Her Afterlife | osh -Complete-

Bởi _obolor_

113K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... Xem Thêm

Ch 1: Зүүд
Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 9: Жаахан л тэсчих
Ch 10: Миний хүч
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 21: Өөрчлөлт
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 27: Сэүний дайралт
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 23: Чөтгөр

2.7K 299 8
Bởi _obolor_

Би Сэүний мөрийг давуулан гараараа ороон тэвэрч харин тэр миний бүсэлхийгээр гараа ороон тэвэрчээ.

"Сэүн, чамд юу тохиолдоод байгаа юм бэ?" хэмээн би түүнийг тэвэрсэн чигтээ нүдээ анин асуулаа. Гэтэл тэр асуултанд минь хариулсангүй.

Би түүнийг тэвэрсэн чигтээ нүдээ аньсаар "Сэүн, чамд юу тохиолдоод байгааг надад хэлээч? Миний санаа зовоод байна." хэмээн хэллээ.

"Би өөрчлөгдөж байна." гэж Сэүн чихэнд минь зөөлөн шивнэн хэллээ. Би түүний хэлсэн үгэнд хариулсангүй мөн дахин өөр зүйл ч асуусангүй. Би зүгээр л түүнийг түлхэн тэврэлтнээс нь саллаа. Би түүний гарнаас чанга атган гэртээ харьцгаая гэж хэллээ.

Бид гэртээ ирчихээд өөрсдийнхөө өрөө рүү явцгаалаа. Би хурдхан шүршүүрт орчихоод цагаан цамц болоод цэнхэр унтлаганы хувцас өмслөө.

Би утсаа аван Жунин руу зурвас бичлээ.

"Жунин. Ийм орой бичиж байгаад уучлаарай. Гэхдээ Сэүнд нэг зүйл болоод байна." -Ара.

Би утсаа барьсаар гүнзгий амьсгаа аван Сэүний өрөө рүү явлаа.

Сэүний өрөөнд ороход тэр цагаан цамц болоод цэнхэр унтлаганы өмд өмсчихсөн цэвэрхэн цагаан алчуураар үсээ хатааж байлаа.

"Сайн уу?" хэмээн би орж ирснээ мэдэгдэн мэндэллээ.

"Сайн уу?" хэмээн Сэүн инээмсэглэн хэлээд үргэлжлүүлэн үсээ хатааж байлаа. Би түүний мөрнөөс хурууны үзүүр хүртэл харлаа. Өнөөх шивээснүүд байлаа.

"Чамд энэ шивээс таалагдаж байна уу?" хэмээн Сэүн гунигтайхан асуугаад орныхоо хөлөн дээр суулаа.

Би түүний хажууд суун алчуурыг нь аваад "Би чамд туслая." гэж хэлээд түүний үсийг арчиж эхэллээ.

"Чи эдгээр шивээстэй их догь бас халуухан харагдаж байна." хэмээн түүнийг инээлгэхийг хичээн хэллээ.

Тэр ч инээсэн юм.

"Чи эдгээр шивээснүүдийг сайн зүйл байгаасай гэж хүсэх хэрэгтэй шүү."

"Би тийм биш гэдгийг нь мэднэ ээ." хэмээн хэлээд түүний үсийг арчихаа болиод алчуурыг өвдгөн дээрээ тавьлаа. Би түүнрүү харан инээмсэглэчихээд өрөөг тойруулан харахдаа  ширээн дээр байх камерыг харлаа.

"Хөөх, чи камертай юм байна." гэж догдлонгуй хэлчихээд түүний ширээн дээр очин камерыг авлаа.

"Би ашиглаж болох уу?" хэмээн асуугаад буцан түүний хажууд очин суулаа.

Сэүн толгой дохиод дулаахнаар инээмсэглэлээ. Би камераа барин гараа сунгаад түүнтэй илүү ойртож суулаа. Нөгөө гараа Сэүн өргөн мөрний араар тэврээд "Инээмсэглэ. Бидний анхны зураг шүү дээ." хэмээн хэлэхэд тэр ч бас надтай адил инээмсэглэв.

Би камерны товчлуурыг дарлаа. Зураг гарч ирэхийг хэдэн секунд хүлээлээ. Гарч ирсэн цагаан зургийг сэгсрэн тодрохыг нь хүлээлээ.

