Өв Залгамжлагч

2.4K 179 26
                                    


- Энэ их ээдрээтэй хэрэг лдээ.

- Үнэндээ би Салазар Слитерины цор ганц өв залгамжлагч. Бас амьд байгаа ганц цусан төрөл нь байгаа юм. 

- Тиймээ, би их ээдрээтэй гэсэн шүү дээ. 

- Би Лорд Волдеморт, Белла Лэнстрейнж хоёрын дундаас төрсөн Дельфини Диггоригийн охин. Цор ганц охин нь.

- Гайхсан байгааг тань харж байнаа, харж байна. 

- Миний өвөө Волдеморт. Харин элэнц хуланц тэд нарын дээд талын өвөг дээдэс нь энэ хуучраад хагдараад уначихмаар хуучин сургуулийг чинь үүсгэн байгуулсан Салазар гуай л гэх гээд байгаа юм. 

- Та ч нилээн нас дээр гарчдээ хадагтай Розир. 

- Мэднээ мэднэ. 

- Бас нэг танд хэлэх ёстой өөр нэг үнэн бол.

- Би цаг хугацааны зангилаагаар ирээдүйгээс ирсэн юм. Тэгэхээр яг одоо миний ээж ч төрөх болоогүй, шидтэний хоёр дугаар дайн ч эхлээгүй гэсэн үг лдээ.

- Тэр мэдээж, би энд зорилготой ирсэн. 

- Өөрийн удам судартаа тусладаг юм уу санаатай л. Манайхны нилээн хэдэн үхэл идэгч нар чамламаар онцгүй үхлээр үхсэн сурагтай. Бас өвөө маань нэг миний үеийн хүүхдэд чадуулаад чад хийчихэж. Тэгээд л би энд байна.

- Та ойлгож байгаа байх. Үр хойчдоо ярихад их онцгүй түүх гэдгийг. Чиний өвөөгийн чинь өвөөгийн өвөө их мундаг хүн байсан ч өндөр өвөө чинь нэг арван долоо хүрээгүй бандид тархиараа савуулаад аа гэлтэй нь бишдээ тиймээ?

- Мэднээ. Би их жоохон, гэхдээ ингэж том харах хэрэггүй. Ээж минь гар дээр минь амьсгал хурааж, аав минь намайг хаяаад явах үед би хэдийн том болчихсон юм. 

- Хадагтай Розир?

- Та их сайн хүн юм. Гэхдээ надад таны тусламж маш их хэрэгтэй байгааг та ойлгоорой. Одоо миний танд хийх шившлэг таныг өвтгөхгүй ээ амлаж байна. 

- Гуйя хадагтай?

- Нүдээ зөөлөн аниач 


"Confundo~"


Өсвөр насны охиныг ийн хэлэхэд буйдхан байшинд асаатай байсан бүх лаа дальдчих аж. Салхи гэрээр дүүрэн салхилж буй мэт хүйт дааснаа гэв гэнэт зүв зүгээр болчихов. 

Охины гарт саваа хэдий байхгүй ч тэр гайхалтай чадварлагаар шившлэг хийчихсэн нь энэ байсан юм.

Хэвлүүхэн даашинз өмссөн бяцхан хадагтай нүүрэндээ багахан мушилзаж тодруулна.

Гэтэл түүний өөдөөс харсан тухтай буйдан дээр суух хөгшин настай эмгэн нүдээ нээхтэй зэрэгцэн тэд бие биеэнрүүгээ халуун дулаанаар инээмсэглэж байлаа. 

Яг л ач охин, эмээ хоёр мэт. 

- Охин минь?

- Эмээ, та намайг Хогвартсд шилжүүлээд өгөөч? Тэгэх үү?



[Confundus Charm] - Хий хоосон, төөрөгдөл үүсгэх шившлэг. Хүн болон дурсамжинд тулгуурлаж биелдэг уг шившлэгээр Delphini Marvolo Riddle шидтэн өөрийн овгоо сольж тус овгийн шидтэн Амосыг урхидан түүний зээ охин Диггори болж байсан түүхтэй. Мөн санаж байгаачлан Hermoine Granger авхай өөрийн эцэг эхийн дурсамжыг өөрчилж байсан удаатай. 

 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



💚: Хөөрхөн хүмүүсээ! Draco Malfoy-д "Сайнуу?.." гэж хэлээрэй~  🐍

드레이코 말포이: 𝐓𝐇𝐄 𝐇𝐄𝐈𝐑𝐒Where stories live. Discover now