Ch 12: Тэр инээмсэглэл

Zacznij od początku
                                    

Би цүнхнээсээ гитараа гаргаж ирэн "Энэ чиний эхний эмчилгээ." хэмээн хэлээд Чанёол убба руу харан инээмсэглээд Бэкхён убба руу харан толгой дохилоо.

Би хэдэн аккордуудыг тоглоход Бэкхён убба миний тоглож буй аяыг анзааран инээмсэглээд дуулж эхэллээ.

Чи надад бүх хайраа өгсөн гэж би итгэдэг
Чиний хийдэг бүх зүйлс

Чамд хайртай чамд хайртай ~
Би чамайг хамгаалах болохоор битгий санаа зов
Би чамайг орхихгүй, чамтай адилхан мэдэрдэг болохоор би чиний дэргэд баймаар байна
Чамд хайртай чамд хайртай~

Энэ бол Чанёол уббагийн надад зааж өгсөн анхны дуу. Бэкхён убба энэ дууг дуулах нь надад дурсамжуудыг минь санагдуулж байна.

Би чамтай хамт гэдгийг чи мэдээсэй гэж хүснэ
Би чамайг хайрлана бас чамайг хайрлана

Чамаас атгана чамаас атгана бас чамайг өөртөө наана

Бүхий л цагт би чамайг хүснэ
Би чамайг алдахыг бас алдахыг хүсэхгүй байна
Учир нь чи надад хэрэгтэй, чи надад хэрэгтэй, чи надад хэрэгтэй
Тиймээс чамайг миний бүсгүй байгаасай хэмээн хүснэ
Чи хайрыг минь ойлгоорой
Чи бол үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй охин
Чи бол үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй үзэсгэлэнтэй охин

Дуу дуусмагц Чанёол убба надруу сонин харан "Чи үнэхээр бидний Ара биш гэж үү?" хэмээн нулимстай нүдээр асуув.

"Үгүй ээ. Би биш.." би уруулаа хазан "Гэхдээ мөн байсан ч болоосой хэмээн хүсч байна." хэмээн бага зэрэг инээмсэглэлээ.

"Чи яагаад түүнтэй ийм адилхан юм?" хэмээн тэр босоод урд минь сөхрөн урт гараа удаанаар сунган хацарнаас минь барин "Энэ дууг... Би түүнд заасан юм.."

"Тохиолдол байх." хэмээн хэллээ. "Гэхдээ би чамд нэг зүйлийг хэлье." хэмээгээд гитараа цүнхэнд нь хийчихээд газар тавьлаа.

"Чиний дүү ослоор нас барсан гэж та хэлсэн байх аа?"

"Ара!" хэмээн Бэкхён убба орилоход би түүн рүү харлаа. "Түүнийг дахиж битгий эргэлзүүл. Тэр үүнийг мартах хэрэгтэй. Битгий дахиж сануул."

"Надад итгэ, Бэк." хэмээн хэлж инээмсэглэчихээд буцан Чанёол убба руу харлаа. "Хэрвээ тэр үхчихсэн юм бол би яаж тэр байх юм? Магадгүй тэр жинхэнэ бас амьд байх... гэхдээ тэр чамайг ийм байдалтай байгааг хараад баярлана гэж үү? Чамайг ийм газар зовж буйг хараад тэр баярлах уу?" хэмээн Чанёол уббагийн нүд рүү харан хэллээ. "Тэр баярлахгүй байх." хэмээн хэлээд хацран дээрх Чанёол уббагийн гарнаас барьлаа.