"Энэ их гоё юм." хэмээн би инээмсэглэн хэллээ.

"Тэгвэл би энийг хадгална аа. За юу?" хэмээн хэлээд тэр миний харж байсан хамгийн гэрэлтсэн инээмсэглэлээр инээмсэглэв.

"Ойлголоо. Ингэхэд нойр чинь хүрэхгүй байна уу?"

"Бага зэрэг л. Чи?"

Би толгой дохичоод босож зогсон "Гэхдээ би чиний унтахыг хармаар байна." гэж хэлээд инээлээ.

Сэүн толгой сэгсрэн орон дээр хэвтээд "Чи миний хажууд унтаж болох байж яагаад намайг ажиглана гэж?" хэмээн жуумалзан хэллээ.

Би хөнгөхөн инээгээд "Ойлголоо." хэмээн хэлээд түүний хажууд хэвтлээ.

"Өнөөдөр их хөгжилтэй байлаа." гэж Сэүн гараа дэрлэн хэллээ.

"Надад ч гэсэн их хөгжилтэй байлаа."

"Нээрээ би чамаас нэг зүйл асуумаар байна." хэмээн тэр гэнэтхэн хэллээ.

"Юу юм?"

"Чи хуучин амьдралаа санахгүй байна уу? Гэр бүл болон найзуудаа?" хэмээн тэр анх удаа энэ сэдвийг хөндөн асуулаа.

Би түүнрүү харан "Үнэндээ бол тийм ээ. Гэхдээ би чамтай хамт энэ байгаадаа маш их дуртай байна." гэж хэллээ.

Сэүн таазнаас харцаа салган нааш хараад "Тэгвэл... сайхан л юм. Гэхдээ ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдвол би чамайг явуулах болно гэдгээ хэлмээр байна. Тэгвэл чи шархлахгүй шүү дээ."

Би түүний юу яриад байгааг ойлгохгүй байгаа ч түүний харц уй гашуу болоод уйтгар гунигаар дүүрэн байсан юм.

"Чи намайг явуулж миний хуучин амьдралыг надад буцааж өгөх гэж байгаа юм уу?" хэмээн би түүний гунигт харц руу харан асуулаа.

"Ямар нэгэн аймшигтай зүйл тохиох юм бол шүү дээ. Учир нь би чамайг хажуудаа байлгахад хэтэрхий сул дорой. Бас би чамд үүнийг эртхэн хэлмээр байна."

Би түүний сэтгэл өвтгөм үгийг сонсон түүнийг тэвэрлээ. Энэ салах ёс уу?

"Тэгэхээр хэрэв нэг өдөр чи сэрэхдээ хуучин гэр бүл болоод найзууд дээрээ оччихсон байвал... Чи намайг мартахгүй гэж амлах уу?"

Би түүний хэлснийг ойлгоогүй ч толгой дохилоо.

"Би амлаж байна, Сэүн. Би чамайг мартахгүй."

Тэр гунигтайхан инээмсэглээд "Баярлалаа." гэж хэлээд духан дээр минь үнслээ. Сэүн таазруу хараад инээмсэглэв. Би түүний шанааны ясан дээр үнсээд "Үгүй ээ дээ. Харин чамд баярлалаа, Сэүн." хэмээн хэллээ.

---------------

Хажууд минь хэн ч байхгүй байгааг мэдэхэд үүрийн 3 цаг болж байлаа.

Би нүдээ нээн харвал би орон дээр ганцаараа байлаа. Сэүн алга байна. Би Сэүний нэрийг дуудлаа.

"Тэр хаана байна аа?" хэмээн би өөрөөсөө асуугаад орон дээр суулаа. Утас минь дуугарахад би бага зэрэг цочих шиг боллоо. Хэн залгаж байгааг харвал Жунин байлаа.

"Жунин?"

"Чи зүгээр үү? Сэүн хаана байна? Тэр яасан юм? Би чиний зурвасыг сая л уншлаа. Уучлаарай." хэмээн тэр хэллээ.

"Зүгээр дээ." хэмээн би Сэүний өрөөнөөс гаран алхаж байхдаа хэллээ.

"Зүгээр л би түүнийг сүүлийн үед өөрчлөгдөөд байгааг анзаарсан юм." хэмээн би доош буух зуураа хэллээ. Би Сэүний түрүүн өмсөж байсан цагаан цамц урагдсан байхыг харлаа.

