Her Afterlife | osh -Complete-

By _obolor_

115K 10.2K 328

Highest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдрала... More

Ch 2: Үхэл?
Ch 3: Шинэ амьдрал
Ch 4: Мартагдсан
Ch 5: Сэүн бол чөтгөр
Ch 6: Найзууд
Ch 7: Надтай хамт бай
Ch 8: Надад дурлатлаа хүлээ
Ch 9: Жаахан л тэсчих
Ch 10: Миний хүч
Ch 11: Миний өмч
Ch 12: Тэр инээмсэглэл
Ch 13: Шөнө дундын болзоо
Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?
Ch 15: Аялал (Эхний өдөр)
Ch 16: Аялал (Хоёр дах өдөр)
Ch 17: Аялал (Сүүлийн өдөр)
Ch 18: Лухан
Ch 19: Цэвдэг
Ch 20: "Хэрвээ би.."
Ch 21: Өөрчлөлт
Ch 22: Өнөөдөр болзоотой
Ch 23: Чөтгөр
Ch 24: Сэүний төлөө үхвэл...
Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."
Ch 26: Бидний хамтдаа байсан мөч...
Ch 27: Сэүний дайралт
Ch 28: Амлалт
Ch 29: "Чи миний бүх зүйл"
Ch 30: Төгсгөл.
Бүгдээрээ сайн уу?

Ch 1: Зүүд

13.5K 525 9
By _obolor_

"Би яасан гэж ийм зүйл хүртэж байгаа юм? Би түүнд хангалттай биш гэж үү?" хэмээн Пак Ара урдах текиллагаа уун хэлэв. Тэр үүнийг анх удаа ууж үзэж байгаа учир ямар амттай санагдах нь түүнд огтхон ч хамаагүй байв. Тэр анх удаа ууж үзэж байгаа нь энэ юм. "ТЭР БОЛ АРААР ТАВИГЧ. ХУДАЛЧ. ХӨГИЙН НОВШ" хэмээн орилов.

Тэр ганцаараа ууж байсан юм. Гэнэт өндөр туранхай залуу түүний хажууд ирэв. Тэр залууг царайлаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэр хурц мөн хүйтэн харагдаж байв... Бас тэр эсэргүүцэхийн аргагүй харагдаж байв.

"Ганцаараа байгаа юм уу?" хэмээн царайлаг танихгүй залуу асуун Арагийн хажуугийн сандал дээр суув. "Би түүний авсныг авъя" хэмээн тэр  залуу зөөгчид хэлэн Арагийн ууж байсан зүйл руу заав. Зөөгч толгой дохив.

Ара хажууд нь суух залуу руу анхаарлаа хандуулан нүдээ анивчаад "Чи чинь хэн билээ?" хэмээн асуув.

"Дараагийн хохирогчоо хайж байгаа үнэхээр царайлаг танихгүй нэгэн байна" хэмээн залуу хэлээд ширээн дээр тохойгоо тавин жуумалзав.

"Хм?"

Зөөгч танихгүй залуугийн хүссэн уух зүйлийг авчирч өгөв. Тэр үүнээсээ нэг балгачихаад Ара руу харав. "Тэгээд чиний асуудал чинь юу юм бэ дээ, хөөрхөн бүсгүй минь?"

"Миний асуудал уу?" гэж Ара хэлэн хундагатай текиллагаа өргөн нэг эргүүлээд үргэлжлүүлэн "Миний сайхан найз залуу намайг хуурсан. Би түүнийг өөр охинтой... хийж байхад нь барьсан... Бас энэ үнэхээр хараал идмээр өвдөж байна" гэж хэлээд тэр цээжин дээрээ хуруугаа аваачин зүрхэн дээрээ дарав.

Танихгүй залуу хариу хэлсэнгүй. Тэр Ара руу хэдэн хором өрөвдөн харав. "Би чамайг түүнийг мартахад чинь туслая. Би чамайг энэ бүх хөгийн өвдөлтийг мартахад чинь туслая." гэж хэлээд түүний цээж рүү заав.

"Чи тэгнэ гэж үү?"

Залуу толгой дохин Арагийн шилэн хүзүүн дээр нарийхан гараа тавин түүнд шивнэн хэлэв. "Надтай хамт яв. Тэгээд бүхнийг март"

**

"Хөөе. Ара. Чи сэрсэн биз дээ?" хэмээн Бэкхён Арагийн мөрийг сэгсрэн орилов.

Ара түүний өмнө хэн нэгэн байгааг мэдрэхдээ нүдээ нээв. "Убба..." гэж хэлэн тэр орон дээрээ босч суугаад гарныхаа араар нүдээ нухлав.

