Her Afterlife | osh -Complete-

By _obolor_

113K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... More

Ch 1: Зүүд
Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 9: Жаахан л тэсчих
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 21: Өөрчлөлт
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 23: Чөтгөр
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 27: Сэүний дайралт
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 10: Миний хүч

3.5K 326 12
By _obolor_

Ara's P.O.V.

Сэрэх үедээ хэн нэгэн өрөөнд минь байгааг мэдлээ. Би нүдээ анивчих гэсэн ч их өвдөж байсан юм.

"Шөнөжин уйлсанаас болж чиний нүд хавдчихаж." хэмээн тэр хэлэв. Босч суугаад арай гэж өвдөж буй нүдээ нээхэд өрөөнд минь Сэүн байлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн Сэүнийг цонхны дэргэдэх сандал дээр сууж буйг харан асуулаа.

"Би энд унтсан." хэмээн хэлээд нааш ирэн орны хажуугийн сандал дээр суулаа.

"Чи шөнөжин уйлсан. Тэгээд би чамайг битгий уйл гэх гэж ирсэн. Учир нь үнэхээр ... аймшигтай байсан."

"Чамайг энд унт гэж хэн ч хэлээгүй, тэнэг ээ." хэмээн би нүдээ эргэлдүүлэн хэллээ.

"Ямартай хувцсаа өмс. Бид дахиад эмнэлэг явна." хэмээн хэлчихээд тэр номоо хаан шилээ аваад өрөөнөөс минь гарав.

---------------

Яг одоо Сэүн бид хоёр эмнэлэг рүү явж байна. Би одоо ч сандарч байна. Хэрвээ би Чанёол уббаг харах юм бол дахиад уйлчих юм шиг санагдаад байна.

"Хөөе, надад хэлэх зүйл байна." хэмээн Сэүн хэлэв.

Би түүн рүү харахад тэр зам руу анхаарал хандуулсан байх ажээ. "Юу юм?"

"Хэрвээ чи ахдаа өөрийгөө оршин байдаг гэж хэлэхээр зэхэж байгаа бол хэрэггүй. Тэглээ гээд тэр дээрдэхгүй." хэмээн хэлэв.

"Тэгээд би түүнтэй уулзаад юу гэж хэлэх юм?"

"Чи өөрийгөө оршин байдаггүй хэмээн итгүүл. Тэгж байж л түүнийг эмчилж чадна. Миний хэлснээр хийгээрэй, Ара."

Би түүн рүү харан хөмсөгөө өргөчихөөд харцаа бурууллаа. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна.

Эмнэлэг дээр ирэн бид дотогш орон Чанёол уббагийн өрөөнд очлоо.

Өрөөнийх нь гадаа Ким Жүнмён эмч Минсок сувилагчтай байх бөгөөд тэд Бэкхён убба болон хоёр цагдаатай ярилцаж байлаа.

Сэүн бид хоёр тэдэн дээр очив.

"Өршөөгөөрэй, юу болсон бэ?" хэмээн Сэүн хоёр цагдаагаас асуулаа.

"Чанёолын яриад байгаа ослын талаар ямар нэгэн зүйл байгаа талаар асуух гэж дуудсан юм." хэмээн Бэкхён убба хариуллаа.

"Пак Чанёол сайжраагүй юм шиг харагдаж байна." хэмээн Минсок нэмэрлэв.

"Өдрийн мэнд, У эмч ээ. Би бол Ву Ифан харин энэ бол Зан Ишин." хэмээн өндөр Ву Ифан гэх цагдаа Сэүнд өөрийгөө танилцууллаа. "Ноён Лу-ийн эзэмшилд ямар ч осол гараагүй тухай мэдэгдэх гэж ирсэн юм." хэмээн тэр хэллээ.

Лу-ийн эзэмшил гэнэ ээ? Луханы байшин уу? Миний үхсэн газар...

"Бид ноён Лу Хантай уулзаж түүний гэрийн өмнө ямар нэгэн осол болсон эсэх талаар асуусан. Гэсэн ч ямар ч осол гараагүй хэмээн хэлсэн." гэж баруун хацран дээрээ гүн хонхорхойтой Зан Ишин гэдэг цагдаа дуугарав.

"Ноён Лу Хан бүр Пак Чанёол гэж хэн болохыг мэдэхгүй хэмээн хэлсэн. Пак Чанёолых шиг хэрэг өвчтөн дунд минь их ховор." хэмээн Жүнмён эмч болоод толгой сэгсэрч буй нь Чанёол уббагийн эмчлэх найдвараа алдаж буй мэт харагдана.

Найдвараа битгий алдаарай. Тэр эмчлэгдэх хэрэгтэй.

"Би түүнтэй уулзаж болох уу?" хэмээн би ахтайгаа уулзах зөвшөөрөл асуун дуугарлаа. "Гуйж байна..." хэмээн би тэдэн рүү харан хэллээ.

