Her Afterlife | osh -Complete-

By _obolor_

113K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... More

Ch 1: Зүүд
Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 9: Жаахан л тэсчих
Ch 10: Миний хүч
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 23: Чөтгөр
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 27: Сэүний дайралт
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 21: Өөрчлөлт

2.8K 295 3
By _obolor_

Өглөөний 10:30 болж байхад би орондоо ганцаараа сэрэхдээ өөрийгөө Сэүний оронд унтчихсан гэдгээ ойлголоо. Тэр одоо эмнэлэг дээрээ байгаа байх.

Би хурдхан орноос босоод түүний унтлаганы өрөөнөөд гарлаа. Хагас унтаа байдалтайгар би өөрийн унтлаганы өрөө лүү орохдоо Луханы надад өгсөн тасалбарыг харлаа. Үүнийг харсан даруйд нүд минь томорч би нойрноосоо бүрэн сэрлээ. Би мартаж орхиж. Луханы тэмцээн өнөөдөр шүү дээ.

Би хурдхан утсаа аван Сэүний дугаарыг хийн түүнийг явж чадах эсэхийг асуух гэсэн ч түүнд яаж хэлэх тухайгаа бодон түр азналаа.

Магадгүй би хоол хийгээд түүний эмнэлэг дээр очин асуух хэрэгтэй байх. Сайхан санаа биш гэж үү?

-----------

Эмнэлэг дотор ороод би Сэүний өрөө байдаг давхар луу явлаа.

Түргэн тусламжийн өрөөг өнгөрч явахдаа би Сэүнийг цагаан халаад өмсөн цэвэрхэн маск зүүчихсэн явж байгааг харлаа. Би түүн дээр очиход тэр маскаа тайллаа.

"Сайн уу, Сэүн." хэмээн би түүнтэй мэндлэхэд тэр надаас бага зэрэг цочих шиг болов.

"Сайн уу. Чи энд юу хийж яваа юм?" хэмээн гайхсан байртай асуулаа.

"Би чамд өдрийн хоол авчирсан." хэмээгээд авчирсан хоолны саваа түүнд өгөхөд тэр гайхширсан чигтээ надаас хоолыг авлаа.

"Бас чи үдээс хойш завтай гэвэл чамаас асуух зүйл байна."

"Юу юм?"

"Хммм, Лухан надад түүний багийн тоглолтын 2 тасалбар өгсөн юм. Энэ тэмцээн өнөөдөр юм л даа. 5 цагаас эхлэнэ. Тэр бидний үзээсэй гэж хүссэн. Тэгэхээр чи үзэж чадах уу?"

Сэүн юу гэж хариулахаа бодон надад хариу хэлсэнгүй.

"Эхлээд хоолны танхимд очин хоол идэцгээч. Би өлсөөд байна." хэмээн миний асуултнаас бултан хэллээ.

Түүний хэлснээр бид хоолны танхимд очин булангийн ширээнд суулаа.

"Тэгэхээр, чи надад ямар хоол хийсэн юм?"

"Paella"

"Тэгвэл ямар амттайг нь үзэцгээе." хэмээн хэлээд хоолны савыг нээгээд миний хийсэн хоолноос халбагадан удаанаар зажиллаа.

Түүний царайны хувирал өөрчлөгдөхийг хараад би хөмсөг зангидан "Муухай байна уу?" хэмээн би түүний мөрөн дээр цохин асуулаа.

Тэр эцэст нь хоолыг залгиад "Хм, муухай биш байна аа. Учир нь энэ ХЭТЭРХИЙ муухай юм." хэмээн тэр тоглон хэллээ.

"Тэгвэл битгий ид." гэж хэлээд хоолны саваа түүний урдаас авсан ч тэр хурдхан бариад авлаа.

"Надад ямар сонголт байгаа юм. Мэдээж би иднэ." хэмээн хэлээд дахин нэг халбагадлаа.

Би нүдээ эргэлдүүлэн "Тэгээд яах уу? Бид 5 цагаас тэмцээн үзнэ биз дээ?"

