Ch 10: Миний хүч

Depuis le début
                                    

Лу-ийн эзэмшил гэнэ ээ? Луханы байшин уу? Миний үхсэн газар...

"Бид ноён Лу Хантай уулзаж түүний гэрийн өмнө ямар нэгэн осол болсон эсэх талаар асуусан. Гэсэн ч ямар ч осол гараагүй хэмээн хэлсэн." гэж баруун хацран дээрээ гүн хонхорхойтой Зан Ишин гэдэг цагдаа дуугарав.

"Ноён Лу Хан бүр Пак Чанёол гэж хэн болохыг мэдэхгүй хэмээн хэлсэн. Пак Чанёолых шиг хэрэг өвчтөн дунд минь их ховор." хэмээн Жүнмён эмч болоод толгой сэгсэрч буй нь Чанёол уббагийн эмчлэх найдвараа алдаж буй мэт харагдана.

Найдвараа битгий алдаарай. Тэр эмчлэгдэх хэрэгтэй.

"Би түүнтэй уулзаж болох уу?" хэмээн би ахтайгаа уулзах зөвшөөрөл асуун дуугарлаа. "Гуйж байна..." хэмээн би тэдэн рүү харан хэллээ.

"Бололгүй яахав..." хэмээн Бэкхён убба хариуллаа.

Би Бэкхён убба руу инээмсэглээд эмнэлэгийн өрөө рүү удаанаар орлоо.

Дотогш орон би Чанёол уббаг сандал дээр суун том цонхоор харж байгааг харлаа.

"Сайн уу?" хэмээн би түүний анхаарлыг татах гэж дуугарлаа.

Тэр нааш хараад яг л Кёнсүү шиг нүдээ томсгон "Ара!" хэмээн орилоод сандалаасаа босон нааш гүйн намайг тэвэрч авлаа. Бурхан минь гэж. Ара, уйлж болохгүй шүү. Хүчтэй байх хэрэгтэй. Чанёол уббагийн төлөө хүчтэй байх хэрэгтэй. Бурхан минь. Би санасан. Би Чанёолли уббаг санасан.

Тэгээд би Сэүний надад машинд хэлсэн үгсийг саналаа. "Чи өөрийгөө оршин байдаггүй хэмээн итгүүл. Тэгж байж л түүнийг эмчилж чадна." Тэгээд л би ингэж байна. Намайг уучлаарай. Гэхдээ убба, намайг март.

Би түүний дулаан тэврэлтээс салан инээмсэглээд "Сайн уу? Та миний нэрийг мэдэж байгаад би баяртай байна."

"Мэдэлгүй яахав. Чанёолли хэзээ ч дүүгийнхээ нэрийг мартахгүй." хэмээн тэр 3-р биеэс ярьж байлаа. "Чанёолли чамайг амьд байгааг харсандаа баяртай байна. Ара үхээгүй." хэмээн баярлана.

Би энэ сайхан инээмсэглэлийг яаж үгүй хийх юм бэ?

"Гэхдээ... би таны дүү биш." хэмээн би шивнэн хэллээ. Эдгээр үгсийг хэлэх нь цээжиндээ хутгалуулж буй мэт санагдана. "Би таны мэддэг Ара биш ээ. Таны дүү оршин тогтнодоггүй. Тэр хэзээ ч оршин байгаагүй." хэмээн уйлахгүйг хичээн хэллээ.

"ҮГҮЙ ЭЭЭЭ!" хэмээн Чанёол убба орилон том гараараа чихээ дарав. "Чанёолли дүүгээ мэднэ! Чи МӨН! ЧАНЁОЛЛИ ТҮҮНИЙ ТАЛААР БҮХНИЙГ МЭДНЭ! ЧАНЁОЛЛИ ДҮҮГЭЭ МЭДЭХ БОЛОХООР ЧАНЁОЛЛИГ ГАЛЗУУ ХҮН МЭТ ХАРАГДУУЛАХ ХЭРЭГГҮЙ. ЧАНЁОЛЛИ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙНА. ЧИ БОЛ АРА! Чи бол миний дүү..." хэмээн хэлээд толгой сэгсрэн намайг дахин илүү чангаар тэвэрлээ. Би түүнийг буцаан тэврэхийг хүсч байгаа ч чадахгүй нь.

Her Afterlife | osh -Complete-Où les histoires vivent. Découvrez maintenant