"Ямар өөрчлөлт?" хэмээн Жунин утасны цаанаас санаа зовнин хэллээ.

"Улаан нүд... бас шивээс биеэр нь тархаад-"

Жунин миний үгийг таслан "Ямар новш нь вэ? Ойлголоо. Би очиж байна... Утсаа битгий таслаарай." хэмээн тэр санаа зовсон өнгөөр хэллээ.

"Ойлголоо.." хэмээн хэлээд би утсаа доош буулгалаа.

Би доод давхараар Сэүнийг хайн "Сэүн?" хэмээн түүний нэрийг дуудсаар эмх замбараагүй болсон зочины өрөөнд орж ирлээ. Сүйрсэн зочины өрөөг хараад би гацаж орхилоо. Эвдэрсэн эдлэлүүд, цуурсан хана мөн хагарсан шил.

"СЭҮН? ЧИ ХААНА БАЙНА АА? ЧИ ЭНД БАЙНА УУ?" хэмээн би энэ удаад уушигныхаа хэрээр хашгиран түүнийг дуудлаа.

Би Жунинтай ярихаар дахин утсаа авах гэж байтал ямар нэгэн хүчтэй зүйл намайг түлхэх шиг болж би хана мөргөхдөө утсаа унагачихлаа. Би хүйтэн хатуу шалан дээр уналаа. Толгойндоо хүрч үзэхэд цус гарч байсан бөгөөд би гараа хөдөлгөж чадахгүй байлаа.

Тэгээд би урд минь байх нүцгэн хөлийг харлаа. Түүний гар миний хүзүүн дээр байх бөгөөд намайг шалнаас дээш өргөн намайг боомилж байлаа.

Би өвчиндөө шаналж байхдаа түүнтэй харц тулгарлаа.

Нулимс нүднээс минь удаанаар дуслаж байлаа.

"С-Сэүн?" хэмээн би түүний нэрийг дуудсан ч Сэүн намайг тоосонгүй.

Тэгэхээр энэ өөрчлөлт байх нь. Тэр өөрчлөлтөөсөө болоод хараал идсэн чөтгөр болон хувирч байна бас Сэүн маш аймшигтай харагдаж байна.

Арзайсан үс, улаан нүд, цонхигор царайтай байх бөгөөд эдгээр шивээснүүд аль хэдийн түүний шанаанд хүрчлээ. Түүнийг жуумалзахад би түүний үнэхээр хурц шүднүүдийг олж харлаа.

"С-Сэүн... Б-битгий и-ингэ, гуйя.." хэмээн би түүний улаан нүдрүү харсаар хэллээ. Сэүн ухаанаа алдчихаж. Сэүн яг л олзоо харсан араатан шиг дээд уруулаа долоогоод хурц шүднүүдээ яралзуулж байгаа нь намайг айлгаж байлаа. Новш гэж, Сэүн намайг алах нь байна.

"С-Сэүн.."

Тэр намайг улам чангаар боомилж намайг удаанаар алж байлаа. Би эсэргүүцэх гэж хичээсэн ч чадахгүй нь. Сэүний чөтгөр тал нь үнэхээр хүчирхэг юм.

Удаанаар би бууж өгөн нүдээ анилаа. Бүх зүйл харлав.

"Ара? Ара? Новш гэж. Сэрээрэй."

Жунин?


A/N: Өгүүллэг маань дуусах дөхөөд л байна даа. Сэүнд минь юу л тохиолдоод байна даа? Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

Đọc tiếp

Bạn Cũng Sẽ Thích

144K 17K 32
"Хөөрхөн өө, намайг У Сэүн гэдэг. Найз охин минь болох уу?" "Дэмийрэлгүй бодлогоо бод."
16.1K 710 30
E kush do mendonte që një plumb do ndryshonte tërësisht jetat e dy të rinjëve. Epo ja që mund të ndodhka. Një plumb kryqëzon rrugët e dy njerëzve të...
3.9K 312 37
(ჩემი პირველი ფიკი) მაგარი ქრინჯობაა მაგრამ ჩემი პატარა თავი იმდენხანს წერდა მენანება წასაშლელად 🤣🤣🤣
350K 11.8K 8
21+++ If you don't like it,so don't read it... But if you read it,don't blame on me!...