланд сууж байх нь тэр. 

- Хөөх

- Ашгүй чи

Миний уулга алдалдаар тэр надруу харав.

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now