"Чи урагшлах ёстой, Ёол. Тэгж байж л та эмчлэгдэнэ. Бэкхёныг бод л доо. Тэр чамайг ийм байгааг харахыг хүсэхгүй байгаа. Өөрийгөө бод л доо. Чи ийм газар удаан байхыг хүсэхгүй байна гэсэн биз дээ?" гэхэд тэр удаанаар толгой дохилоо. "Тэгвэл өнгөрсөнг явуулаад одоо цагийг угтаж ав. Энэ газраас гарах цорын ганц зам бол энэ." хэмээн хэллээ. "Надад итгэ, Чанёол. Гуйж байна.." хэмээн яриагаа үргэлжлүүлэхэд нулимс нүднээс минь дуслаа. "Би энд байна. Би чиний дүүтэй адилхан гэж та хэлсэн шүү дээ? Тэгвэл ямар ялгаа байгаа юм? Би дүү чинь болъё. Би чиний хүссэн хүн чинь болъё." хэмээн хэлэхдээ би бараг л уйлж байлаа.

Чанёол надруу ширтэн хацарнаас минь гараа авлаа. Бэкхён суудлаасаа босон нааү ирэн "Ара, боль." хэмээн хэлээд шалан дээрх гитарыг аван надад өглөө.

"Чи хэтэрхий их хичээлээ. Тиймээс одоо боль. Үлдсэнг нь эмч нарт даатга." хэмээн хэлээд намайг босоход туслаад хаалга руу дөхүүлж өгөв. "Алив ээ, эндээс гарцгаая." хэмээн хэлээд би өнөөх л байдгаараа сууж буй Чанёол руу харлаа.

Бид өрөөнөөс гарахад Сэүн болоод Минсок сувилагч нааш ирж байлаа.

"Дотор ямар нэгэн зүйл болоо юу?" хэмээн Минсок санаа зовонгуй асуулаа.

Бэкхён ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө би толгой сэгсрэн хуурамч инээмсэглэл тодрууллаа.

"Чи зүгээр харагдахгүй байна." хэмээн Сэүн хэлээд таахын аргагүй царай гаргав. "Алив, гэрт хүргээд өгье." хэмээн хэлээд гарнаас минь барин намайг "Баяртай" ч гэж хэлүүлэлгүй авч явлаа.

Тэр машинаа онгойлгон би дотогш орон сууж тэр жолоочийн талд очин суулаа. Тэр хөдөлгүүрээ асаан машинаа хөдөлгөлөө.

Замын турш би өөрийн амьсгалыг л сонсож байлаа. Би цонхоор замыг түгжрэлийг харж байлаа.

"НОВШ!" хэмээн Сэүн түгжрэлийг харан хараалаа. "Одоо би чамайг яаж гэрт хүргэх болж байна? Хараал идсэн түгжрэл." хэмээн тэр жолоогоо цохин хэлэв.

"Сэүн, тайвшир." хэмээн хэлээд би түүний бугуйнаас барьлаа.

"Чи  ийм байгаад байвал би яаж тайван байх юм? Би чамайг хүчтэй бай гэж хэлсэн биз дээ?" хэмээн надруу харан асуулаа.

"Чи надад санаа тавиад байгаа юм уу?" хэмээн би асуулаа.

"Тийм ээ. Жаахан л тэсчих тэгээд ах чинь зүгээр болно."

Би инээмсэглэн "Чи их сайхан сэтгэлтэй юм аа?" хэмээн түүнээр тоглоход тэр бага зэрэг жуумалзав. Би гитараа хурдхан аван цүнхнээс нь гаргаад "Би энийг уббад өгөх гэж байсан ч юу болсныг мэдэхгүй байна. Гэхдээ уббатай ярилцах хөгжилтэй байсан." гэж хэлээд би инээмсэглэлээ.

Тэгээд тэр надруу харан бага зэрэг инээмсэглээд "Чи түүнд дараа нь өгч болно." хэмээн хэлээд дахин инээмсэглэв.

Сэүн инээмсэглэлээ гэж үү?


A/N: SMstan-уудад хэцүү байгаа ойлгож байна. Ялангуяа Shawols. Jonghyun, rest in peace. Өгүүллэгийг маань уншаад бага ч болов сэтгэлээ сэргээгээрэй. Сэтгэгдэлээ үлдээгээрэй. Мөн намайг follow хийгээрэй. Баярлалаа :D

Her Afterlife | osh -Complete-Opowieści tętniące życiem. Odkryj je teraz