Her Afterlife | osh -Complete-

By _obolor_

115K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... More

Ch 1: Зүүд
Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 10: Миний хүч
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 21: Өөрчлөлт
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 23: Чөтгөр
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 27: Сэүний дайралт
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 9: Жаахан л тэсчих

3.6K 336 8
By _obolor_

Ara's P.O.V.

"Би түүнийг үнэхээр их үзэн ядаж байна. Тэр өөрийгөө тийм халуухан гэж боддог хэрэг үү?" хэмээн Кёнсүүд утасны цаанаас гомдлоно. Тэр хараал идсэн Сэүн өнөөх бухимдмаар үгсийг хэлээд долоо хоног болж байна. "Надад дурлатлаа хүлээ." Ха! Тэр өөрийгөө тийм царайлаг гэж боддог юм уу? Би түүнийг үзэн ядаж байна.

Кёнсүү утасны цаанаас инээн "Чи бухимдахаараа их инээдтэй сонсогдох юм, Ара." хэмээн дахин инээв. "Ямартай ч Сэүнийг дур булаам гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Чи түүнд хэзээ ч дурлаж магадгүй. Тиймээс өөрийгөө бариарай, Ара." хэмээн надаар тоглоом хийж байлаа.

"Тийм зүйл хэзээ ч болохгүй. Би хэзээ ч тэр хараал идсэн Сэүнд чинь дурлахгүй." хэмээн нүдээ эргэлдүүлэн хэллээ.

"Би сонссон шүү." Өнөөх бухимдмаар хоолой. Би Кёнсүүд баяртай ч гэж хлэлгүй тасаллаа. Цочсондоо утсаа газар шидчихэв. Эвдэрчихээгүй байгаа?

"Б-би чамайг сонсоосой гэж хэлсэн юм." хэмээн хатуу сонсогдох гэж хичээсэн ч бүтэлгүйтчихлээ. Шалан дээрээс утсаа авахад дэлгэц нь хагарчихсан байлаа. Аиишш. Утас минь.

Тэр нүдээ эргэлдүүлэн "Чиний утас эвдэрчихлээ."

"Үгүй дээ, зүгээр л хагарчихсан." хэмээн хөөрхий утас руугаа харан хэллээ. Уучлаарай, утасхан минь.

"Нааш ир. Би чамд шинийг авч өгье." хэмээн Сэүн хэлэв.

"Юу? Нээрээ юу?" хэмээн утсаа хаа нэг тийшээ шидэн Сэүн рүү нүдээ гялалзуулан очлоо. Би үгээ буцааж авлаа. Тэр новш биш.

"Бид юу хүлээгээд байгаа юм? Явцгаая." хэмээн би орилон Сэүний бугуйнаас барин түүнийг машин руу нь чирлээ.

----------

"Хараал ид гэж. Сэүн. Энэ хэтэрхий үнэтэй юм. Би дөнгөж сая чамайг мөнгөндөө хахаж цацсан баян новш гэдгийг мэдлээ." хэмээн түүнийг жолоо барьж байх хооронд шинэ утсаа харан хэллээ. "Гэхдээ чи надад ийм үнэтэй утас өглөө гээд би чамд сайн болно гэсэн үг биш шүү. Хэзээ ч." хэмээн би ориллоо.

"Бурхан минь. Чи ганц хором ч болов амаа хамхиж болох уу? Чи үнэхээр ядаргаатай юм. Кёнсүү Жунин хоёр яаж чамтай хамт байж чадаад байдаг юм?" хэмээн Сэүн одоо ч зам руу анхаарлаа хандуулсаар хэллээ.

"Кёнсүү Жунин хоёр ч гэсэн их чимээтэй л дээ. Чи л ганц энгийн бус нэгэн." хэмээн би хэллээ.

Тэр толгой сэгсрэн дахиад л намайг үл тоов.

"Бид гэрлүүгээ явж байгаа юм уу?" хэмээн өөрийн шинэ үзэсгэлэнтэй утсаа илсээр хэллээ.

"Үгүй ээ, бид эмнэлэг рүү явж байна."

"Чиний ажилдаг эмнэлэг үү? Яагаад?" хэмээн би асуулаа.

"Чамд үнэхээр их хамаатай хүнийг харуулах гэж байна." хэмээн хэлэв.

Надад хамааралтай хэн нэгэн гэнэ ээ? Тэр дахиад л намайг өөртөө дурлуулах гэж байна уу? Бурхан минь. Би яагаад ийм дур булаам юм бэ?

Хэдэн минутын дараа бид Сэүний ажилладаг эмнэлэг дээр ирлээ. Бид машины зогсоолд машинаа тавьчихаад дотогш орлоо. Бид цахилгаан шатанд суухад тэр "7" гэсэн товчлуурыг дарлаа.

Цахилгаан шат 7 давхарт ирэн дохио дугарган хаалгаа нээхэд бид гарлаа. Би яг л дэлгүүрт ээжийгээ дагаж яваа жаал шиг түүнийг дагаж явж байлаа.