"Бололгүй яахав..." хэмээн Бэкхён убба хариуллаа.

Би Бэкхён убба руу инээмсэглээд эмнэлэгийн өрөө рүү удаанаар орлоо.

Дотогш орон би Чанёол уббаг сандал дээр суун том цонхоор харж байгааг харлаа.

"Сайн уу?" хэмээн би түүний анхаарлыг татах гэж дуугарлаа.

Тэр нааш хараад яг л Кёнсүү шиг нүдээ томсгон "Ара!" хэмээн орилоод сандалаасаа босон нааш гүйн намайг тэвэрч авлаа. Бурхан минь гэж. Ара, уйлж болохгүй шүү. Хүчтэй байх хэрэгтэй. Чанёол уббагийн төлөө хүчтэй байх хэрэгтэй. Бурхан минь. Би санасан. Би Чанёолли уббаг санасан.

Тэгээд би Сэүний надад машинд хэлсэн үгсийг саналаа. "Чи өөрийгөө оршин байдаггүй хэмээн итгүүл. Тэгж байж л түүнийг эмчилж чадна." Тэгээд л би ингэж байна. Намайг уучлаарай. Гэхдээ убба, намайг март.

Би түүний дулаан тэврэлтээс салан инээмсэглээд "Сайн уу? Та миний нэрийг мэдэж байгаад би баяртай байна."

"Мэдэлгүй яахав. Чанёолли хэзээ ч дүүгийнхээ нэрийг мартахгүй." хэмээн тэр 3-р биеэс ярьж байлаа. "Чанёолли чамайг амьд байгааг харсандаа баяртай байна. Ара үхээгүй." хэмээн баярлана.

Би энэ сайхан инээмсэглэлийг яаж үгүй хийх юм бэ?

"Гэхдээ... би таны дүү биш." хэмээн би шивнэн хэллээ. Эдгээр үгсийг хэлэх нь цээжиндээ хутгалуулж буй мэт санагдана. "Би таны мэддэг Ара биш ээ. Таны дүү оршин тогтнодоггүй. Тэр хэзээ ч оршин байгаагүй." хэмээн уйлахгүйг хичээн хэллээ.

"ҮГҮЙ ЭЭЭЭ!" хэмээн Чанёол убба орилон том гараараа чихээ дарав. "Чанёолли дүүгээ мэднэ! Чи МӨН! ЧАНЁОЛЛИ ТҮҮНИЙ ТАЛААР БҮХНИЙГ МЭДНЭ! ЧАНЁОЛЛИ ДҮҮГЭЭ МЭДЭХ БОЛОХООР ЧАНЁОЛЛИГ ГАЛЗУУ ХҮН МЭТ ХАРАГДУУЛАХ ХЭРЭГГҮЙ. ЧАНЁОЛЛИ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙНА. ЧИ БОЛ АРА! Чи бол миний дүү..." хэмээн хэлээд толгой сэгсрэн намайг дахин илүү чангаар тэвэрлээ. Би түүнийг буцаан тэврэхийг хүсч байгаа ч чадахгүй нь.

"Тайвшир, Чанёол. Тайвшир" хэмээн би доод уруулаа хазан хэллээ.

"ҮГҮЙ ЭЭЭЭ!" хэмээн Чанёол энэ удаад уйлан хэллээ. "ЧАНЁОЛЛИ ГАЛЗУУ БИШ. ТЭДЭНД ХЭЛ. ГЭХДЭЭ БЭКХЁННИ ЧАНЁОЛЛИД ИТГЭХГҮЙ БАЙНА. БЭКХЁННИ ЧАНЁОЛЛИГ ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА. МУУХАЙ! МУУХАЙ!" хэмээн хэлэн тэврэлтээ салган гараа зангида толгойгоо зохиж байлаа.

"Убб- Чанёол битгий ингэ" хэмээн түүнийг өөрийгөө цохихыг нь болиулах гэж оролдсон ч тэр больсонгүй.

"МУУ ЧАНЁОЛЛИ" хэмээн дахин орилон өөрийгөө үргэлжлүүлэн цохисоор байлаа. Түүнийг харан миний нулимс зогсолтгүй урсаж эхлэв. Убба, гуйж байна болиоч дээ...

Гэнэтхэн Минсок болоод Жүнмён эмч болоод өөр хоёр сувилагч орж ирэн Чанёол уббаг барин оронд нь хэвтүүллээ. Тэд Чанёол уббаг гэмтсэн эсэхийг тоосонгүй харин түүнд ямар нэгэн зүйл үргэлжлүүлэн хийнэ. Чанёол уббагийн уйлж байгаа нь чихэнд минь яг л хор шиг сонсогдож намайг ч бас өвтгөж байлаа.

Би нүдээ анин түүний зүрх өвтгөм уйлааныг сонсохгүйн тулд алгаараа чихээ дарлаа.