Тэр нүдээ бүрэн нээсний дараа нүдээ эргэлдүүлэв. Бэкхён бол Арагийн ганц үеэл гэхдээ Бэкхёны эцэг эх өнгөрчихсөн учир Арагийн эцэг эх түүнийг өөрсдтэйгээ хамт амьдруулж байгаа юм. Яг л хүү шиг ээ. Бэкхён Араг үргэлж дүү шигээ санадаг. Тэр хөгжилтэй бас үнэхээр  халамжтай.

Харин Арагийн жинхэнэ ах бол Пак Чанёол. Чанёол бол их найрсаг хүн гэхдээ хэт хүүхэд шиг байдал нь яг л Арагийн дүү мэт харагдуулдаг.

"Чи хар дарсан. Чи унтаж байхдаа яриад байсан" хэмээн Бэкхён хэлэв.

"Аххх, тийм л дээ. Үнэхээр тод бас бодит юм шиг зүүд байсан. Би хар дараагүй ээ, убба"

Бэкхён нүдээ эргэлдүүлэн "Ямартай ч би чамд өмнө нь хэлсэн дээ. Чи эдгээр зөгнөлт зохиолуудаа уншихаа болих хэрэгтэй. Энэ чамд муугаар нөлөөлж байна."

"Гэхдээ энэ мангас юм уу эсвэл үхэшгүй амьтны талаар байгаагүй... Миний тухай байсан. Найз залуу маань намайг хуурсан учираас би текилла ууж байсан. Гэнэт өндөр царайлаг залуу гарч ирсэн... тэгээд надтай сээтгэнэсэн гэж би бодож байна"

"Тэгээд чиний хэлж байгаагаар Лухан чамайг хуурсан гэсэн үг үү?" хэмээн Бэкхён асуугаад хөмсгөө өргөв.

Ара үүнд санаа зовсонгүй. Түүний эцэг эх чухал уулзалт болон бизнессийн асуудлаар Японд ажиллаж байгаа. Харин түүнийг ах нар нь харж хандаж байгаа. Мөн үнэхээр царайлаг эрэгтэйлэг найз залуутай. Түүнийг Лухан гэдэг. Түүний амьдрал төгс биш гэж үү?

"Тийм биш дээ... Миний зүүдэнд л тэгсэн юм. Энэ бодит амьдрал дээр биелэх болов уу, убба?" хэмээн Ара Бэкхёны нүд рүү асуулт эрсэн харцаар харав.

"Энэ зүгээр л зүүд, Ара. Битгий их зүйл бод, за юу?" гэж хэлчихээд "Ямартай ч доошоо буугаарай. Хэрвээ энд байсаар байвал бид хичээлээсээ хоцрох нь байна"

Ара толгой дохин тэд хамтдаа доош буун гал тогоо оров.

Гал тогоонд орон Ара ширээн дээрх өглөөний цайг идэж эхлэв.

"Та идэхгүй юм уу, убба?" хэмээн Ара асуув.

"Чамайг унтаж байхад би аль хэдийн идчихсэн. Одоо хурдан усанд ор. Тэгвэл бид хоцрохгүй"

"Ойлголоо. Хмм, Чанёол убба хаана байгаа юм? Би түүнийг харсангүй"

"Чи түүнийг мэднэ дээ. Их унтдаг шүү дээ. Тэр надад өнөөдөр хичээлдээ явахгүй гэдгээ хэлсэн. Тэр өнгөрсөн шөнө очсон найзынхаа үдэшлэгнээс болоод ядарч байгаа"

"Бурхан минь. Тэр залууг дээ. Ёстой нээрээ. Тэр сүүлийн хэдэн долоо хоногийн турш үдэшлэгт явж байна" гэж Ара хэлээд толгой сэгсрэв.

------------------

Ара шүршүүрт орчихоод бэлэн болсныхоо дараа Бэкхёнтой хамт сургууль дээрээ ирэв.

Тэр Бэкхёнд баяртай гэж хэлчихээд салав.

Ара ангидаа орж ирээд цочирдож орхив. Учир нь анги цонхны дэргэд сууж байгаа охиныг эс тооцвол бараг л хоосон байсан юм.

Тэр охин бол Луханы багын найз. Жун Юна. Юна бол буурь суурьтай мөн үзэсгэлэнтэй бүсгүй... гэхдээ тэр Луханаас бусад бүх хүмүүст бүдүүлэг ханддаг. Юна бага зэрэг хачин гэдгийг Ара мэднэ. Тэр том шил зүүж чолкоороо нүдээ халхалдаг. Бас тэр ном унших дуртай. Урам зориг өгдөг номнууд.