"Өдрийн мэнд, Сэүн." хэмээн сувилагч мэндлэв.

"Сайн уу, Минсок" хэмээн Сэүн хариу мэндлэв. Минсок өхөөрдөм юм. Тэр Сэүнээс залуухан харагдаж байна. "Жүнмёныг харсан уу? Тэр өчигдөр намайг дуудсан юм. Түүнд надад харуулах өвчтөн байна гэсэн."

"Тэр өвчтөний өрөөнд байгаа. Нааш ир." хэмээн Минсок гэх сувилагч Сэүнийг дагуулж явж би тэднийг дагалаа.

Минсок нэгэн өрөөний үүдэнд ирэн "Ор доо." гэж хэлэв.

"Баярлалаа, Минсок." хэмээн хэлэв. Минсок инээмсэглээд явав.

Сэүнийг хараал идэг. Түүний боловсон зан хаана байна аа? Тэр яагаад намайг саяны өхөөрдөм сувилагчтай танилцуулсангүй вэ?

Сэүн хаалгыг удаан онгойлгов. Яагаад ямар нэгэн зүйл болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол? Сэүн хаалгыг бүтэн онгойлгохоос өмнө би түүний бугуйнаас барьлаа.

"Яасан?" хэмээн тэр асуув.

"Энд хэн байгаа юм? Би бага зэрэг сандраад байна." хэмээн хэлээд гараа чангаруулав.

"Зүгээр л надад итгэ. За юу?" хэмээн Сэүн надруу ширтсээр хэлэв. Тэр бугуйгаа аваад хаалгыг онгойлгов.

Бид дотогш ороход өвчтөний асран хамгаалагчтай эмч ярилцан зогсохыг харлаа. Өвчтөний асран хамлгаалагчийн харан нүд минь томрох нь тэр. Учир нь энэ Бэкхён убба байсан юм.

"Нааш ир." хэмээн Сэүн шивнээд дотогш оров. Би түүний цамцнаас татахад тэр нааш харав. Би түүн рүү асуулт нэхсэн харцаар харлаа. Өрөөн доторх өөр нэгнийг хараад би бараг л уйлчихсангүй. Өвчтөний орон дээр Чанёол убба унтаж байсан юм. Сэүний гар гарыг минь атган намайг тайвшруулахыг мэдэрлээ. Би түүн рүү харан гарыг нь эргүүлэн атгалаа.

Бид эмч болоод Бэкхён убба дээр очлоо.

"Сайн уу?" хэмээн эмч бидэнтэй мэндлэв. "Чи дур булаам эхнэрээ авчирсан бололтой." хэмээн хэлээд инээмсэглэв.

"Тийм ээ, Ким эмч ээ. Энэ бол миний эхнэр У Ара. Ара, энэбол Ким Жүнмён эмч. Тэр бол сэтгэцийн эмч."

Сэтгэцийн эмч гэнэ ээ? Чанёол убба галзуурчихсан юм уу? Чимээгүй унтах Чанёол убба руу харлаа. Чанёол убба галзуу биш. Түүнд сэтгэцийн эмч хэрэггүй.

"Танилцсандаа таатай байна, У хатагтай." хэмээн Ким эмч хэлээд гараа сунгав. Би инээмсэглэх гэсэн ч чадсангүй. Зүгээр л гар барив. "Та зүгээр үү, У хатагтай?"

"Зүгээр дээ." хэмээн бараг л шивнэх шахуу хариуллаа.

"Тэгэхээр би яагаад хэрэгтэй билээ, Жүнмён?" хэмээн Сэүн асуув.

"Ноён Пак Чанёолын нөхцөл байдалд туслах хэн нэгэн хэрэгтэй байна. Чамайг сайн эмч болохоор дуудсан юм. Түүний сэтгэцийн эмгэг муудсаар байна."

"Тэр даруй эмчлэгдэх хэрэгтэй, У эмч ээ" хэмээн Бэкхён убба нулимстай нүдтэй хэлэв.

"Түүнд яг юу болсон тухай тайлбарлаж болох уу?" хэмээн Сэүн асуув.

"2 сар болж байна." Хоёр сар? Миний ослоос хойш 2 сар өнгөрч байна. "Тэр хоёр сарын өмнөөс дүүгээ үхсэн гэж бас тэр аварч чадаагүй хэмээн ярих болсон. Огтхон ч оршдоггүй дүүгийнхээ талаар ярин шөнө бүр уйлж өөрийгөө буруутгадаг."

Бэкхён уббаг 'огтхон ч оршдоггүй' гэхийг сонсох намайг өвтгөж байна. Бэкхён убба, та яаж бусад шиг намайг санахгүй байж чадаж байна аа? Яагаад зөвхөн Чанёол убба намайг санасанаараа галлзуу болж байгаа юм?

