Харин Арагийн жинхэнэ ах бол Пак Чанёол. Чанёол бол их найрсаг хүн гэхдээ хэт хүүхэд шиг байдал нь яг л Арагийн дүү мэт харагдуулдаг.

"Чи хар дарсан. Чи унтаж байхдаа яриад байсан" хэмээн Бэкхён хэлэв.

"Аххх, тийм л дээ. Үнэхээр тод бас бодит юм шиг зүүд байсан. Би хар дараагүй ээ, убба"

Бэкхён нүдээ эргэлдүүлэн "Ямартай ч би чамд өмнө нь хэлсэн дээ. Чи эдгээр зөгнөлт зохиолуудаа уншихаа болих хэрэгтэй. Энэ чамд муугаар нөлөөлж байна."

"Гэхдээ энэ мангас юм уу эсвэл үхэшгүй амьтны талаар байгаагүй... Миний тухай байсан. Найз залуу маань намайг хуурсан учираас би текилла ууж байсан. Гэнэт өндөр царайлаг залуу гарч ирсэн... тэгээд надтай сээтгэнэсэн гэж би бодож байна"

"Тэгээд чиний хэлж байгаагаар Лухан чамайг хуурсан гэсэн үг үү?" хэмээн Бэкхён асуугаад хөмсгөө өргөв.

Ара үүнд санаа зовсонгүй. Түүний эцэг эх чухал уулзалт болон бизнессийн асуудлаар Японд ажиллаж байгаа. Харин түүнийг ах нар нь харж хандаж байгаа. Мөн үнэхээр царайлаг эрэгтэйлэг найз залуутай. Түүнийг Лухан гэдэг. Түүний амьдрал төгс биш гэж үү?

"Тийм биш дээ... Миний зүүдэнд л тэгсэн юм. Энэ бодит амьдрал дээр биелэх болов уу, убба?" хэмээн Ара Бэкхёны нүд рүү асуулт эрсэн харцаар харав.

"Энэ зүгээр л зүүд, Ара. Битгий их зүйл бод, за юу?" гэж хэлчихээд "Ямартай ч доошоо буугаарай. Хэрвээ энд байсаар байвал бид хичээлээсээ хоцрох нь байна"

Ара толгой дохин тэд хамтдаа доош буун гал тогоо оров.

Гал тогоонд орон Ара ширээн дээрх өглөөний цайг идэж эхлэв.

"Та идэхгүй юм уу, убба?" хэмээн Ара асуув.

"Чамайг унтаж байхад би аль хэдийн идчихсэн. Одоо хурдан усанд ор. Тэгвэл бид хоцрохгүй"

"Ойлголоо. Хмм, Чанёол убба хаана байгаа юм? Би түүнийг харсангүй"

"Чи түүнийг мэднэ дээ. Их унтдаг шүү дээ. Тэр надад өнөөдөр хичээлдээ явахгүй гэдгээ хэлсэн. Тэр өнгөрсөн шөнө очсон найзынхаа үдэшлэгнээс болоод ядарч байгаа"

"Бурхан минь. Тэр залууг дээ. Ёстой нээрээ. Тэр сүүлийн хэдэн долоо хоногийн турш үдэшлэгт явж байна" гэж Ара хэлээд толгой сэгсрэв.

------------------

Ара шүршүүрт орчихоод бэлэн болсныхоо дараа Бэкхёнтой хамт сургууль дээрээ ирэв.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now