Ch 13: Шөнө дундын болзоо

Start from the beginning
                                    

"Чи албаар тэгээгүй гэдгийг чи мэдэж байгаа." хэмээн түүн рүү орилоход тэр алгаараа амыг минь дарчихав.

"Тэр ирж байна." хэмээн тэр шивнээд хоёр гараараа мөрнөөс минь барин хурдхан хананд шахаж орхив.

"Х-хөөе, чи юу-" хэмээн намайг хэлж амжаагүй байтал тэр яриаг минь тасалдуулан толгойгоо хүзүүнд минь шигтгэж хоёр гараараа гуянаас минь өргөж бэлхүүсээ тойруулан барив. Энэ залуу юу хийгээд байгаа юм? Новш гэж.

"Гиншээрэй." хэмээн Сэүн хүзүү рүү минь үлээн хэлэв. ЯМАР НОВШ НЬ ВЭ? Түүний хэлсэн үгийг сонсоод нүд минь томров.

"Зүгээр л гинш. Тэр ирж байна." хэмээн Сэүн үг бүрээ тодотгон хэлэв.

Хэсэг эргэлзэж байгаад би гиншиж эхэллээ. "Аххх..."

Өнөөх живэр сахалтай ууртай эр ирэхэд би Сэүний мөрийг налан царайгаа нуулаа.

"Аххх, намайг уучлаарай." хэмээн тэр ичсэн өнгөөр хэлчихээд яваад өгөв. Тэр биднийг анзаараагүй бололтой. Ямар тэнэг хүн бэ?

Түүнийг явахад Сэүн намайг доош буулгалаа.

"Сайхан төлөвлөгөө байлаа. Тийм ээ?" хэмээн Сэүн хэлэв.

"Баригдах шахлаа шүү. Чи ч сайн сэтгэх юм аа, гаж донтон минь." хэмээн хэлчихээд нүдээ эргэлдүүлэв.

"Хамаагүй ээ." хэмээн тэр жуумалзан хэлэв.

"Чи эмчээс гадна гаж донтон бас асуудал үүсгэгч юм байна."

---------------

Бидэнд дугуй байхгүйгээс хойш бид цэцэрлэгт хүрээлэн хүртэл алхаад сандал дээр суулаа.

"Үнэхээр төсөөлөөгүй зүйл боллоо." хэмээн хэлж санаа алдчихаад бугуйн цагаа харвал 2 цаг болж байлаа.

"Хэдийн хоёр цаг болчихож."

"Чи аль хэдийн ядарчихсан уу?" хэмээн Сэүн асуугаад хажууд минь суулаа.

"Үгүй дээ. Живэр сахалтай эр хөгжилтэй байлаа шүү."

"Тийм ээ. Яг л бид түүнээр тоглож байгаа юм шиг." хэмээн хэлээд тэр инээмсэглэв.

"Чи ч үнэхээр асуудал үүсгэгч юм аа. Чамд миний хүзүүг үнэрлэх сайхан байсан байх тийм үү?" хэмээн би түүнээр тоглон хэллээ.

"Үгүй дээ. Чи үнэхээр аймшигтай үнэртэж байсан." хэмээн хэлээд тэр инээв. ТЭР ИНЭЭЛЭЭ ГЭЖ ҮҮ?

"Чи сүрчигээ сольсон нь дээр байх шүү." хэмээн тоглон хэлэв.

"Энэ сайхан үнэртэй. Victoria Secret-н сүрчиг юм шүү, тэнэг минь." хэмээн түүний толгой руу цохин хэллээ.

"Юу ч байлаа гэсэн чи аймшигтай үнэртсээр л байна." хэмээн дахин надаар тохуурхлаа.

Бурхан минь. Тэр хэтэрхий их тоглоом хийж байна.

"Өө, тийм үү? Тэгвэл би чамайг үнэрлэе л даа, эмч ээ." хэмээн хэлээд би түүнийг налан түүнийг үнэрлээд ярвайн "Чи яг л үхсэн хүн шиг үнэртэж байна, У эмч ээ."

Тэр дахин инээхдээ илүү чангаар инээв. Тэр инээж эсвэл инээмсэглэхээрээ их дур булаам харагдах юм. Байзаарай, би юу бодоод байна аа? Сэрж үз, Ара.

Бид нэгнээ үргэлжлүүлэн шоглож тоглоом хийн ухаанаа алдтал инээж байтал биднийг хайх живэр сахалтай эрийг харлаа.

"Новш гэж. Сэүн. Тэр энд байна. Живэр сахалт одоо болтол биднийг хайгаад байна. Хаана нуугдах вэ?"

Тэр хөмсөгөө зангидан нуугдаж болох ямар нэгэн газар хайн эргэн тойрныг харж байлаа. "Тэнд. Алив ээ нааш ир." хэмээгээд тэр гарнаас минь барин утасны бүхээг рүү орлоо. Живэр сахалтай эр биднийг барьчих вий гэхээс айн би Сэүний цээжинд нүүрээ наалаа. Утасны бүхээг гэдэг нуугдахад тохирсон газар биш шүү дээ. Гаднаасаа доторх хүн нь харагддаг юм.

Тэгээд тэр биднийг харалгүй яваад өгөв.

"Тэр явчихсан юм шиг байна." хэмээн Сэүн шивнэхэд би хурдхан түүнээс  холдлоо. Утасны бүхээгний ханыг налан өөрсдийнхөө дунд зай гаргалаа. Их эвгүй байна.

Бид ямар ч шалтгаангүйгээр хэдэн хором нэгэн рүүгээ ширтлээ.

Удаанаар тэр надруу ойртон гараа миний мөрөн дээр тавин надруу наллаа.

"Үнэхээр ойлгомжгүй юм." хэмээн тэр хэлчихээд нааш ойртон уруулаа миний уруул дээр буулгалаа.


A/N: Удааж байгаад уучлаарай. Ойрын үед завгүй байгааг минь ойлгоорой. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Бас намайг follow хийгээрэй. Баярлалаа :D

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now