"Чанёол эцэг эхтэйгээ ярилцахыг хүсээгүй. Учир нь тэр хийсэн зүйлийнхээ төлөө шоронд хоригдоно гэж бодож байгаа. Бас түүний нэрийг "Ара" гэдэг. Огтхон ч оршдоггүй дүүгийнх нь нэр. Тэр энэ нэрийг дуудаад л байдаг. Түүнийг жинхэнэ гэж хүчилдэг."

Сэүн нааш харан гарыг минь дахин атгаад Бэкхён убба руу харан "Санаа зоволтгүй дээ. Би түүнд туслахын тулд чадах бүхнээ хийх болно." хэмээн хэллээ. Гэхдээ тэр мэс засалч болохоос сэтгэцийн эмч биш шүү дээ.

"Баярлалаа, У эмч ээ. Хэдий та сэтгэцийн эмч биш ч гэсэн гараа сунгаж байгаад баярлалаа." хэмээн Бэкхён убба хэлэв.

-------------

Гэр лүүгээ буцахдаа би юу ч ярилгүй цонхоор харан явлаа.

"Чи үнэхээр намайг залхааж байна. Ах чинь эмнэлэгт яагаад тийм байдалдтай байгааг асуухгүй юм уу?" хэмээн Сэүн асуув.

Би нулимсаа арчин "Муухай санагдаж байна... Хуучин намайг санах хэн нэгэн байгаасай гэж би хүссэн. Гэтэл одоо хэн нэгэн намайг санаж байгаа нь түүнийг галзуу болгож байна... Би баярлахгүй байна. Чанёол уббаг тийм байдалтай байгааг харах хэцүү байна. Яг л галзуу нэгэн шиг харьцаад л. Тэр тийм зүйл хүртэх эрхгүй, Сэүн."

"Чамайг зовж байгааг мэдэж байна гэхдээ чи ах болоод үеэлийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй. Чи тэгэх хэрэгтэй." хэмээн Сэүн хэлээд надруу алчуур сунган "Одоо битгий уйл." гэв.

Би түүнээс алчуурыг аван нулимсаа арчаад "Энэ бүхэн надаас болсон уу? Тэр яагаад тийм байгаа юм?"

Сэүн гүнзгий амьсгаа аван "Чи осолд орсон шөнөө санаж байна уу? Тэрний дараа найз залуу чинь чамайг хуурсан тухай л чи санаж байсан шүү дээ. Учир нь чиний амьдрал дах бүх дурсамж дундаас чамд хамгийн хүчтэй нөлөөлсөн нь болохоор. Чанёолын хувьд тэр чамайг гаран дээр нь үхэхийг харсан. Түүний өмнө чи амиа алдсан. Энэ түүний амьдрал дах хамгийн хүчтэй дурсамж... чамайг алдсан нь." хэмээн тайлбарлав.

Би одоо л ойлгож байна.

Сэүн машинаа зогсоолд тавьчихаад надруу харан "Чи тэдний төлөө хүчтэй байх ёстой."

Би толгойгоо сулхан дохилоо.

Сэүн гараа сунган хацарнаас минь барив.

Би түүн рүү харахад Сэүн гараа удаанаар авлаа. Яг одоо чи надад хамгийн их хэрэгтэй байна, Сэүн. Би ингэж хэлэхийг хүссэн ч чадсангүй. Тиймээс суудлын бүсээ аван түүнрүү ойртон тэвэрлээ. Надад тэврэлт хэрэгтэй байна.

"Надад зүгээр л тэврэлт хэрэгтэй байна, Сэүн. Уучлаарай." гэчихээд би үргэлжлүүлэн уйллаа.

Ахдаа туслах юу ч хийж чадахгүй байгаад уучлаарай. Чанёол убба мөн Бэкхён убба. Намайг уучлаарай.

Сэүний гар нурууг минь зөөлөн илэхийг мэдэрлээ.

"Зүгээр дээ. Жаахан л тэсчих."


A/N: Ямар нэгэн ойлгохгүй зүйл байвал асуугаарай. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Бас намайг follow хийгээрэй. Баярлалаа :D

Continue Reading

You'll Also Like

1.3M 150K 178
Description မရေးတော့ဘူနော်။ရေးရင် တင်မရတော့လို့။ IQ team ထံမှ တစ်ဆင့်ပြန်တင်ပြီးဖော်ပြဖို့ ခွင့်ပြုချက်ရပြီးသားပါရှင့်။ဒီစာစဥ်လေးက IQ team အပိုင်ဖြစ်...
53.5K 5.7K 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлв...
89.1K 4.7K 26
Тэр. Би. Нэгэн цагт бид бие биедээ уусан шингэж байсныг санаж байна. Alice гайхамшгийн оронд биш өөр хаа нэгтээ байна... /Дууссан/ Зохиогчийн зөвшөөр...
90.2K 6.3K 10
Гол дүр: EXO BAEKHYUN Төрөл: фантастик, хайр дурлал, инээдмийн, +16 Улаан үст шидэт дагиныг хамгийн анх харсан эрэгтэй хүн үүрд мөнх түүний эзэн болд...