Ch 22: Өнөөдөр болзоотой

Start from the beginning
                                    

Сэүний үйлдэлээс болоод би улам их инээлээ.

"Сэүн, чи ийм байхдаа их өхөөрдөм юмаа." хэмээн хэлээд хацрыг нь хатгалаа.

"Битгий тэгээд бай. Хэрвээ миний хацар луу хатгаад байвал би чамайг үнсчихнэ шүү." хэмээн намайг сүрдүүлэн хэллээ.

"Ойлголоо. Би болилоо." хэмээн хэлээд кино театраас гарлаа.

Бид Хондэгийн гудмаар хөгжилдөн алхана. Бид үсний чимэглэл зардаг хэсгээр алхахад би Сэүнийг ханцуйнаас нь татан зогсоолоо.

"Сэүн, энэ их хөөрхөн юм." хэмээн хэлээд би дээрээ цэцгэн туузтай ягаан үсний даруулгыг аваад Сэүнд зүүлгэлээ.

"Энэ юу юм?" хэмээн тэр орилоод үсний даруулгыг авлаа.

"Чамд хөөрхөн харагдаж байна."

"Дуртайгаа сонго. Би аваад өгье."

"Би ингээд л чамд дуртай." хэмээн хэлээд залжинаар инээмсэглээд ягаан цэцэгтэй үсний хавчаар аваад үсэндээ зүүгээд "Өхөөрдөм байгаа биз?" хэмээн асуулаа.

"Тийм ээ, гэхдээ чи зүүсэн болохоор бүр өхөөрдөм байна." хэмээн инээмсэглэн хэлэхэд би түүний тоглоомонд инээн түүнийг тохойгоороо зөөлөн нударлаа.

Үсний хавчаарыг авчихаад бид буцан Хондэгийн гудмаар алхлаа. Ойролцоо нэгэн тоглоомын машин байх бөгөөд дотор нь яг л Сэүн шиг гадилнууд дүүрэн байлаа. Гайхалтай.

"Сэүн аа, энийг тоглоорой. Эд нар яг л чам шиг юм." хэмээн би тоглоомын машинд нүүрээ наан хэллээ.

"Чи намайг өдөөд байна уу?" хэмээн тэр зүүн хөмсөгөө өргөн хэллээ.

"Үгүй ээ." хэмээн хэлчихээд би түүний бугуйнаас яг л жаахан хүүхэд шиг зууран "Алив ээ, Сэүн. Хөөрхнөөр гуйж байна." гэж хэлээд гөлөгнийх шиг нүдээр түүнрүү ширтлээ.

"Ойлголоо. Тийм болохоор битгий ингээд бай." хэмээн хэлээд миний нүдрүү заан "Би чиний энэ харцыг эсэргүүцэж чадахгүй шүү дээ." гэж хэлээд тоглоомын машины өмнө очин тоглолоо.

Хэд хэдэн оролдлогоны дараа тэр хамгийн том гадилыг авч чадлаа.

Тэр гадилыг надад өгөөд "Май. Одоо жаргалтай байна уу?" хэмээн асуулаа.

"Хөөх, ямар романтик юм бэ?" хэмээн хэллээ.

"Баярлалаа." гэж би инээмсэглэн хэлчихээд том гадилан чихмэлийг тэвэрлээ.

"Алив ээ, явцгаая. Би чамд bubble tea авч өгье. Уумаар байна уу?"

Сэүн инээмсэглээд "Мэдээж. Би хайртай шүү дээ." хэмээн надруу харан хэллээ.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now