"Хм, ойлголоо. Үзье." хэмээн тэр хэлээд үргэлжлүүлэн идсээр байлаа.

"5 цагт шүү. Битгий мартаарай."

"Би мартахгүй ээ. Санаа зоволтгүй." хэмээн тэр хэлээд инээмсэглээд хоолоо идэж дуусгалаа.

Би зүгээр л түүнрүү инээмсэглэлээ.

Хэдэн хормын дараа Минсок бидэн дээр хүрч ирлээ.

"У Сэүн." хэмээн тэр Сэүний нэрийг дуудсаар ирчихээд надруу хараад инээмсэгэлэхэд би ч хариу инээмсэглэв.

"Өвчтөн аль хэдийн ирчихсэн. Хагалгаагаа эхлэх хэрэгтэй байна." хэмээн хэлээд Сэүн рүү харлаа. Тэр үнэхээр яарсан харагдаж байна.

"Ойлголоо." хэмээн Сэүн хэлээд суудлаасаа хурдхан босон амаа арччихаад "Би явах болчихлоо. Хоолонд баярлалаа, Ара." хэмээн тэр надад хэллээ.

Тэр надруу ойртон уруулан дээр минь хөнгөн үнсчихээд нүдээ ирмэн "Би чамайг 4 цагт очиж авъя." гэж хэлчихээд Минсоктой хамт гүйгээд явчихав.

Харин би улайсаар үлдлээ. Би хурдхан суудлаас босон эмнэлэгээс гарахаар шийдлээ.

-------------------

Гэртээ ирчихээд би дээш өрөөндөө очин илүү тухтай хувцас өмслөө. Сул цагаан цамц, уранхай нарийн жинс болоод хар кет.

4 цаг болоход би гэрээс гаран Сэүнийг хүлээлээ.

Сэүн, чи хаана байна?

Нэг цаг өнгөрсөн ч Сэүнээс ямар ч сураг дуулдсангүй.

*5:00*

Тэмцээн одоо эхэлж байгаа даа. Утас руугаа харахад шинэ зурвас ирсэн байлаа. Би Сэүнээс гэж бодсон ч Лухан байсан юм.

"Сайн уу, Ара. Тэмцээн удахгүй эхлэх гэж байна. Удахгүй уулзъя. Юна та хоёрт хэдийн суудал хадгалчихсан. :D" -Лухан

"Ойлголоо. Баярлалаа. Сэүн бид хоёр удахгүй очино оо. Жаахан хоцрох байх. Уучлаарай." -Ара.

*6:00*

Сэүн рүү олон удаа залгасан ч тэр авсангүй. Тэр хаачсан юм бол?

Түүний утас дуудаж байсан ч тэр утсаа авахгүй байлаа.

*7:00*

Гадаа хүйтэн болж байсан учир би гэрлүүгээ буцаж орон Сэүнийг дотор хүлээхээр шийдлээ.

"Сэүн. Чи хаана байна? Би чамайг хүлээсээр л байна :(" -Ара.

*8:00*

Миний тэвчээр алдагдах гэж байлаа. Бурхан минь. Би хэт түргэн загинаад байгаагаа мэдэж байна гэхдээ тэр ирж чадахгүй байсан юм бол ирж чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байсан. Бас би түүнд санаа зовж байна. Тэр хаана байгаа юм бол? Бурхан минь. Үнэхээр ядаргаатай юм. У Сэүн, чи хаана байна аа?

*9:00*

"Сайн уу Ара. Чи хаана байна? Та хоёр ирсэнгүй. Бид хожсон. Сайхан тэмцээн болсон шүү. Та хоёрыг өөр ажилтай болсон гэж бодож байгаа болохоор зүгээр дээ." -Лухан.

"Очиж чадаагүй уучлаарай. Би Сэүнийг хүлээсээр л байна. Баяр хүргэе. Бас дахиад уучлаарай." -Ара.

"Магадгүй тэр завгүй байгаа байх. Гэхдээ санаа зоволтгүй дээ. Тэр ирэх байх." -Лухан.

