Ch 5: Сэүн бол чөтгөр

Începe de la început
                                    

Сэүн залхсан янзтай нүдээ эргэлдүүлэн "Битгий зөрүүдлээд бай"

"Би зөрүүдлээгүй! Би чиний тухай юу ч мэдэхгүй байхад чи миний амьдралд саад болоод байгаа нь шударга биш гэж үү?"

"Чиний амьдралд саад болсон гэнэ ээ? Би зөв сонссон уу?"

"Тийм ээ! Чи миний амьдралыг өөрчилсөн. Чи миний дурсамжийг үгүй хийсэн!" хэмээн Ара орилох нь тэр.

"Би ямар ч буруу зүйл хийгээгүй бас чамд миний тухай мэдэх зүйл байхгүй. Би зүгээр л чамд тусалсан." хэмээн Сэүн хэлчихээд Арагийн гарнаас ханцуйгаа татаж авчихаад дээш явав.

Ара уурандаа шүдээ зуун үлдлээ. Тэр Сэүнийг цохихыг хүсэж байсан ч тэвчихээр шийдсэн юм.

-------------

Зурагтны дуу хэтэрхий чанга байснаас болон Ара нойрноосоо сэрэв. Тэр нүдээ нээхдээ өөрийгөө өрөөндөө байхгүй байгаагаа мэдлээ. Тэр зочны өрөөнд байсан юм. Тэр босон буйдан дээр суулаа. Тухгүй унтсанаас болон түүний нуруу өвдөж байв. "Би яагаад энд унтчихсан юм? Муу хараал идсэн Сэүн" хэмээн тэр чимээгүйхэн Сэүнийг хараав.

Тэр буйдангаас өндийн цангасан учир гал тогоо руу оров.

Тэр гал тогоо руу ороход Кёнсүү Жунин хоёр хоол бэлдэж байв.

Ара тэднийг харан инээмсэглээд "Өглөөний мэнд" хэмээн хэлчихээд сандал дээр суулаа.

Жунин Арад шоколадны кремтэй талх өгөн ширээн дээр тавив.

"Өглөөний цайгаа уу" хэмээн Жунин хэлээд урд нь суулаа.

"Баярлалаа" хэмээн Ара хэлээд талхнаас нэг хазав. "Та хоёр яаж өглөө болгон энд байдаг юм? Сэүн яагаад ийм эрт явчихдаг юм?" хэмээн Ара асуулаа.

"Тэр эмч шүү дээ. Эмч нар их завгүй байдаг." хэмээн Кёнсүү хэлчихээд Кайн хажууд суулаа.

"Уучлаарай, Сэүн та хоёрыг надтай хамт байж миний асрагч болоосой хэмээн хүчилсэн байх тийм үү? Та хоёрыг өөрийн гэсэн амьдралтай гэдгийг тэр мэддэггүй бололтой." хэмээн Ара толгой сэгсрэн хэлэв.

"Энэ зүгээр дээ, Ара. Бид чамтай байхдаа дуртай байна. Бид энд гэр бүл шүү дээ" хэмээн Кёнсүү инээмсэглэн хэлэв.

Гэр бүл? Тэд намайг гэр бүл хэмээн харж байна гэж үү? хэмээн Ара бодлоо.

"Та нар миний гэр бүл биш шүү дээ. Би бол Сэүний өмч. Тэгээд л боллоо."

"Үгүй дээ, тийм биш. Чи бол бидний хувьд гэр бүл. Яг л бяцхан дүү шиг" хэмээн Жунин хэлээд инээмсэглэв.

Her Afterlife | osh -Complete-Unde poveștirile trăiesc. Descoperă acum