Ch 25: "Би чамд хайртай, У Сэүн."

Comincia dall'inizio
                                    

Сэүний өрөөний хаалга онгойж Жүнмён эмч гарч ирлээ.

"Сэүн бэлэн. Би түүнийг тайвшруулах тариа хийчихсэн байгаа. Тэгэхээр чи түүний өрөөнд ороход тэр чамайг гэмтээхгүй гэсэн үг. Гэхдээ тариа 30 минут л үйлчилнэ. Хэрэв чи азтай байвал 1 цаг." хэмээн хэллээ.

Би Жүнмён эмч рүү инээмсэглэн "Баярлалаа, Жүнмён эмч ээ. Би чамд их өртэй боллоо."

"Зүгээр дээ. Харин одоо тарианы үйлчилгээ гарахаас өмнө ор." хэмээн хэлээд явлаа.

Түүнийг явсны дараа би дотогш орлоо.

Сэүний өрөө өмнөхөөсөө өөр болсон байлаа. Ор алга болчихож. Их зайтай болчихож. Би өрөөг тойруулан хараад Сэүний ширээн дээр байх камерыг харлаа. Би хурдхан камерыг авчихаад Сэүн дээр очлоо. Сэүн шалан дээр суух бөгөөд түүний хөлийг тойруулан гинжээр уяжээ. Түүнийг явуулахгүйн тулд шүү дээ. Мөн түүний бугуйнд том зузаан гав зүүжээ.

Би Сэүний өмнө өвдөглөн суугаад түүнрүү харан "Сайн уу, Сэүн" хэмээн хэллээ.

Тэр одоо ч миний түүнийг анх чөтгөр болон хувирсан үеийнх шиг харагдах ажээ. Арзайсан үс, биеэр нь тархсан шивээс, хурц шүд, цонхигор арьс мөн улаан нүд. Гэхдээ тэр одоо илүү тайван харагдаж байлаа.

Би Сэүний хажууд суун түүнрүү харлаа. Тэр огтхон ч ярихгүй байх бөгөөд нэг газар луу л тас гөлрөх ажээ. Магадгүй энэ тарианы үйлчилгээ биз.

"Сэүн, Жүнмён эмч надад чамтай байх 5 хоногийн хугацаа өгсөн. Ер нь бол 4 өдөр л дөө. Бид яг 5дах өдөр дээр цус шилжүүлэх ёстой." хэмээн хэлчихээд түүнрүү харахад тэр харж буй зүгээ өөрчлөөгүй байлаа.

"Ер нь бол бидэнд хамт 4 цагийн хугацаа л байна. Чиний тарианы үйлчилгээний хугацаа гэх үү дээ?" хэмээн ярихадаа би ганцаараа ярьж буй мэт л байлаа.

Би санаа алдаад үргэлжлүүлэн "Сэүн, зүгээр л тэсээрэй. Бүх зүйл эргээд хэвийн болно. Чи энэ өрөөнд түгжигдэхээ болино. Бас чиний гар болон хөлнөөс эдгээр металуудыг авна. Зүгээр л тэсээрэй, за юу? Би энд байна." хэмээн хэлээд хугараагүй гараараа Сэүний гарнаас атган камераа өвдгөн дээрээ тавьлаа.

"Чи миний хийж байгаа зүйлийг ойлгож байгаа биз дээ?" хэмээн би түүний чихэнд шивнэн хэллээ.

"Би чиний гарнаас чанга атгаж байгаа болохоор чи намайг энд байгааг санах болно оо. Чи намайг чиний хажууд үргэлж байсныг санах болно... Юу ч болсон бай би үргэлж энд байж чамаас ямар ч хариу нэхэлгүй чамайг хайрлах болно." хэмээн нулимстай нүдээ түүний хүзүүнд наан хэллээ.

"Энэ таван өдөр бид дурсамж бүтээх болно оо, Сэүн." хэмээн хэлээд уйлахгүйг хичээж байлаа.

Би хугарсан гараа эвээснээс нь салган камерыг барин зургаа дарлаа. Хугарсан гараа хөдөлгөсөн учир би өвчиндөө ёолж байлаа.

Би нөгөө гараараа Сэүний гарыг атгаж байлаа. Хэдий Сэүн буцааж атгахгүй ч гэсэн. Зургаа авчихаад би зураг гарч ирэхийг хүлээлээ. Би хугарсан гараа буцаан мөрөөр минь давуулсан эвээсэнд хийгээд нөгөө гараараа гарч ирсэн зургийг сэгсэрлээ. Удалгүй зураг тодрон би зураг руу харан инээмсэглээд "Өвдөж байгаа ч гэсэн сайхан байна." хэмээн би өөртөө шивнэн хэллээ.

Би дахин Сэүн рүү хараад "Бид дахин зураг авах болно оо. Бид нэгэндээ баяртай гэж хэлэхээс өмнө илүү их дурсамж бүтээнэ." хэмээн хэлээд би Сэүний хацран дээр үнслээ.

"Би чамд хайртай, У Сэүн. Хэдий чи хэлэхгүй байгаа ч гэсэн чи ч гэсэн намайг хайрлаж байгаа гэдгийг би мэдэж байна." хэмээн хэлээд түүнрүү харан инээмсэглэлээ.


A/N: Арагийн Сэүнтэй өнгөрүүлсэн эхний өдөр байлаа. Түүнд дахиад 4 өдөр байгаа. Өгүүллэг маань таалагдаж байна уу? Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

Her Afterlife | osh -Complete-Dove le storie prendono vita. Scoprilo ora