Ch 15: Аялал (Эхний өдөр)

Start from the beginning
                                    

"Чи намайг залхааж байна." хэмээн би хөмсөг зангидан хэллээ.

"Юу гэнэ ээ?" хэмээн тэр асуув.

"Сэүн, энэ бол хараал идсэн аялал. Чи яагаад наад чөтгөрийн номоо уншихаа болиод жаахан хөгжилдөж болохгүй гэж? Биднийг гэртээ харихад чи номоо уншиж болно. За юу?" хэмээн хэлээд түүний гарнаас номыг нь булааж аваад үргэлжлүүлэн "Энэ номыг чинь би авчихъя. Гэртээ очоод аваарай. Чамд энэ аялал хэрэгтэй." хэмээн хэлээд түүний орхин явлаа.

"Ара!" хэмээн тэр араас минь сөөнгө хоолойгоор дуудлаа. Тэр уурлаад байгаа юм уу?

Би алхахаа болин эргэж харахад "Номыг минь буцаагаад өг." хэмээн тэр шүдээ зуун хэллээ.

"Чадахгүй." хэмээн би толгой сэгсрэн хэллээ.

"Чи чадахгүй гэнэ ээ?" хэмээн тэр ёжлон хэлчихээд удаанаар нааш алхаж эхэллээ. Түүнийг нааш ирэхэд би хойш алхаж байсан ч удалгүй хананд тулчихлаа.

"Миний номыг өг, Ара." хэмээн тэр чих рүү минь үлээн хэллээ. "Үгүй бол..."

"Үгүй бол яана гэж?"

Тэр нааш налахад бидний хамар шүргэлцэж байлаа. "Үгүй бол би чамайг үнсэнэ шүү."

Би шүлсээ залгиад түүнрүү хачин харлаа. Тэр надтай тоглоод байна уу? Би нүдээ эргэлдүүлээд сул гараа зангидан түүнийг хүчтэй цохилоо.

"Ахх." хэмээн Сэүн дуу алдан өвчиндөө баашилж байх зуур би өөрийн өрөө рүүгээ гүйж орон хаалгаа түгжлээ. Номыг нуух тохиромжтой газар хайлаа. Тэгвэл Сэүн олохгүй шүү дээ.

"НОВШ ГЭЖ, АРА! ЭНЭ НОВШИЙН ХААЛГАА НЭЭГЭЭД МИНИЙ ХАРААЛ ИДСЭН НОМЫГ ӨГ." хэмээн тэр хаалга чангаар цохин хашгирч байлаа.

Би номыг дэрэн доороо хийгээд хаалгаа нээлээ.

"Ара, миний ном хаана байна?"

"Мэдэхгүй ээ. Магадгүй миний хөхөвчин дотор байгаа байх." хэмээн би түүнээр тоглон нүдээ эргэлдүүллэн хэллээ.

"Өө, тийм үү? Хэрвээ чи өгөхгүй гэвэл би өөрөө л авах хэрэгтэй бололтой." хэмээн хэлэхдээ тэр яг л гаж донтон шиг сонсогдож байлаа.

Би хурдхан цээжиндээ гараа барин "НОВШ ГЭЖ. МУУ ГАЖ ДОНТОН." хэмээн хашгирахад тэр миний хөхөнд хүрэхээр оролдож байлаа.

"Миний номыг өг."

"Би тоглож байна, тэнэг минь."

"Ара, чи--- ХӨӨЕ! ТА ХОЁР ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ?" хэмээн Кёнсүү орилоход араас нь Жунин орж ирлээ.

"Кёнсүү, тэр намайг хүчиндэх гээд байна." гэхэд Жунин инээж байлаа. Би хурдхан Кёнсүү рүү гүйж очин ард нь нуугдлаа.

"Энэ хүүхдүүдийг дээ. Та хоёр зүгээр явж өрөө ав." хэмээн Кёнсүү толгой сэгсрэн хэлээд ариун цэврийн өрөө лүү явж харин Жунин өөрийнхөө өрөө рүү явлаа. Сэүн бид хоёр л үлдэв. Бидний харц тулгарахад бид яг л тэнэг юм шиг инээлдэж эхэллээ.

----------

Шөнө боллоо. Сэүнтэй хамт өдрийг өнгөрөөв. Үнэндээ энэ тэнэгтэй хамт өдрийг өнгөрөөх зугаатай байлаа.

Бид далайн эрэг дээр суун далайн дээр ойн үзэгдэх сарыг ширтэнэ.

"Хөгжилтэй өдөр байлаа шүү. Тийм ээ?." хэмээн би сарны гэрлийг ширтсэн чигтээ түүнээс асуулаа.

"Тийм ээ. Хөгжилтэй байлаа. Энэ хараал идсэн газарт дахин хөгжилтэй байна гэж бодсонгүй шүү." хэмээн хэлээд нааш харан инээмсэглэв.

Би ч түүнрүү харан инэээглэлээ.

"Ямар ч муухай дурсамж байлаа гэсэн тэд одоо бүгд өнгөрсөнд үлдсэн шүү дээ. Тэр дурсамжнууд чамайг зовоогоод байгаа бол яагаад тэднийг мартаад шинээр дурсамж бүтээж болохгүй гэж?"

"Чиний зөв өө." хэмээн Сэүн бараг л шивнэх шахам хэлэв.

Сэүн надруу харсан чигтээ "Би чамтай хамт шинэ дурсамж бүтээж болох уу?" хэмээн асуулаа.





A/N: Шинэ хэсэг орлоо. Миний өгүүллэгийг уншдаг бүх хүмүүст шинэ оны мэнд! 2018 оноо амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөгөөрэй.

1 сарын 21-нд миний өгүүллэг бичсэний 3 жилийн ой болно. Тэрнээс өмнө шинэ хаягийнхаа дагагчидын тоог 500 болгох зорилготой байна. Мөн бичиж байгаа өгүүллэгнийхээ хоёрыг дуусгана аа. Энэ бүхнийг хийхийн тулд уншигчидын маань оролцоо их чухал учир надад тусалж урам зориг өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа :D

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now