Гуниг агуулсан нулимс хацар даган урсаж нүдийг минь өвтгөж байлаа. Би энэ бүх зовлонг зогсоосой гэж хүсч байна... Зогсооч дээ. Гуйж байна. Чанёол уббг битгий өвтгөөч...

Би нулимсаа арчин өрөөнөөс гарахаар эргэтэл Сэүн замыг минь хаажээ.

Ямар ч үг хэлэлгүй Сэүн урт гараараар намайг энгэртээ тэврэн би түүний дулааныг мэдэрлээ.

Түүний нэг гар бүсэлхийгээр минь ороож харин нөгөө хар нь үсийг минь зөөлөн илэн "Хүчтэй байгаарай. Бага багаар бид түүнийг эмчилэх болно. Чи түүнийг эмчилж чадна." хэмээн шивнэв.

Сэүний хэлсэн зүйлсийг толгойдоо буулган түүний цээжинд толгойгоо наан дулааныг нь мэдрэн зогсоно.

-------------

Эмнэлэг дээр болсон зүйлийн дараа Сэүн бид хоёр шуудхан гэрлүүгээ явлаа.

Би буйдан дээр сууж Сэүн хажууд минь суулаа. "Би маргааш эмнэлэг явна гэж бодохгүй байна. Би энэ хараал идсэн нулимс болоод сэтгэлийн дарамтнаас түр завсарлах хэрэгтэй байна, Сэүн."

"Ойлголоо. Хэрвээ Чанёолд ямар нэгэн зүйл болвол би чамд хэлнэ ээ." хэмээн Сэүн зангиагаа суллан хэллээ. "Энэ чамд хэцүү байгаа байх. Гэхдээ би чамайг хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна." хэмээн Сэүн нурууг минь илэн хэллээ.

"Би хүчтэй байх ёстой тийм биз дээ? Хэдий би тийм биш байсан ч хүчтэй байх хэрэгтэй." хэмээн хэлээд санаа алдлаа.

"Санаа зоволтгүй дээ. Ах чинь эдгэрнэ." хэмээн Сэүн хэлээд буйдангаас босон зогслоо. "Би чамд амлаж байна." хэмээн хэлээд поло цамцныхаа эхний болон хоёодох товчийг тайллаа.

Би түүний ханцуйнаас татахад тэр эргэн нааш харлаа. Би босож зогсон түүнтэй ойртож зогслоо. Түүнийг харахын тулд толгойгоо дээш өргөхөд нүүр минь түүний хүзүүний харалдаа байлаа. "Баярлалаа, Сэүн." хэмээн би шивнэх шахуу хэллээ. "Хэн нэгэн надад хэрэгтэй үед үргэлж дэргэд минь байдагт баярлалаа." хэмээн хэлээд би инээмсэглэлээ.

"Чи новш байж болно гэхдээ чи бол сайхан сэтгэлтэй новш... бас миний хүч болж байгаад баярлалаа." хэмээн хэлээд түүнд ойртлоо.

Би нүдээ анин өөрийн уруулаа түүний уруулд удаан хүргэлээ. Үнсэлт богинохон байсан ч би чин сэтгэлээсээ үнссэн юм. "Сайхан амраарай." хэмээн би хэлчихээд түүнээс холдон инээмсэглэлээ.

Гэтэл тэр төв царай гаргасан хэвээр байсан учир би ичсэндээ шуудхан л өрөө рүүгээ гүйлээ.

Новш гэж! Би сая юу хийчихэв ээ? Би яачихсан юм бэ?


A/N: Өгүүллэг маань ямархуу байна даа? Уйтгартай? Дажгүй? Гайхалтай? Энгийн? гээд л ямар байгааг хэлээрэй. Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Бас намайг follow хийгээрэй. Баярлалаа :D

Continue Reading

You'll Also Like

89.7K 6.3K 10
Гол дүр: EXO BAEKHYUN Төрөл: фантастик, хайр дурлал, инээдмийн, +16 Улаан үст шидэт дагиныг хамгийн анх харсан эрэгтэй хүн үүрд мөнх түүний эзэн болд...
17.3K 1.3K 53
Солонгос хэл мэддэг, уншиж ойлгодог хүмүүстээ зориулж үсгээ мартахгүй байхад нь туслах стори🙆🏻‍♀️
72K 6.3K 22
Бэкхён:Хүмүүсээ, миний эхнэр жирэмсэн болсон. Би аав боллоо. Ямар гоё мэдрэмж вэ? Аав болох ийм байдаг байх нь ээ! Бэкхён: ХҮЛЭЭГЭЭРЭЙ! Би тэгээд ба...
124K 8.8K 33
Орчин үеийн Солонгос бүхэлдээ хаант засаглалтай ба ард түмэн нь өөрийн гэсэн онцгой чадваруудтай. Ан Эра-д нэгэн ховор хүч бий. Гэхдээ тэр хэнд ч хэл...