Ch 23: Чөтгөр

Start from the beginning
                                    

Би камерны товчлуурыг дарлаа. Зураг гарч ирэхийг хэдэн секунд хүлээлээ. Гарч ирсэн цагаан зургийг сэгсрэн тодрохыг нь хүлээлээ.

"Энэ их гоё юм." хэмээн би инээмсэглэн хэллээ.

"Тэгвэл би энийг хадгална аа. За юу?" хэмээн хэлээд тэр миний харж байсан хамгийн гэрэлтсэн инээмсэглэлээр инээмсэглэв.

"Ойлголоо. Ингэхэд нойр чинь хүрэхгүй байна уу?"

"Бага зэрэг л. Чи?"

Би толгой дохичоод босож зогсон "Гэхдээ би чиний унтахыг хармаар байна." гэж хэлээд инээлээ.

Сэүн толгой сэгсрэн орон дээр хэвтээд "Чи миний хажууд унтаж болох байж яагаад намайг ажиглана гэж?" хэмээн жуумалзан хэллээ.

Би хөнгөхөн инээгээд "Ойлголоо." хэмээн хэлээд түүний хажууд хэвтлээ.

"Өнөөдөр их хөгжилтэй байлаа." гэж Сэүн гараа дэрлэн хэллээ.

"Надад ч гэсэн их хөгжилтэй байлаа."

"Нээрээ би чамаас нэг зүйл асуумаар байна." хэмээн тэр гэнэтхэн хэллээ.

"Юу юм?"

"Чи хуучин амьдралаа санахгүй байна уу? Гэр бүл болон найзуудаа?" хэмээн тэр анх удаа энэ сэдвийг хөндөн асуулаа.

Би түүнрүү харан "Үнэндээ бол тийм ээ. Гэхдээ би чамтай хамт энэ байгаадаа маш их дуртай байна." гэж хэллээ.

Сэүн таазнаас харцаа салган нааш хараад "Тэгвэл... сайхан л юм. Гэхдээ ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдвол би чамайг явуулах болно гэдгээ хэлмээр байна. Тэгвэл чи шархлахгүй шүү дээ."

Би түүний юу яриад байгааг ойлгохгүй байгаа ч түүний харц уй гашуу болоод уйтгар гунигаар дүүрэн байсан юм.

"Чи намайг явуулж миний хуучин амьдралыг надад буцааж өгөх гэж байгаа юм уу?" хэмээн би түүний гунигт харц руу харан асуулаа.

"Ямар нэгэн аймшигтай зүйл тохиох юм бол шүү дээ. Учир нь би чамайг хажуудаа байлгахад хэтэрхий сул дорой. Бас би чамд үүнийг эртхэн хэлмээр байна."

Би түүний сэтгэл өвтгөм үгийг сонсон түүнийг тэвэрлээ. Энэ салах ёс уу?

"Тэгэхээр хэрэв нэг өдөр чи сэрэхдээ хуучин гэр бүл болоод найзууд дээрээ оччихсон байвал... Чи намайг мартахгүй гэж амлах уу?"

Би түүний хэлснийг ойлгоогүй ч толгой дохилоо.

"Би амлаж байна, Сэүн. Би чамайг мартахгүй."

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now