Her Afterlife | osh -Complete-

By _obolor_

113K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... More

Ch 1: Зүүд
Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 9: Жаахан л тэсчих
Ch 10: Миний хүч
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 21: Өөрчлөлт
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 23: Чөтгөр
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 27: Сэүний дайралт

2.6K 302 10
By _obolor_

"Ара, чи намайг сонсож байна уу?" гэж Жүнмён эмчийн дуунаар би бодит байдалд эргэн ирлээ.

"Уучлаарай. Би хэтэрхий их юм бодчихлоо."

"Их бодох хэрэггүй дээ. Бүх зүйл сайхан болно. За юу?" хэмээн гараа миний мөрөн дээр тавин хэлэхэд нь би толгой дохилоо.

"Би чамд Сэүний чөтгөр тал нь аль хэдийн давамгайлчихсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Секунд тутамд улам хүчирхэг болж байна. Түүний чөтгөр тал нь бидний тарьсан тариаг эсэргүүцээж байна. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй."

"Тэгвэл цусаа шилжүүлье. Би бэлэн байна."

"Тайван бай, хонгор минь. Яарсны хэрэггүй. Чамайг Жуниныг сонссон нь дээр гэж би бодож байна. Тэр Сэүн та хоёрт хоёуланд нь хэрэгтэй зүйл л хэлнэ шүү дээ. Тэр ч гэсэн чөтгөр байсан юм хойно."

"Гэхдээ-"

"Жуниныг сонс, за юу? Тэр чиний төлөө л хийж байгаа шүү дээ. Ара, чи дахиж үхэх шаардлага байхгүй. Чи Сэүнийг аварч болно. Өөр сонголт байгаа шүү дээ. Хэрвээ чи ч гэсэн аюулгүй байх хэрэгтэй бол яаж өөр хүнийг аюулгүй байлгаж чадах юм бэ?" хэмээн асуулаа.

"Би аюулгүй байх шаардлагагүй. Би зүгээр."

"Итгэлтэй байна уу? Энд хоосон санагдахгүй байна уу?" хэмээн хэлээд тэр мөрөн дээр байсан гараа цээжин дээр минь аваачлаа.

Түүний хэлсэн үг намайг цохиод авах шиг боллоо. Түүний зөв. Эдгээр өдрүүдэд надад хоосон санагдаж байгаа. Магадгүй би ч гэсэн аюулгүй байх хэрэгтэй байх.

Тэр хөнгөхөн инээгээд "Миний хэлсэн зүйлийг битгий бод доо. Ямартай ч би явах хэрэгтэй байна. Минсок дуудаж байна." хэмээн хэлчихээд гараа дахин мөрөн дээр минь тавьлаа.

"Ойлголоо. Баяртай. Бүх зүйлд баярлалаа."

"Зүгээр дээ." хэмээн хэлчихээд тэр явлаа.

-----------

Энэ үнэхээр ядармаар өдөр байлаа. Би өдөржин Сэүний тухай бодлоо. Бас энэ нь намайг стрессдүүлж байна. Би зөөлөн орон дээр хэвтэн тааз руу хэдэн хором харж байгаад нүдээ аньлаа. Удалгүй би унтаад өгөх нь тэр.

*3:04 АМ*

Биеэ хөдөлгөж чадахаа болих үед би сэрлээ. Яг л би хашигдчихсан юм шиг. Нүдээ нээхдээ дээр минь хэн нэгний сүүдэр үзэгдлээ. Би яг хашгирах гэж байтал тэр амыг минь гараараа дарлаа. Түүний нөгөө гар нь миний бэлхүүсэн дээр байх ажээ. Түүний гар тээшлэн нурууг минь дагуулан явсаар шилэн хүзүүн дээр ирэх үед хамаг бие минь чичрэх шиг боллоо.

Миний хугарсан гар арай гайгүй болчихсон учир би түүнийг хоёр гараараа цээж рүү нь түлхсэн ч ямар хэрэг байсангүй. Тэр жингээрээ намайг үнэхээр чанга дарч байна. Дараа нь тэр миний амнаас гараа аваад хүзүүн дээр минь аваачлаа. Намайг шүлсээ залгихыг тэр мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.

"С-Сэүн, энэ чи юу?" хэмээн би чичрэн асуулаа.

Би Сэүний гарыг мэдэрч байна. Түүний дулаахан гар. Энэ дулаахан гар өнгөрсөн удаад намайг алах шахсан.

Тэр хариулсангүй харин нүүр лүү минь ойртон хацарны минь хажууд ирлээ.

"Сэүн.." хэмээн би түүнийг дахин дуудлаа.

Түүний юу хийх гэж байгааг мэдэхгүй учир би айж байна.

Хэдэн хормын дараа түүний хүзүүг минь ороосн гар улам чангарч байгаа нь юу юугүй л хүзүүг минь хугалах гэж байгаа аятай байлаа. Би амьсгал авахын тулд шүлсээ залгилаа. Би хоёр гараараа түүний бугуйнаас барин "Сэүн, гуйя.." хэмээн гуйж байлаа. Гэхдээ тэр сонсохгүй шүү дээ.

Түүний уруул надтай маш ойрлох байх бөгөөд би түүний жуумалзлыг мэдэрч байлаа.