Тэр ангид байгаа ганц охиноос хойш Ара найз залуугийнхаа найзад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд түүн дээр очив.

"Сайн уу, Юна"

Юна уншиж буй номноосоо салан түүн рүү харан "Өө, чи юу?" хэмээн Араг харсандаа урам нь хугарсан маягтай хэлэв. "Чи энд юу хийж байгаа юм?" гэчихээд буцан ном руугаа харав.

"Юу ч биш дээ. Зүгээр л чамтай ярилцахыг хүссэн юм"  гэж хэлээд инээмсэглэв.

"Чи харахгүй байна уу? Би ном уншиж байна"

"Өршөөгөөрэй."

"Хэрвээ чи найзуудыгаа хайж байгаа бол тэнд хоолны зааланд байгаа. Тиймээс Ара гуйж байна. Битгий надад саад болоод бай" хэмээн хүйтэн өнгөөр хэлчихээд номоо хаан босоод явчихав.

Энэ үед Арагийн найзууд болох Инжи болон Боми нар орж ирэв.

"Ара. Чи энд-" хэмээн Боми дуугарах гэхэд Юна түүнийг хүчтэй мөрөлснөөс болон дуугүй болов. Боми чимээгүйхэн ёолов.

"Хөөх, үнэхээр бүдүүлэг юм аа. Юна" хэмээн Инжи түүний араас орилон Бомигийн мөрнөөс барив. Харин Юна Инжиг орилохоос өмнө ангиас гарсан учир юу ч сонссонгүй.

Ара хоёр найз дээрээ очин Бомиг зүгээр эсэхийг асуулаа. Боми толгой дохин инээмсэглэв.

Тэд цуглан хоосон сандал дээр нэгэн лүүгээ харан сууцгаав.

"Би тэр Юнаг үнэхээр үзэн яддаг. Тэр өөрийгөө их юманд бодоод байдаг. Тц. Хэтэрхий бардам юм" хэмээн Инжи уураа барьж ядан хэлэв.

"Түүнийг битгий тоо,Инжи. Бид угаасаа юу ч хийж чадахгүй. Тэр угаасаа л ийм ааш муутай төрчихсөн" гэж Боми хэлээд мөрөө барив.

"Охидоо, түүнд жаахан сайхан ханд л даа. Түүнд найзууд хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна" хэмээн Ара дуугарав.

"Сайхан гэнэ ээ? Тц. Үгүй байлгүй дээ. Тэр Луханы найз эсэх нь надад ямар ч хамаагүй. Хэзээ ч би тэр охинд сайхан хандаж чадахгүй" хэмээн Инжи их л ууртай хэлэв.

"Тийм ээ, Ара. Тэр Луханаас үнэхээр өөр. Чиний найз залуу үнэхээр найрсаг. Тэр найзынхаа яг эсрэг нь. Тэднийг яаж найзууд болсныг би үргэлж гайхдаг" хэмээн Боми хэлэв.

"Би ч гэсэн мэдэхгүй... гэхээд хараад байхад тэд нэгнийгээ сайн ойлгодог юм шиг харагддаг" гэж Ара хэлээд хүндээр санаа алдав.

Инжи Арагийн хэлсэн үгэнд хариулах гэж байтал хэн нэгэн ангид орж ирэв.

"Сайн уу, охидууд аа?" гэж тэр хэлээд охид дээр ирэв.

"Сайн уу, Лу" хэмээн Инжи мэндлэн гараараа дохив.

"Сайн уу, Лу" гэж Боми ч мөн адил мэндлэв. "Тэгэхээр, Ара. Инжи бид хоёр явлаа шүү. Найз залуутайгаа ярилц даа, за юу?" гэж Боми хэлээд Инжиг дагуулан гарав.

Би инээмсэглэн тэдэн рүү даллаа.

"Чи зүгээр үү, хонгор минь?" гэж Лухан найз охиноосоо асуун түүний баруун хацран дээр үнсээд хажууд нь суув.

"Би зүгээр дээ. Зүгээр л... чиний багын найз Юна намайг үзэн яддаг" гэж хэлээд санаа алдав.

"Үгүй дээ. Тэр зүгээр л бүх хүнтэй тэгж харьцдаг юм. Ноцтой зүйл биш" гэж Лухан хэлэн Арагийн хацарт хүрэн "Зүгээр л... түүнийг битгий тоо. Ойлгосон уу?"

Ара санаа алдан "Ойлголоо" хэмээн хариулаад инээмсэглэв.