"Найдаж л байна. Дахиад баяр хүргэе, Лухан." -Ара.

*10:00*

Сэүнийг хэдэн цаг хүлээгээд би унтаж орхисноо мэдсэнгүй.

Хаалга чанга хаагдах дуунаар би сэрлээ.

Ханын цаг руу харвал 12:55 болж байлаа. Би хаалга руу харвал тэр тэнд зогсож байлаа.

Сэүний замбараагүй ус, түүний улаан нүд мөн түүний цагаан цамцан дээрх цусны толбыг хараад миний нүд томрох нь тэр. Түүний аман дээр ч гэсэн цус байлаа.

Харсан зүйлээсээ болоод өвдөг минь чичирч байлаа.

"Сэүн, чи зүгээр үү?" хэмээн асуугаад түүний ойртлоо.

Тэр хариулсангүй. Зүгээр л надруу харж байлаа.

"Сэүн.." хэмээн түүний дуудсаар түүний өмнө ирэн зогслоо.

Гэнэт Сэүн мөрнөөс минь барин намайг өөртөө ойртууллаа.

Түүний халуун амьсгал хүзүүнд минь мэдрэгдэж байлаа. Тэр ямар нэгэн зүйл шивнэж байсан ч би ойлгосонгүй. Гэнэт түүний эрүү мөрөн дээр минь бууж тэр гаран дээр минь унаад өглөө. Тэр ухаан алдчихлаа.

Би түүнийг буйдан дээр хэвтүүллээ.

Тэр заваан харагдаж байна. Энэ залуу яачихаа вэ?

Би нойтон алчуур аван түүн дээр ирлээ. Түүний нүүрэн дээрх цусыг арччихаад би түүний бохирдсон цамцыг тайлахад түүний төгс бие нүдэнд минь үзэгдлээ.

Би түүний биеийг харан уруулаа хазлаа. Гэхдээ энд нэг зүйл байна...

Түүний хэвлий дээр хар утаа шиг эсвэл үндэс шиг зүйл байлаа. Шивээс юм байх даа? Хэрвээ шивээс юм бол их ховор шивээс байна.

Би эдгээр өөрчлөлтүүдийг үл тоохыг хичээн шүлсээ залгилаа. Би түүнд өөр цамц өмсгөөд түүний буйдан дээр унтууллаа.

Би босоод Сэүн рүү харлаа. Сэүн, чамд юу тохиолдоод байгаа юм бэ? Энэ бүх өөрчлөлт юу юм бэ?


A/N: 1 сарын 21-нд миний өгүүллэг бичсэний 3 жилийн ой болно. Тэрнээс өмнө шинэ хаягийнхаа дагагчидын тоог 500 болгох зорилготой байна. Мөн бичиж байгаа өгүүллэгнийхээ хоёрыг дуусгана аа. Энэ бүхнийг хийхийн тулд уншигчидын маань оролцоо их чухал учир надад тусалж урам зориг өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа :D

Continue Reading

You'll Also Like

Silent By JeonYM

Fanfiction

92.1K 6.8K 21
Silentဆိုကတည္​းကငါသိခဲ့ရမွာ။ မင္​းအတြက္​ငါကခြၽင္​းခ်က္​ျဖစ္​လာမယ္​ထင္​ခဲ့တာ။ ငါ့ကို​ေတာ့အခ်စ္​စစ္​ဘဲ​ေပးခဲ့တယ္​လို႔ထင္​ခဲ့မိတာ။ Story​ေတြထဲကလိုဇာတ္​သ...
242K 27.5K 78
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
526K 70.5K 58
ကိုယ္ သူ႕ကိုခ်စ္ခ့ဲတ့ဲႏွစ္ေတြမနည္းလွဘူး။ ကိုယ် သူ့ကိုချစ်ခဲ့တဲ့နှစ်တွေမနည်းလှဘူး။ Cover Artist - @Kao
182K 14.7K 40
"Сайн охид диваажин руу...Харин муу охид миний өрөө рүү....харин чи там руу тонилж үз"