Би дахин нэг амьсгаа аваад түүний хоёр хөлний завсар хамаг хүчээрээ өшиглөлөө. Миний өшиглөлт үйлчилсэн бөгөөд тэр надаас бага зэрэг холдох нь тэр.

Энэ боломжийг ашиглан би түүнээс зугтаан өрөөнөөс гарлаа. Би хурдхан гүйж доош буулаа.

Уг урд минь хар утаа гарч ирэхэд би доош уналаа. Бүх зүйл хар болчихлоо. Тэгтэл тэр утаанаас Сэүн яг л шидтэн шиг гараад ирэх нь тэр. Түүнийг хараад би хөшчихлөө. Тэр яаж өрөөнөөсөө гарсан юм бэ?

Тэгээд би Жүнмён эмчийн надад хэлсэн үгийг саналаа. 

"Сэүний чөтгөр тал нь аль хэдийн давамгайлчихсан. Секунд тутамд улам хүчирхэг болж байна"

Сэүний нөхцөл байдал улам аюултай болж байна. Нүд ирмэх зуур л тэр намайг алж чадна.

Тэр нааш ирэн нэг гараараа хүзүүнээс барин намайг шалнаас босголоо. Удалгүй тэр намайг газраас өргөлөө. Би амьсгалж бас ярьж чадахгүй байна. Би Сэүний эргэлдсэн улаан нүд рүү харахад түүний нүднээс намайг алах их хүслээс өөр зүйл олж харсангүй.

Тэр намайг хананд чангаар шахахад миний ухаан балартаж эхэллээ. Тэр надруу ойртон хурц шүдээ хүзүүнд минь зоон цус гаргах нь тэр.

"АХХХХХХ." хэмээн түүнийг намайг хазах үед би өвчиндөө орилоо. Миний арьс хууларч байгаа мэт л санагдаж байна. Маш их өвдөж байна. Яг л түүний хүссэнчилэн түүний хазсан газраас цус урсаж тэр сорон ууж байлаа.

Тэр цусыг минь сорохоо болиход би түүнрүү харвал тэр яг л миний цусанд өөр зүйл байгаа гэдгийг мэдэрсэн аятай байлаа. Тийм ээ. Тэр миний цуснаас өөрийнхөө цусыг амталсан байх.

Харин энэ түүнийг уурлуулж байгаа бололтой.

Тэр архираад намайг хүйтэн шалан дээр шидэх нь тэр.

Миний бие өвдөж байна. Миний биеийн бүх яс хугарсан байх гэж бодож байна. Би босож суухыг хичээж байлаа.

Сэүн нааш ууртай царай гаргаасаа ирлээ. Дараагийн өвдөлт ирэхийг хүлээн би нүдээ аньсан ч юу ч мэдэрсэнгүй. Би юу болсныг харахаад нүдээ нээхэд өөр нэгэн танихгүй залуу байлаа. Тэр Сэүнийг хана руу түлхээд Сэүний нүдрүү харж байгаад хуруугаа дугаргахад Сэүн хүйтэн шалан дээр унаад өгөх нь тэр. Сэүн ухаан алдчихала. Энэ залуу түүнд юу хийчихэв ээ? Сайн ч бай муу ч бай энэ залуу хэн юм бэ?

Түүнийг надруу харахыг хүлээж байтал тэр удалгүй надруу харлаа. Тэр шаргал үстэй, цонхигор царайтай байх бөгөөд түүний нүдний доогуур харласан байх ажээ.

"Ч-чи хэн бэ?" би арай ядан асуллаа.

Би үнэхээр их өвдөж байна. Сэтгэл минь ч тэр бие минь ч тэр өвдөж байна.

Тэр надруу удаанаар алхан ирээд урд минь өвдөглөн суулаа. Тэр миний хацранд хүрэхэд түүний гар надад дулааныг авчирах шиг болов.

"Айх хэрэггүй дээ. Би энд байна. Намайг Хуан Зи Тао гэдэг. Хэрвээ Сэүн чамайг хамгаалж чадахгүй бол би чамайг хамгаална." хэмээн яг л намайг удаан хугацааны турш мэддэг нэгэн шиг хэллээ.

Энэ хэн юм бэ? Жунины утсаар ярьж байсан чөтгөр юм болов уу?

Гэхдээ яаж? Тэр намайг энд байгааг яаж мэдсэн юм бэ?


A/N: Тэгэхээр шинэ дүр маань Тао байжээ. Нэлээн хэдэн хүн тааж чадсан шүү. Өгүүллэг маань 3 хэсгийн дараа дуусах болно. Сэтгэгдэлээ битгий харамлаарай. Баярлалаа.

Continue Reading

You'll Also Like

242K 27.5K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
124K 8.8K 33
Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэгэн ховор хүч бий. Гэхдээ тэр хэнд ч хэл...
3.9K 312 37
(ჩემი პირველი ფიკი) მაგარი ქრინჯობაა მაგრამ ჩემი პატარა თავი იმდენხანს წერდა მენანება წასაშლელად 🤣🤣🤣
2.7M 75.2K 20
"ညိုလဲ လူတွေထဲက လူသားတစ်ယောက်ပါ ညို့ရဲ့ ဖြစ်တည်မှုက ဘယ်သူတွေကို ထိခိုက်နေလို့လဲ..မေမေ" "ညို မရှင်သန်ချင်တော့ဘူး... ဒီလောကကြီးမှာ ညိုတို့လိုလူတွေအတွက်...