"Наадах чинь дээр байна" гэж хэлээд Лухан түүний уруулан дээр хуруугаа хүргэв. "Инээмсэглэ. Чи сайхан харагддаг юм" гэж хэлээд Арагийн уруулыг барин инээмсэглүүлэв. "Ямартай ч чи болон чиний найзууд маргааш Бомигийн гэрт хононо тийм биз?"

"Тийм ээ, хонгор минь. Яасан?"

"Тэгэхээр болгоомжтой байгаарай за юу? Шөнөөр битгий Бомигийн гэрээс гараарай" гэж Лухан хэлэх нь Арад яг л ээж шиг нь санагдав. "Мёндон дах лоунжнаас охид алга болон үл мэдэгдэх хэрэгтэнд алуулах хэрэг гарсан тухай мэдээ байсан"

"Юу? Нээрээ юу? Охид яаж алуулсан юм?" хэмээн Ара цочирдонгуй асуув.

"Хммм... интеонетээс харахад охидын дотоод эрхтэнг цувуулж гаргасан байсан. Үнэхээр хэрцгий байсан. Хүн ийм зүйл хийхгүй гэж бодож байна. Тиймээс болгоомжтой байгаарай. Хэрвээ чамд ямар нэгэн зүйл тохиолдвол би яахаа мэдэхгүй байна"

"Хонгор минь, битгий санаа зов. Тийм зүйл болохгүй. Би чанга охин шүү" гэж хэлээд Луханы хацарнаас чимхэв.

Лухан өөрийнхөө өхөөрдөм найз охиныг харан инээмсэглэв.

------------

Хичээл таран ангийн сурагчид гарч явав.

Инжи Боми болон Ара нар нэгэндээ баяртай хэмээн хэлэв.Ара Лухантай болзоонд явах учир Бэкхёнтой хамт харихгүй гэдгээ аль хэдийн зурвасаар хэлчихсэн байлаа.

"Лухан, явцгаая" гэж хэлээд ягаан үүргэвчиндээ өөрийн эд зүйлсээ хийж байв.

Ара эргэж харан найз залуугаа Юнатай ярьж буйг харав. Тэр бага зэрэг хөмсөг зангидав. Мэдээж тэр хардахгүй байж чадахгүй байв. Гэхдээ тэр мэдээж үүнийгаа Луханд хэлэхгүй.

Ара тэдэн дээр очилгүй зүгээр л Лухан Юна хоёрыг ярьж дуусахыг хүлээж байв.

Тэр хэдэн минут хүлээсний эцэст тэд дуусан Лухан нааш ирэв.

Ара үүргэвчээ  үүрэн "Одоо явж болно биз дээ?" хэмээн хэлэв.

"Уучлаарай, хонгор минь. Юнагийн бие тааруу байгаа учир би түүнийг гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна. Өнөөдрийн болзоогоо цуцалж байгаад үнэхээр уучлаарай. Би амлаж байна. Маргааш биз болзох болно оо" хэмээн Лухан хэлэв.

Ара хүчээр хуурамч инээмсэглэл тодруулав. Түүний урам хугарч байлаа. "Ойлголоо. Би зүгээр дээ. Санаа зоволтгүй. Чи Юнад илүү хэрэгтэй байгаа. Бид дараа болзож болно"

Лухан инээмсэглэн "Баярлалаа, хонгор минь" гэж хэлээд түүний уруул дээр хөнгөн үнсэв.

Лухан Юна дээр очин түүний цүнхийг барив. Ара тэднийг явахыг харж байлаа. Тэр Юнаг жуумалзаад нүдээ эргэлдүүлсэн гэдэгт итгэлтэй байв.



A/N: Ийм орчуулгын өгүүллэг эхлүүлж байна. Таалагдаж байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

Continue Reading

You'll Also Like

89.1K 4.7K 26
Тэр. Би. Нэгэн цагт бид бие биедээ уусан шингэж байсныг санаж байна. Alice гайхамшгийн оронд биш өөр хаа нэгтээ байна... /Дууссан/ Зохиогчийн зөвшөөр...
382K 41.4K 102
Author. - Ye Yilou English translator. - Yuel-23 Status - Complete Genre . - Fanta...
53.5K 5.7K 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлв...
2.1M 202K 69
BL ဝတ္ထုရေးတဲ့ စာရေးဆရာတစ်ယောက်က သူဘယ်လောက်ဘဲ ကြိုးစားရေးနေပါစေ စာဖတ်သူတွေက အကြိုက်မတွေ့ဘူး။ယုတ္တိမရှိဘူးဆိုပြီး ဆိုးဝါးတဲ့ မှတ်ချက်တွေပေးတယ်။ တစ်နေ့...